Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт таван наснаас эхэлж, унаач хүүхдийн хөдөлмөрийг боолчлол руу дөхөж байна гэж "Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа"-г хийсэн судлаачид болон Хүний эрхийн үндэсний комиссоос /ХЭҮК/ мэдээллээ.
Тус судалгааг ХЭҮК-оос "Зохистой хөдөлмөр ба худалдаа" төслийн хүрээнд Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Европын Холбооны санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн байна.
Хүүхдийн хөдөлмөрийн судалгааг үндэсний хэмжээнд 2010 онд буюу 12 жилийн өмнө хийж байжээ. Нийт 1.2 сая хүүхдээс 56 мянга орчим нь хөдөлмөр эрхэлж байна.
Тус судалгааны багийн гишүүн, судлаач Б.Нямжавтай ярилцлаа.
Яагаад гэвэл хүүхэд гэрээсээ маш хол очиж байна. Тухайн ажлыг хийхдээ уртасгасан цагаар ажиллаж байна. Өглөө 6 цагаас малын ажилд гараад орой 22-24 цаг хүртэл ажиллаж байна.
-Хурдан морь унаач хүүхдүүдийн дунд судалгаа хийхэд ямар үр дүн гарсан бэ?
-Судалгааны эцсийн үр дүнд хэд хэдэн зөвлөмж гарч байна. Засгийн газрын түвшинд болон бодлогын түвшинд юу хийх ёстой, нийтийг хамарсан чиглэлд юу хийх ёстой вэ гэсэн хэд хэдэн чиглэл гарч байна.
Судалгаагаар хурдан морь унаач хүүхдийн асуудлыг илүү нарийвчлан сайн ангилж өгөхгүй бол энэ нь боолчлолын хэлбэр рүү дөхсөн байна гэсэн дүгнэлтийг судалгааны баг гаргасан. Учир нь Хүүхдийн эрхийн 180 дугаар конвенцод албадан болон боолчлолын хэлбэрийн шинжүүдийг тодорхойлоод, хэрвээ энэ шинжүүд агуулагдаж байвал энэ нь боолчлолын хэлбэр рүү дөхөж байгаа учраас хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр мөн юм байна гэж үздэг. Хурдан морь унаач хүүхдүүдийн хувьд энэ хэв шинж нэлээн өндөр байна.
Яагаад гэвэл хүүхэд гэрээсээ маш хол очиж байна. Тухайн ажлыг хийхдээ уртасгасан цагаар ажиллаж байна. Өглөө 6 цагаас малын ажилд гараад орой 22-24 цаг хүртэл ажиллаж байна. Хурдан морины хүүхдийн хувьд нас маш онцлогтой. 5-7 наснаас эхэлдэг. Тиймээс хэт бага насны хүүхэд хөдөлмөр эрхлэлтэд оролцдогоороо илүү эмзэг сэдэв.
Энийг нийгэмд хоёр янзаар авч үзэж байна. Нэгдүгээрт, нэг хэсэг нь үүнийг уламжлал гэж үздэг бол нөгөө хэсэг нь хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөрийг мөлжөөд байна гэж үздэг. Судалгаагаар үүнийг хоёр ялгах санал дэвшүүлсэн. Бооцоот болон хүүхдийн сурч боловсрох эрхэд нөлөөлөхүйц гэрээсээ алслагдмал, боолчлолын хэв шинжүүдийг агуулж байгаа тэр хэсгүүдийг хөдөлмөрийн буюу эрх зүйн харилцаанд оруулаад албан ёсоор гэрээ хийдэг хэлбэр рүү шилжүүлбэл зүйтэй.
Үндэсний гэдэг нь Үндэсний их баяр наадмын тухай хууль журмынхаа дагуу үндэсний уламжлалт баяр, ЮНЕСКО-д бүртгэгдсэн Эрийн гурван наадам гэдэг утгаараа тэр хэсгийг авч үлдэх нь зүйтэй. Үүнээс бусад хүйтний улиралд хүүхэд сурах орчиндоо байх хугацаанаас бусад тохиолдолд хийгдэж байгаа уралдааныг өөр зохицуулалтаар Морин спорт, уяачдын холбоо болон Үйлдвэрчний эвлэл, Засгийн газар гурван талт харилцаагаар зохицуулаад тодорхой хэмжээний шийдвэр гаргах ёстой гэж үзсэн.
-Сургуулиас завсардсан хүүхдүүд байна уу?
