Улс төрийн намын тухай хуульд 2005 онд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш өнөөг хүртэл гар хүрээгүй. Тус хуулийн эрхзүйн орчныг боловсронгуй болгож холбогдох хуулийг өөрчлөхөөр сүүлийн гурван парламент дамнан ярьсан ч шинэчлэн найруулж чадаагүй юм. Энэ удаагийн парламент мөн л улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Мөн УИХ-ын 2022 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Улс төрийн намын тухай хуулийн төслийг оруулжээ.
УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨРГӨН БАРИНА
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг даган гарах, улс төрийн тогтолцооны гол хуулийн нэг бол Улс төрийн намын тухай хууль юм. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 19.1, 19.2, 19.3 дугаар зүйл заалтын дагуу Улс төрийн намын шинэчлэлүүдийн гол үндэслэлийг гаргаж өгсөн байна. Үүнийг тодруулбал
Ийнхүү Үндсэн хуулийн энэ өөрчлөлтөд нийцүүлэн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулах юм. Ажлын хэсгээс өгсөн мэдээллээр Улс төрийн намын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг төслийн боловсруулалтаа хийгээд дуусч байгаа аж. Түүнчлэн төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Ерөнхийлөгч улс төрийн намын шинэчлэлийг дэмжин Улс төрийн намын тухай хуулийн төслийг өргөн барина гэлээ.
ХУУЛИЙН ГОЛ ӨӨРЧЛӨЛТ НЬ НАМЫН САНХҮҮЖИЛТИЙГ ИЛ ТОД БОЛГОХ
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд улс төрийн намуудын санхүүжилтийг ил зарлах ёстой гэдэг боловч энэ нь тунхаглалын шинж чанартай байж ирсэн.
Монгол Улсад зөвхөн УИХ-д суудалтай намууд төрөөс хоёр төрлийн санхүүжилт олгохоор хуульд тусгасан байдаг. Үүнд нэгдүгээрт, УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг 1000 төгрөгөөр тооцож, сонгуулийн дүн гарсны дараа гурван сарын дотор багтаан УИХ-д суудал бүхий намд төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлдэг. Хоёрдугаарт, УИХ-д суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор УИХ-ын гишүүний нэг суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцож, УИХ-ын тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутамд улсын төсвөөс санхүүжилт олгох бөгөөд энэхүү санхүүжилтийн 50 хувийг гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна гэж зориулалтыг тодорхойлсон байдаг.
Үүнээс үзэхэд улс төрийн намын санхүүжилтэд төрийн санхүүжилтийн эзлэх хувь маш бага буюу ойролцоогоор тооцож үзэхэд орлогынх нь 20-иос доош хувийг эзэлж байгаа гэж Нээлттэй нийгэм форумаас явуулсан судалгаанд дурдсан нь улс төрийн намууд хувийн компанийн хандив, дэнчингийн мөнгөөр гол санхүүжилтээ босгохоос өөр аргагүй байдалд хүргэж байна.
Улс төрийн намын тухай шинэ хуулийн төсөлд намын санхүүжилтийн бүх процессыг нарийн зааж өгч, тайлагнах хугацаа, тухайн намын санхүүжилтийн иж бүрдэл, тухайн тайлант хугацаанд санхүүжилтээ мэдүүлээгүй бол, сонгуулийн төв байгууллагуудад мэдүүлээгүй бол хариуцлага тооцох зэрэг арга хэмжээг тодорхой зааж өгсөн гэж ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэллээ.
Тухайлбал төрөөс олгож байгаа санхүүжилт төдийгүй, тухайн улс төрийн намын өөрийн орлого, түрээсийн болон бусад байдлаар олсон орлого, хандив, гишүүдийн татвар зэрэг намын санхүүжилттэй холбоотой бүх тайлан, мэдээлэл ил тод байх ёстой байхаар тодорхой зааж өгч байгаа аж.
НИЙГМИЙН БҮХ БҮЛГИЙН ТЭГШ ОРОЛЦООГ ДЭМЖИНЭ
Монголын улс төрийн системд тулгамдаж буй бас нэг асуудал нь эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл улс төрд тэгш нөхцөлөөр оролцож өрсөлдөх боломж хязгаарлагдмал байгаа явдал юм. Сонгуульд нэр дэвшихийн тулд эмэгтэйчүүд, залуучууд янз бүрийн бэрхшээлтэй тулгардаг ба түүний дотор эдийн засгийн нөөц боломж хомс байдаг нь гол бэрхшээл болж байна. Одоогийн УИХ-ын 76 гишүүний 13 нь эмэгтэй ба Монгол Улс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоогоор 144 орноос 107-д жагсаж байна.
Улс төрийн намын тухай хуульд жендерийн тэгш байдлын зарчмыг баталгаажуулсны зэрэгцээ насаар ялгаварлахгүй, адил тэгш боломж олгох тухай тусгасан байдаг. Түүнчлэн нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна гэсэн хуулийн заалт байвч залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн квот байхгүй байна. Сүүлийн сонгуулиудын жишээнээс харахад намууд жендерийн квотыг зөрчөөгүй боловч эмэгтэй нэр дэвшигчдийг сонгогдох магадлал багатай тойргуудад өрсөлдүүлсэн нь бодит байдалд жендерийн тэгш байдлыг хангах улс төрийн хүсэл зориг дутаж буйн илрэл юм.
Тэгвэл Улс төрийн намын тухай хуулийн төсөлд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх, нийгмийн бүх бүлгийн тэгш оролцоог дэмжсэн механизмыг оруулж өгнө гэдгийг тусгаж өгчээ.