Монголчуудын сэтгэлд тодоос тод хар толбо үлдээсэн тэр өдрөөс хойш долоон жил өнгөрчээ. Таван хүний алтан амийг авч одсон аймшигт өдрийг бид мартах учиргүй.
2008 оны долоодугаар сарын 1-ний тэр хар өдөр УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаалаар эхэлсэн ч эцэстээ цус урсгалтаар дууссан юм. Дөрвөн хүн суманд өртөж, нэг иргэн угаартаж амиа алдсан гэдэг. Харин энэ хэргийн хариуцлагыг цагдаагийн дарга нар үүрч, шүүхээс 2.6-3.6 жилийн ял шийтгүүлсэн билээ.
Долдугаар сарын 1-ний жагсаалд 800 гаруй хүн оролцож, 3000 гаруй цагдаа хамгаалалтад гарсан гэх албан бус тоо бий. Хамгаалалтад оролцсон 400 орчим цагдаа хүнд хөнгөн гэмтэж бэртсэн бол жагсаалд оролцсон хэчнээн хүн бэртсэн нь тодорхойгүй хэвээр үлджээ.
Мөн үймээнд оролцсон гэх хэргээр 900 гаруй иргэнийг баривчилж, 275 хүн ямар нэг байдлаар ял шийтгүүлжээ. Улсад 12 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд тэдний 86,6 хувийг нь хорьж, 8 хувийг баривчилж, 0,8 хувийг торгох ялаар шийтгэсэн байдаг. 2009 онд 11 хүүхэд, хоёр эмэгтэйд тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр өршөөл үзүүлж суллав.
Энэ бүхний хойно алтан амиа алдсан таван хүний хань ижил, үр хүүхэд, эцэг эх нь сэтгэл зүрхэндээ юугаар ч эдгээшгүй гүн шархтай үлдэж, 200 гаруй иргэнийг ял эдэлсэн гэх хар бараан сүүдэр насан туршид нь дагах болж, олон мянган хүний сэтгэлд хэзээ ч арилшгүй гүн хар толбо үлджээ.