Засгийн газар арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Тус хуулийн төсөлд төрийн өмчийн их, дээд сургуулиудын захирлыг салбарын сайд томилдог байх зохицуулалтыг тусгасан байна. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж Их дээд сургуулиудын үйлдвэрчний эвлэлийн хороодын зөвлөл, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл мэдээлэл хийлээ.
Тэд их дээд сургуулийн захирлыг хамт олон нь сонгох нь зүйтэй гээд боловсролын салбар дахь улс төрийн оролцоо гаарч, захирлуудыг намын харьяаллаар томилдог болох нь. Тиймээс энэ салбарыг улс төрөөс хараат бус байлгаж өгөөч гэсэн шаардлага тавилаа.
2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж баталсан. Энэ нэмэлт өөрчлөлтөөр төрийн өмчийн их сургуулиудын захирлыг сайд биш удирдах зөвлөл нь томилдог байхаар зохицуулсан байжээ.
Төрийн өмчийн их сургуулиудын захирлыг сайд томилж захирлууд сайдтай гэрээ байгуулдаг байхад удирдах зөвлөл захиралтай хариуцлага тооцох ямар ч боломжгүй байжээ. Иймээс захирлыг сайд биш удирдах зөвлөл нь томилдог байхаар зохицуулсан байв. Удирдах зөвлөл нь тухайн байгууллагынхаа хөгжлийн бодлого, төлөвлөлтөө тодорхойлж төсвөө баталдаг дээд байгууллага юм байна.
Гэтэл эрх баригчид, Засгийн газар БСШУС-ын яам асуудлыг бодлогын түвшинд хэлэлцүүлэхгүй, холбогдох байгууллагуудын санал бодлыг үл харгалзан өөрсдийн ашиг сонирхолдоо нийцүүлэн хууль тогтоомжийн заалтуудыг дордуулж боловсролын салбарт ухралт хийж, боловсролын хөгжилд ноцтой саад тотгор учруулах гэж байгааг эсэргүүцэж байна гэлээ.
ХААИС-ийн үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн дарга Я.Эрдэнэсүрэн:
"Их сургууль компанийн сайн засаглалаар явах ёстой гэж боддог. Өөрөөр хэлбэл яам бодлого барьж, хараат бус гишүүд буюу төгсөгчид, ТББ-ууд өөр бусад төлөөллүүдийг нэмэх хэрэгтэй. Энэ хүмүүс их сургуульд шинэ уур амьсгал, шинэ санаачлага гаргах байх гэж бодож байсан ч бүтэхээргүй боллоо" гэлээ.
"Сүүлийн үед нам боловсрол руу орж, Боловсролын хуулийг зургаан сарын дотор өөрчиллөө. Нэг хүн, нэг сургуульд зориулсан, нэг хүний танилыг аргацаахын тулд хуульд өөрчлөлт оруулдаг системийг зогсоомоор байна.
Өмнө нь МУИС-ийн Эрдмийн зөвлөл нууц санал хураалтаар ректороо сонгож, түүнийг нь яамны сайд баталж байсан. Их сургуулийн Эрдмийн зөвлөл маш чадварлаг эрдэмтдээс бүрддэг. Гэтэл нэг дарга гарч ирээд ямар нэгэн юм өөрчилж л байвал ажил хийсэн болдог. Үүнийг болих ёстой. Боловсролоор бага тоглооч" гэлээ.
"Энэ хуулийн төслөө боловсруулаад энэ салбарт ажилладаг хүмүүстэй нь ойлголцвол амьдралд нийцсэн шийдвэр болох гээд байна. Хууль тогтоогчид өөрсдөө дур мэдэн шийдээд байна.
Дээрээс сургуулийн удирдлагуудыг томилох нь тухайн сургуулийн бие даасан менежментийн асуудлыг шийдэж байна. Төрийн өмчийн сургуулиуд зах зээлийн зарчмаараа ажиллах ёстой. Дээр нь энэ сургуулиуд хувийн өмчийн сургуулиудтай өрсөлдөх ёстой" гэлээ.