Японы загварын ертөнцөд Монгол дизайнер Б.Явууцагаан өөрийн нэрийн “Yavuu” брэндээ амжилттай гаргаад дөрвөн жил болжээ. Түүний загваруудад энгийн хэрнээ чамин тансаг, классик хэв маяг давамгайлна. Олон улсад нийцсэн өндөр технологиор Японы үндэсний хувцас болох кимоногийн материалаар тэрбээр өдөр тутмын тансаг хувцаснууд зохион бүтээж байна.
Тэрбээр энэ сарын 21-нд өөрийн брэндийг Монголдоо танилцуулах загварын шоугаа толилуулах гэж байна.
-Та Японд олон жил амьдарч ажилласан уран бүтээлч хүн. Япон улсад анх хэрхэн хөл тавьж байсан бэ?
-Би Баянхонгор аймагт төрсөн. Дунд сургуулиа төгсөөд "Урлах эрдэм" дээд сургуульд дизайнераар суралцаж байгаад дундаас нь Япон явсан. Дунд сургуульд байхад “Ошин” гээд Японы олон ангит кино гардаг байлаа. Тэрийг үзээд Япон улсын тухай ойлголттой болж байсан. “Ошин”-ы үндэсний хувцас нь их гоё санагдаж, сонирхдог байлаа.
Манай сургуульд "Кристиан Диор"-т эсгүүрчин, "Долче Габбана" зэрэг нэртэй брэндүүдэд ажиллаж байсан туршлагатай багш нар заадаг байсан.
Тэр киноноос Япон орны зан заншлыг мэдэж авсан. Тухайн үед хүмүүс боловсрол эзэмшье гээд гадагшаа их явдаг байлаа. Монголдоо дизайнераар ажиллах хангалтгүй санагдсан учраас "Урлах эрдэм" дээд сургуульд суралцаж байхдаа явахаар шийдсэн дээ. Гэхдээ явчихаад эргэж ирээд хэдэн жил болсон. Тэндээ амьдарч эхлээд 12 жил болж байна.
Энэ хугацаанд Япон хэлний сургуульд хоёр жил суралцаж, япон хэлний түвшин тогтоох шалгалтандаа тэнцээд дээд сургуульдаа орсон. Ингээд их сургуульд орж төгсөөд мастер хамгааллаа.
Мастерт суралцаж байхад надтай хамт өөрийн брэнд байгуулах гэж байгаа багш нар ч байсан, олон жил боловсорсон хүмүүс, гадаадаас ирж мастер хамгаалж байгаа оюутнууд ч байсан. Ангид маань 10 гаруй оюутан байснаас дөрөвхөн нь япон байлаа.
Сургууль маань дэлхийд алдартай. Төгссөн хүмүүс нь алдартай брэндүүдэд ажилладаг, түвшин өндөртэй сургууль байлаа. Манай сургуульд "Кристиан Диор"-т эсгүүрчин, "Долче Габбана" зэрэг нэртэй брэндүүдэд ажиллаж байсан туршлагатай багш нар заадаг байсан. Тэнд ажиллаж ирээд өөрсдийн брэндээ байгуулчихсан байдаг. Тийм учраас брэнд байгуулахад юу л хэрэгтэй байна тэр бүх мэдлэгийг өгдөг. Багш нараасаа маш их зүйл сурсан. Хамгийн гол нь массын технологи гэж үйлдвэрийн технологи сурсан.
-Японд дэлгүүр нээсэн байсан?
-Яг өөрийн гэсэн дэлгүүр биш олон улсын нэртэй томоохон брэндүүд төвлөрсөн их дэлгүүрт өөрийн олон нийтэд зориулсан бүтээгдэхүүн болох 2015 оны коллекцоо зарсан. Үзэсгэлэн гаргаад Шибүяад байдаг Seibu, Шинжюкүгийн Odakyu, Ёкохама боомт хотын дэлгүүр гээд Японы томоохон дөрвөн дэлгүүрт хувцсаа массын худалдан авагч нарт зориулан амжилттай гаргасан.
-Одоо тэдгээр дэлгүүрт та бүтээгдэхүүнээ борлуулж байгаа юу?
