Улиас модны хөвөн буюу унгирал коронавирусийн тархалтыг нэмэгдүүлж болзошгүй учраас Энэтхэгийн Кашмир мужийн эрх баригчид мод тайрах шийдвэр гаргажээ. Энэ модны хөвөн харшил сэдрээн ханиаж найтаахыг нэмэгдүүлж улмаар халдвар тараах эрсдэлтэй гэж үзжээ.
Кашмир мужийн хүн амын 92 хувь нь тоос, 73 хувь нь ургамлын харшилтай гэж судалгаанд дурджээ. Улиас модны хөвөнгийн харшил нь томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй адил тул COVID-19-тэй андуурагдаж болзошгүй гэж мэргэжилтнүүд зөвлөжээ. Улиас мод зургадугаар сарын сүүлээс эхлэн хөвөнгөө хаядаг байна.
Түүнчлэн БНХАУ-д хийсэн судалгаагаар коронавирус нохой, гахай, тахиа, галуу зэрэг гэрийн тэжээвэр амьтдаас мууранд илүүтэй халдварлаж байна гэж үзжээ. Тиймээс муур коронавируст халдварыг амьсгалын замаар тарааж болзошгүй гэж анхааруулжээ.