-Хурдан морь унаач хүүхдүүдтэй ярилцлагын судалгаа авсан. Ноцтой кейсүүд байна. Гэрээсээ маш хол, баруун аймгаас зүүн аймагт очиж хурдан морь унаад, сургуульд сурах боломж олгодоггүй. Мөн жоохон хүүхэд учраас гэр орноо санах, дарамт хүчирхийлэлд байгаад оргон зугтсан кейсүүд судалгааны явцад гарсан. Энэ нь сурч боловсрох нөхцөлгүй байна гэсэн үг. Хурдан морь унаж байгаад дараа нь морины ажилтай болчихсон хүүхдүүд байна. 13 нас хүрээд уяачийн туслахын ажил руу шилжиж байна. Энэ хүүхдүүдтэй уулзахад хурдан морь унаж байгаа хүүдүүдийн дунд хүчээр тамхи татуулах, ёс зүйгүй харилцаа хандлагуудын дунд байлгах, дэргэд нь ярих, эр хүн болж байгаа юм чинь гэх мэтчилэн хүүхдийн ёс зүйд сөргөөр нөлөөлөх хандлагууд гарч байна.
-Охид хөдөлмөр эрхэлж байх явцдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн явдал цөөнгүй байна гэж ярьж байна?
-Бэлгийн мөлжлөг, хил дамнуулан худалдаалах нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр. Энэ хүрээнд бид бэлгийн мөлжлөгт өртсөн болон ажлын байран дээрээ бэлгийн дарамтанд өртсөн охидтой ярилцлагын судалгаа хийж үзлээ. Ноцтой асуудлууд байгаа. Хэрвээ ажил олгогч болон хамт ажилладаг 28-35 насны эрэгтэйчүүд залуу охидыг сонирхож оролдох, бэлгийн дарамтын шахалт үзүүлэх, ёс зүйгүй хандах өөрийнх нь үгэнд орохгүй байх, таагүй хандлагын эсрэг үзүүлбэл ажил олгогч нарт худлаа мэдээлэл өгч, ажлаас нь халуулах явдлууд өндөр гарсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулиар хүүхэд зөвшөөрөгдөх хэмжээний ажил хөдөлмөр хийхэд заавал гурван талт хэлцэл хийж гарын үсэг зурсан байх ёстой. Хүүхэд өөрөө зөвшөөрөөд гарын үсэг зурсан байх ёстой. Энэ судалгааны явцад гэрээ хийсэн тохиолдол бараг байгаагүй. 100-ны 98 хувьд огт гэрээ хийдэггүй гэсэн үг. Хүүхдэд хэдий хэмжээний хөлс олгох ёстой вэ гэдэг нь аман тохироогоор явдаг. Аман тохироо нь дараа нь ажил олгогч хөлсөө олгохгүй байвал хөлсөө авах боломжгүй, эцэг эх нь араас нь хөөцөлдсөн ч тэр хөлсийг авах боломжгүй нөхцөл байдал үүсдэг. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 78 орчим хувь нь хөдөлмөрийн хөлсөө авч чаддаггүй гэсэн үр дүн гарсан.
Та нар яагаад энэ хүмүүсээс хөдөлмөрийн хөлсөө авъя гээд цагдаад юм уу Мэргэжлийн хяналтын газар гомдол гаргадаггүй юм бэ гэхээр мэдлэг мэдээлэл байхгүй, хүүхдийн асран хамгаалагчид энэ талын мэдээлэл байхгүй, хэнд хандахаа огт мэддэггүй, тухайн хүүхэд “яршиг дөө, өөр ажил олоод хийж чадах юм чинь” гэдэг хариулт өгдөг юм билээ.
Ажил олгогчид ашиг олохын төлөө явж байгаа ч гэсэн хүний эрхийн бизнесийн зарчмаа барьдаг хандлагуудыг суулгах нь маш чухал байна.
ХҮҮХДИЙГ УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛУУЛЖ, БИЕ ЗАСАХ, АМРАХ БОЛОМЖ ОЛГОХГҮЙ БАЙНА
Үндэсний Ажил, мэргэжлийн Ангилал, Тодорхойлолт (ҮАМАТ)-аар 4800 орчим ажлын байрны жагсаалтыг гаргасан. Тэр бол нийт Монгол Улсын хэмжээнд ажлын байрны тодорхойлолт. ҮАМАТ-тай харьцуулбал хүүхдийн ажиллаж байгаа салбар 60 орчим хувьд нь бий.
Бичиг хэргийн ажлыг охид хийж байна, оффист менежерийн туслахууд, үйлчлэгч хийж байна. Гэдээ зохистой хэлбэрийн ажлын байруудад хүүхэд ажиллах нь маш цөөхөн. Хөнгөн хэлбэрийн ажлын байруудад аав ээж, ах дүү, таньдаг талаараа зуныхаа амралтаар арай гайгүй газруудад ажилладаг.
Бусад хүнд хэлбэрийн ажлын байруудад бас ажиллаж байна. Барилгын салбарт маш их хүүхэд ажиллаж байна. Уул уурхай харьцангуй гайгүй болсон. Тээвэр ложистик, ачаа зөөх ажлыг хүүхдүүд их хийж байна. Мөн үйлчилгээний салбарууд, дэлгүүр, бөөний худалдааны төвүүдэд ажиллаж байна. Ажил олгогч нар хүүхдийг ажиллуулахдаа цагийн менежментгүй ажиллуулдаг. Хүүхдийг уртасгасан цагаар ажиллуулахыг хориглодог. Дээр нь зогсоогоор ажиллах, бусдын хараа хяналт дор ажиллах, ажлын байрнаасаа холдож чадахгүй байх нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт ордог. Биеэ засах, хоол унд авах, амрах зэрэг зайлшгүй байх ёстой юмыг хязгаарлаж байгаа явдал маш их байна.
-Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн ар гэрийн нийгмийн байдал ямар байна вэ?
-Судалгаанаас харахад өрхийн орлого маш бага хүүхдүүд нь ажил хөдөлмөр эрхэлдэг. Өрхийн орлого багасаж, улс орны эдийн засаг хүнд байх тусам хүүхдийн хөдөлмөр эрхлэлт өсөж байна.
Өрхийн орлого нь сарын 550 мянган орчим төгрөг байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний орлоготой тэнцэх, ямар ч амьдрах нөхцөлгүй байгаа өрхүүдийн хүүхдүүд ажил хөдөлмөр эрхэлж байна.
Энэхүү судалгаа нь гурван зорилттой бөгөөд судалгааны үр дүнг үндэслэн холбогдох санал, зөвлөмжийг боловсруулж, үүрэг хүлээгч, шийдвэр гаргагч нарт хүргүүлээд байгаа талаар ХЭҮК-оос мэдээллээ.
Зорилт 1. Үндэсний хууль тогтоомж, дүрэм, журам, бодлого, үйл ажиллагаанд Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенц, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 138 дугаар Конвенцод нийцэж байгаа эсэх, нийцэхгүй байгаа зүйл, заалтыг илрүүлэх,
Зорилт 2. Хөдөө аж ахуй, үүний дотор мал аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, үйлчилгээ, барилга, боловсруулах үйлдвэрлэл, бөөний болон жижиглэн худалдаа, тээвэр ба агуулахын үйл ажиллагаа болон бусад салбарт хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн нөхцөл байдлыг тодорхойлох,
Зорилт 3. Эдийн засгийн салбар тус бүрд эрсдэл, аюултай нөхцөл байдал болон байршлын мэдээллийг цуглуулах, насанд хүрээгүй хүн эрхлэхийг хориглосон ажлын байрны жагсаалт болон хүүхэд эрхэлж болох хөнгөн ажлын нөхцөлийг тодорхойлох,
Судлаач Б.Нямжав уг судалгааг хийсэн зорилгын талаар “Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхээс гадна бодлогын шинжилгээ хийх хүмүүст зориулж суурь мэдээлэл болж гардгаараа давуу талтай. Мөн судалгаа нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах зорилготой” гэв.
Тэрээр “Засгийн газраас хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах нөлөөллийн стратеги батлагдаж байсан. Үүний дараа хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах хөтөлбөр мөн батлагдаад хэрэгжиж байсан. Энэ хөтөлбөрүүд хэрэгжсэнээс гадна Монгол Улс хэд хэдэн салбар судалгаануудыг төрийн байгууллагуудаар дамжуулж, хувийн судалгааны байгууллагуудаар дамжуулж хийлгэсэн байдаг. Жишээлбэл, ХЭҮК-оос хурдан морь унаач хүүхдүүдэд дагнасан судалгаа хийсэн. Давуу тал нь хүүхдийн хөдөлмөр гэж, мөн хүүхдийн ажил гэж юуг хэлээд байгааг, нэгдүгээрт ялгах зорилготой.
Хоёрдугаарт, Хөдөлмөрийн хуульд шинэчлэлт орсноос хүүхдийн хөнгөн хэлбэрийн хөдөлмөр эрхлэлтийг 13 насанд хүрсэн бол хийж болно гэсэн заалт орсонтой холбоотойгоор, гуравдугаарт, тэр заалттай холбоотойгоор хөнгөн хэлбэрийн хөдөлмөр гэж юуг хэлэх вэ гэдгийг тодорхойлох зайлшгүй шаардлага үүссэн. Хүүхдээр хөдөлмөр эрхлүүлж болохгүй хориглосон ажлын байрны жагсаалтыг Засгийн газар баталсан. Тэрийг зайлшгүй шинэчлэх шаардлага гарсан.
Дөрөвдүгээрт, сүүлийн 10 жилийн хугацаанд улс орны эдийн засаг, хүүхэд хамгааллын тогтолцоонд хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор ямар зүйлс учирч оршин тогтноод байна вэ, үүнийг яаж арилгах вэ гэдэгт гарц шийдэл гаргах зорилготой судалгаа болсон.
Судалгаа нь гурван бүлэгтэй. Эрх зүйн зохицуулалтын бүлэг, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн хэсгүүдэд нарийвчлан гаргасан судалгаа, нэмэлтээр хурдан морь унаач хүүхдийн нөхцөл байдал гэсэн хэсэг орсон” гэлээ.