-Одоо би масст биш хувь хүнд зориулсан захиалгын хувцас хийж байна. Ойрын хэдэн жил би Кимоногийн нийгэмлэгтэй хамтарч ажиллаж байна. Анх Mercedes Benz Fashion week-т оролцохдоо кимоногийн материалаар хийсэн цуглуулгаа гаргасан. Тэр шоуг Кимоногийн нийгэмлэгээс ирж үзээд их том үнэлгээ өгсөн. "Кимоног хувиргаад тансаг, шинэлэг уур амьсгал оруулжээ" гэсэн. Энэ жилийн тавдугаар сард Кимоногийн нийгэмлэгтэй хамтарч Кимоногийн үзэсгэлэнтэй хамт миний хувцас анх удаа тавигдсан.
КИМОНОГИЙН МАТЕРИАЛААР БҮТЭЭЛЭЭ ХИЙЕ ГЭХЭД "ЧИ ТЕХНОЛОГИЙ НЬ ДИЙЛЭХГҮЙ" ГЭЖ БАГШ НАР МААНЬ ЗЭМЛЭДЭГ БАЙЛАА
-Дээлийг бид орчин үед үндэсний хэв маягийг нь үлдээгээд янз бүрийн загварт оруулаад өмсөж байна. Харин кимоног хувиргана гэхээр сонирхолтой байна?
-Минийх эсрэгээрээ. Кимоног өөрчилж биш кимоно материалыг ашиглаад орчин үеийн хэв маягт оруулж хувцас хийдэг. Кимоно материалын гоё талыг нь харуулж хийгээд үдэшлэг, өдөр тутамд өмсөх боломжтой cocktail dress, хослол хийдэг.
Миний хувьд анх удаа кимоногийн материалаар энгийн өдөр тутмын хувцсыг хийсэн. Урьд өмнө нь тийм зүйл байгаагүй.
-Энэ материал маш үнэтэй чамин эд шүү дээ. Тиймээс чамин загварууд л гарах болов уу гэж бодож байна.
-Япон хэв маяг маш даруу хэрнээ чамин. Чамин мөртлөө этгээд хувцсанд дуртай хүмүүс. Их нүсэр содон гэхээсээ илүү зүгээр л элегант юманд дуртай. Брэндийн хувцас энгийн хэрнээ чамин, материал болон технологийн чадлаар тоглосон байдаг. Японд кимоног жаахан хувиргаж хийдэг хүн их байдаг. Миний хувьд анх удаа кимоногийн материалаар энгийн өдөр тутмын хувцсыг хийсэн. Урьд өмнө нь тийм зүйл байгаагүй.
-Кимоногийн материалаар хувцас хийхэд хэр хүндрэлтэй вэ?
-Унасан материал. Кимоно өөрөө бүстэй том ханцуйтай шулуун хувцас шүү дээ. Япон хүмүүс ийм материалыг эвдэж оёж болохгүй гэсэн ойлголттой байдаг. Анх би багш нартаа зөндөө загнуулж байсан. “Чи кимоногийн материал руу хэтэрхий их орох юм бол маш хэцүү. Хувцас хийхэд хамгийн хэцүү материал. Чи оёж чадахгүй. Технологий нь чи дийлэхгүй. Чи мянган сайхан даашинз хийгээд оёдол муухай болж, таталдана. Тэгэхээр чиний загвар унана ” гэдэг байсан. Ямар ч брэндийн технологи маш өндөр байж л брэнд гэдэг нэртэй байх эрхтэй. Тэгэхэд “Чи дөнгөж загварын салбарт хөл тавьж байж ийм хэцүү юм руу битгий ор. Чи гоё загвар гаргадаг юм байна. Энгийн юм руу ор л доо” гэж багш нар маань их хэлдэг байсан.
-Та тэр хүндрэлүүдтэй тулгарсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Кимоногийн материал маш хэцүү. Янз янзын арга хэрэглэдэг. Оёхдоо янз бүрийн материал доор нь тавина. Хийх явцад арга нь олддог доо.
-Угааж цэвэрлэхэд зүгээр үү?
-Зүгээр. Гэхдээ зөвхөн хуурай цэвэрлэгээгээр цэвэрлэнэ.
-Бүтээгдэхүүнээ Японоос өөр улсад борлуулж байв уу?
-Үгүй. Япондоо би дөнгөж хөлөө олоод танигдаж байна. Брэндийг чадалтай хүмүүс л авч явж чадна. Тогтвортой брэндээ хамгаалж чадсан хүн зах зээлд үлддэг. Хамгаалж чадна гэдэгт л брэндийн чадвар оршдог. Түүнээс биш авьяас чадвартай олон хүн бий. Маш том ухаан, тэвчээр хэрэгтэй.
