Ангела Меркель, Франсуа Олланд нар Оросод Украины асуудлаар таван цаг хэлэлцсэний эцэст хэвлэлийн хурлаар мэдэгдэл хийлгүй Москавагаас үг дуугүй явцгаажээ.
Кремльд байсан сэтгүүлчид Меркель, Олланд, Путин нарыг хэлэлцээрээ эхлэхдээ гар барьж, инээмсэглээгүй гэсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Путины хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр тэд Украины хямралыг тогтворжуулах хамтарсан боломжит баримт бичиг боловсруулахаар тохиролцсон хэмээн мэдэгджээ.
Хэлэлцээр оройны 19 цагийн үед эхэлсэн бол шөнийн 01 цагийн үед Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд хандан “Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нар хэлэлцээрээ дуусгаад нисэх буудал руу явсан” гэж мэдэгджээ.
Тэрбээр цааш нь “одоогийн байдлаар Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх боломжит баримт бичгийн эх бэлтгэлийг боловсруулахад бидний хамтын ажиллагаа чиглэж байна” гэжээ. Тус баримт бичигт Украин болон Оросын ерөнхийлөгчдийн саналыг тусгахаар болсон байна.
Талууд ням гаригт утсаар ярилцаж, тэрхүү баримт бичгийн талаар хэлэлцэхээр болсон бөгөөд энэ хэлэлцээрт Украины ерөнхийлөгч Петро Порошенко оролцохоор болжээ.
ОХУ, Герман, Францын тэргүүдийн хэлэлцээрт Вашингтон шүүмжлэлтэй хандсан байна. Тухайлбал, “Орос сонссон ч хүлээн авдаггүй. Би үүнийг эерэг дохио гэж нэрлэж чадахгүй” хэмээн АНУ-ын Төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч Мари Харф мэдэгджээ.
Пүрэв гаригт Меркель, Олланд нар мөн л таван цаг орчим Киевт ерөнхийлөгч Петр Порошенкотой хэлэлцээр хийсэн юм. Харин баасан гаригт Кремльд болсон уулзалтаас өмнө олон улсын шинжээчид энэ нь Донбасс дахь хямралыг намжаах зорилготой Орос, Европ хоорондын хамгийн сүүлийн хэлэлцээр болно гэж үзэж байв.