Загвар өмсөгч, мисс Н.Ану БНХАУ-д есдүгээр сарын 12-28-ны өдрүүдэд болсон “MISS TOURISM QUEEN INTERNATIONAL” тэмцээний ялагчийн титмийг зүүж олон улсын хэмжээний томоохон тэмцээнд анх удаа тэргүүн миссээр шалгарлаа.
Тэрбээр өмнө нь эх орноо төлөөлөн олон тэмцээн уралдаанд оролцож байсан бөгөөд 2015 онд Дэлхийн миссийн тэмцээнд оролцсон туршлагатай.
Тэмцээний дэд байранд Бельгийн мисс Каро Лилэйн Ф.Верла, гуравдугаар байранд Беларусийн мисс Дарья Колейчик оржээ. Мөн Польшийн мисс Жоанна Агнизска Фошемшиз дөрөвдүгээрт, Тайландын мисс Пимчанок Жичүү тавдугаарт орсон байна.
Тэргүүн байрын мисст 10 мянган ам.долларын шагнал гардуулжээ.
Тус тэмцээн нь нэг үндсэн ялагчаас гадна таван тивийн төлөөлөл болгож таван бүсгүйг шалгаруулдаг. Энэ удаагийн тэмцээний таван тивийн ялагчаар
Ази-Сингапур
Eвроп - Словак
Африк - Eгипет
Aмерик - Венесуэл
Номхон далайн арлууд - Шинэ Зеландын миссүүд шалгарчээ.
Түүнчлэн
Шилдэг үдшийн даашинзтай мисс -Филиппин
Эрхэмсэг мисс - Сьерра Леон
Сэтгэл татам мисс - Энэтхэг
Сайхан инээмсэглэлтэй мисс - Хятад
Хүнлэг мисс-Перу
Өгөөмөр мисс - Монгол
Авьяаслаг мисс - Шинэ Зеландийн мисүүд тодорлоо.