-Кимоног өөрчлөөд өдөр тутмын хувцас болгочихлоо. Япончууд таны бүтээлд хэрхэн хандаж байна вэ?
-Маш сонирхож хүлээж авч байна. Дэлгүүрүүдэд зарахад ямар хөөрхөн юм бэ гэж их сонирхдог байсан. Би тэгэхэд кимоногийн хээтэй даавуу гаргаж байсан. Япончууд "Кимоногийн хээ ийм гоё моодлог харагддаг юм байна. Ямар сонин юм бэ? Япон хээ юу даа гэдэг байлаа. Өдөр тутмын ийм гоё хувцас болчихож байгаа юм уу?" гэнэ. Харин Монголд монгол хүн ойлгоход хугацаа шаардагдах байх. Тэнд кимоног ямар үнэтэй, тансаг гэдгийг мэддэг, дээдэлдэг болохоор их гайхаж байсан.

-Тэгэхээр Японд нэлээд захиалгатай байдаг уу. Ихэвчлэн ямар хүмүүст зориулан бүтээлээ гаргадаг вэ?
-Харин тийм. Их ажилтай байдаг. Тавдугаар сард гарсан кимоногийн коллекцоо гаргахад тэр хүмүүс “Чи ямар зоригтой бас ямар тансаг загвараар чамин хийцтэй, хаана ч өмсөхөөр хувцас хийсэн юм бэ?” гэсэн. Би их залуухан биш өөрийн дүр төрхөө алдахгүй, дайчин, тэвчээртэй, өөрийн гэсэн дэгжин стильтэй, олон улсын брэнд өмсөөд үзчихсэн, тэр утгаараа ажилдаа ч мөн тийм зорилготой, өөрийн гэсэн байр суурьтай бүсгүйчүүдэд зориулсан гэж хэлж болно. Өмсөж үзээд суулт сайтай гэдгийг мэдэрдэг.
-Кимоногийн материалаар монгол дээл хүртэл хийжээ?
-Монгол бүсгүйчүүддээ зориулж хийсэн. Кимоногийн материал чамин тансаг учраас тэрэнд дүйцэхээр стиль имижийг бүрдүүлэхийг хичээдэг. Монгол загвараар их юм хийнэ.
-Япондоо загварын шоунд хэр их орж байсан бэ?
-Би брэндээ байгуулаад дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд чамлахааргүй амжилтууд гаргасан. Ямар ч байсан брэндийн дэлгүүрүүдэд хувцсаа зараад үзсэн. Дэлхийд алдартай Mercedes Benz Show-нд анх орж байсан. Өөр зөндөө шоунд оролцсон. Жилд хоёр удаа бие даасан үзэсгэлэнгээ хийдэг. Монголоос ондоо зах зээлтэй. Арав болон гуравдугаар сард жилд хоёр удаа загварын шоу болдог. Нэг жилийн өмнө дараа жилийнхээ хувцасны чиг хандлагыг тодорхойлж байдаг.
Тэрэнтэй зэрэгцээд Yavuu брэнд загвараа тодорхойлоод явдаг. Манай хэрэглэгчид өндөр мэдрэмжтэй хэрэглээтэй учраас олон улсад эн зэрэгцэж явахгүй бол болохгүй. Моодонд орсон загваруудад нэмж чимээд өөрийн гэсэн загвартай, оригинал даавуу хээ угалзтай материалаар коллекцоо гаргадаг.
-Японы алдартай хувцас дизайны компаниудаас танд хамтран ажиллах санал тавьж байв уу?
-Тавьж байсан. Надад томоохон гурван компаниас урилга ирсэн. Тэр компанитайгаа хамтарч ажилласан. Тэгэхгүй бол би олон нийтэд зориулсан бүтээгдэхүүн гаргах боломжгүй байлаа.
Япон бүсгүйчүүд их даруухан хэрнээ материал загвараараа гоё харагддаг юм л сонирхдог хүмүүс.
-Кимоногийн материалаа сонгохоос өмнө та голчилж ямар материал бүтээлдээ ашигладаг байсан бэ?
-Оюутан байхдаа бөс барааны захуудаар явж үздэг байлаа. Тэрнээс гадна Японд даавууны үйлдвэрлэл их хөгжсөн байдаг. Торго, жийнс гээд даавууны төрлөөрөө дагнасан хотууд бий. Олон үйлдвэртэй болохоор цагаа сайн төлөвлөж байж очдог байсан. Тэгээд авах гэхээр үйлдвэрүүд массын худалдаанд зориулж гаргадаг гээд хэцүү байдаг. Гуйж байгаад сонин содон, тэр үедээ моодонд орж байсан материалыг сонгодог байлаа. Ер нь үргэлж л мэдээллээс хоцрохгүйн тулд маш их судалгаа хийж, Японы нийгэмдээ таарсан бүтээгдэхүүн хийж байж сайн зарагдана.
-Та акссесуарт хэр их ач холбогдол өгдөг вэ? Таны бүтээлүүдэд энгийн даруу хэв маяг ажиглагдаж байна.
-Би өөрийн акссесуар хийе гэж бодож байгаа. Одоогоор тэрэнд орох цаг зав багатай байна. Гэхдээ өөрийн гэсэн акссесуар, цүнх, гуталтай болохыг хүсдэг. Би анхныхаа шоундаа орж байхдаа өөрийн сандалиа хийж байсан. Загвараа гаргаад, сандалийн үйлдвэрт захиалж хийлгэж байсан.
Зорилтот бүлэг маань их ганган гэхээсээ илүү дандаа ээж болсон, нийгэмдээ байр сууриа олчихсон энгийн хэрнээ хээнцэр хэрэглээтэй бүсгүйчүүд юм. Ганган хувцас их байгаа. Гэхдээ тэд зөвхөн өөрт нь зориулсан нэгхэн ширхэг хувцсыг илүүд үзэж байна. Дээр нь япон бүсгүйчүүд их даруухан хэрнээ материал загвараараа гоё харагддаг юм л сонирхдог хүмүүс. Учиргүй том бугуйвч энэ тэр зүүдэггүй. Тэр тусмаа япон хүмүүст зохидоггүй. Өөрийн имижийг бүрдүүлдэг хүмүүс.
ЗӨВХӨН НЭГ ЗАГВАР ГАРГАХЫН ТУЛД ТУРШИЛТЫН ДААВУУГААР ТЭР ХУВЦСАА ХОЁР, ГУРВАН УДАА ОЁЖ ҮЗДЭГ
-Япон залуучууд их өвөрмөц загвар сонирхдгоороо дэлхийд алдартай шүү дээ.
-Тийм. Залуучууд нь бүр “тасарчихсан” ш дээ. Эвгүй санагддаг үе байсан. Хүүхэлдэй шиг загвар байна. Уулын юм шиг унасан томдсон хувцас байна. Бас нэг хэсэг нь үлгэрийн баатрууд шиг хувцасладаг. Японы анимэг дагаад анимэгийн загварын чиг хандлага хөгжиж байна. Японы загвар үнэхээр чөлөөтэй. Тэрийгээ ч өөрсдөө тоодоггүй. Тэгсэн хэрнээ бидний үеийнхэн бүүр энгийн, классик болчихдог. Материал, технологи нь тансаг, хамгийн гол нь биед эвтэйхэн байдлыг эрхэмлэдэг.
Монгол дизайнер надтай хамтарч ажиллая, Японд үзэсгэлэнгээ гаргая гэвэл би зөвлөгөө өгөөд хамтрах боломжтой.
-Тэгвэл Улаанбаатарын залуусын хувцасны чиг хандлагыг дизайнерын нүдээр дүгнэвэл?
-Одоо их загварлаг болчихсон. Гэхдээ хоёр янз байна. Нэг хэсэг нь тийм ч загварлаг харагдахгүй байна. Нэг үе нь бүүр тасарчихаж. Дэлхийн загварын чиг хандлагатай эн зэрэгцэж, мэдрэмжтэй хувцаслаж байна.
-Монгол дизайнеруудынхаа бүтээлүүдтэй та танилцдаг байх. Тэднээс хэнийг онцлох вэ?
-Michel&Amazonka болон бусад дизайнеруудын бүтээлүүдийг би онлайнаар харж байгаа. Манай дизайнерууд үнэхээр чадварлаг байна. Би тэнд жилдээ хоёр шоу хийгээд коллекцоо гаргаж байна. Одоо би ноолуураар бүтээгдэхүүн хийе гэсэн бодолтой байна.
Ноолуурын компаниудтай хамтраад үзэсгэлэнгээ хамт хийж тэдний болон өөрийн бүтээлийг Японд тавих бодол байна. Тэр зах зээл рүү орох маш хүнд. Юуны тулд монгол дизайнер тэнд ажиллаж байгаа билээ. Хэн нэг дизайнер хамтарч ажиллая, Японд үзэсгэлэнгээ гаргая гэвэл би боломжийг нь бүрдүүлээд зөвлөгөө өгөөд хамтрах боломжтой. Би адилхан дизайнер учраас бэрхшээлийг нь ойлгодог. Тиймээс хамтраад дэмжээд өгөх юм сан гэж боддог.
-Зарим монгол бүтээгдэхүүнийг хараад загвар нь гоё юм байна, үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэхээр оёдол эсгүүр нь тааруу байхтай хэрэглэгчид тулгардаг. Та үүнд ямар байр суурьнаас ханддаг вэ?
-Би загваруудыг харсан. Технологи тааруу байна гэж шууд хэлмээр байна. Япон улс технологийг нэгдүгээрт хардаг. Технологи нь маш сайн байж л массын бүтээгдэхүүн гаргаж чадна. Манай үйлдвэрийн массын технологи, эсгүүр дутуу байна гэж бодож байна. Би багшлах эрхтэй учраас энэ талаар багшлаад явах хүсэлтэй. Монголд массын технологийг гаргамаар байна. Массын хувцаснуудаа Японы үйлдвэрт хийдэг. Их үнэтэй байдаг учраас Монголдоо үйлдвэрлэлээ хийгээд Япон руу гаргахыг хүсч байна.
-Та үйлдвэрлэлийн үйл явц болгонд гар бие оролцдог уу?
-Би өөрөө эсгүүрээ гаргадаг. Өөрөө бүх юмаа хийдэг. Тийм учраас л бие даах чадвартай болсон. Энэ нь давуу тал юм уу даа. Би загвараа гаргаад шөнөжин эсгүүрээ хийж, нэг эсгүүр хийчихээд тэрэндээ ханадаггүй. Өөг нь их хардаг. Эсгүүр маш хэцүү. Зөвхөн нэг загвар гаргахын тулд туршилтын даавуугаар тэр хувцсаа хоёр, гурван удаа оёж үздэг. Миллиметрийн зөрүү ч гаргаж болохгүй. Нэг, хоёр мм алдаж болдоггүй. Маш нарийн ажил, мм-тэй тэмцэлддэг гэж хэлж болно.
Загварын шоунд орохдоо бүтээгдэхүүнийхээ 50 хувьд өөрийн брэндийн онцлогийг шингээж, 50 хувьд нь зах зээлээ бодож хийх хэрэгтэй.
-Түрүүн даавуугаа өөрөө хийдэг гэлээ?
- Даавууны хээгээ өөрөө зураад гаргадаг. Анхны загварын шоу Пикассо стилийн өнгө, хээтэй гаргасан. Кимоногийн өнгөөр Пикассогийн ертөнцөөр тоглосон гэж хэлж болно. Пикассогийн зураг нь хатгамал юм. Би өөрөө хатгасан.
-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Би монгол хүн, монгол дизайнер, монгол брэнд гэдгээр нь намайг багтай, үйлдвэртэй гээд япончууд ойлгочихсон байна. Гэтэл монгол хүн байж Монголдоо үйлдвэр байхгүй. Тиймээс эндээ загварын төв байгуулах хэтийн зорилготой. Монголдоо хийсэн юмгүй болохоор их дутмаг байдаг.
-Тэгэхээр Монголын зах зээлд таарсан бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй байх. Тэгэхээр кимоногийн материал монгол хүнд нийцнэ гэж бодож байна уу. Ер нь монгол бүсгүйчүүдэд ямар бүтээгдэхүүн тохирох бол?
-Монгол бүсгүйчүүд маань мөн л адил чамин тансаг, форм болоогүй, цорын ганц загварт дуртай болж байна. Дөрөв, таван жилийн өмнө Zara сонгодог байсан бол эргээд тансаг хэрэглээг сонгодог болж. Брэнд гэдэг ганц хүнд зориулсан тансаг бүтээгдэхүүн ч хийдэг, масст зориулж ч хийдэг. Тиймээс би Монголдоо тансаг бүтээгдэхүүнээ хийгээд, Японд масст зориулснаа гаргаж байя гэж бодож байна. Хоёулангий нь зэрэгцүүлээд хийх ёстой.
Аавын ажлын өрөөнд тэмцээний үеэр бичиг баримтыг нь ширээнээс буулгаад оёдлын машинаа тавьж, даавуунууд хөглөрүүлдэг байлаа.
-Яагаад дизайнер болохоор шийдсэн юм бэ?
-Багадаа өвөрмөц юм өмсөхийг их хүсдэг байсан. Тухайн үед форм болсон хувцаснууд л байдаг байлаа. Багадаа хүүхэлдэйндээ хувцас хийдэг байснаа дараа нь өөртөө хийдэг болсон. Сүүлдээ ээжийнхээ гоё даашинзыг эвдээд өөртөө даашинз хийчихдэг болсон. Тэгэхэд ээж маань урам өгч, магтдаг байлаа. Тэгэхээр бүүр гоёыг хийнэ гээд л. Дүрэмт хувцасныхаа хормогчийг их янзалж өмсдөг байсан. "Үнсгэлжин", "Хаврын өсвөрийн зохион бүтээгчдийн наадам"-д оролцдог байлаа. Аав ээж хоёр маань их дэмжинэ. Аавын ажлын өрөөнд тэмцээний үеэр бичиг баримтыг нь ширээнээс буулгаад оёдлын машинаа тавьж, даавуунууд хөглөрүүлдэг байлаа. Дээр нь өөрөө их уйгагүй зүтгэдэг байж.
- Удахгүй өөрийн гэсэн цүнх, гуталтай болох гэж байна гэсэн. Энэ тал дээр хэр их судалгаа хийж, өөрийгөө боловсруулсан бэ?
-Би нэлээн судалгаа хийлээ. Монголд стандартад нийцсэн ул байдаггүй юм билээ. Японоос оруулж ирэхгүй бол болохгүй юм байна. Гутлын ул маш нарийн шүү дээ. Хүний хөлийн тэнцвэрийг хадгалдаг. Зөвхөн өсгий хийхэд маш хэцүү. Японд үндсэн суурь зүйлээ хийгээд Монголд үйлдвэрлэж болох юм билээ. Олон улсад стандартад нийцсэн юм ховор байгаа ч чадалтай хүмүүс их байна.
-Монголын зах зээл хүнд гэж ярьдаг шүү дээ.
-Тийм. Олон сая хүн амтай Японд 100 ширхэг хувцас хийгээд худалдаанд гаргахад дорхноо зарагддаг. Тэгэхэд Монголд Улаанбаатарт л зөвхөн зах зээл байна. Тийм учраас манай дизайнерууд олон улсын зах зээлийг сайн судалж хийхгүй бол маш хүнд. Загварын шоунд орохдоо бүтээгдэхүүнийхээ 50 хувьд өөрийн брэндийн онцлогийг шингээж, 50 хувьд нь зах зээлээ бодож хийх хэрэгтэй. Сайн судлаад хийж чадвал их боломжтой. Тэгж л ороосой гэж зөвлөмөөр байна.
-Загвар өмсөгчдөө хэрхэн сонгодог вэ?
-Моделиор нэлээн залуухан охидыг бас төдийлөн сонгодоггүй. Их гоё ганган болгочихвол япон бүсгүйчүүд "ийм гоё охинд зохиж байгаа юм чинь надад зохихгүй биз дээ" гэдэг. Эхэндээ би өөрөө загвараа өмсөж зураг авахуулдаг байсан. Танилцуулгынхаа хувцсыг би өөрөө өмссөн. Тэгэхээр хүнд илүү ойр санагддаг болов уу гэж боддог юм. Өндөр туранхай гоё бүсгүйчүүдэд өмсгөчихөөр өөр ертөнц харагддаг байх. Тэрэндээ их бодолтой ханддаг. Хувцсаа харуулж чаддаг модель сонгодог. Гэхдээ мэдээж загвараасаа шалтгаална.
-Та удахгүй загварын шоугаа хийнэ гэсэн?
-Би энэ сарын 21-нд Yavuu брэндээ Монголдоо танилцуулна. Энэ шоунд маань кимоно материалаар хийсэн бүтээлүүд олон бий. Мөн миний масст зориулсан бүтээлүүд маань орно. Мөн Кимоногийн нийгэмлэгийн захирал өөрийн биеэр ирж үзэсгэлэн гаргана. Тиймээс монголчууд кимоногийн тансаг нь юунд байдаг вэ гэдгийг гараараа мэдэрч үзэх боломжтой юм. Мөн кимоно хэрхэн бүтээдэг талаар танилцуулга явах юм. Нөгөө талаараа Японд очоод би Монголд ийм юм хийсэн гэж харуулах хэрэгтэй юм. Үзэх харах юм маш ихтэй. байх болно.
-Маш их баярлалаа. Амжилт хүсье.