976 арт галерейд маргааш буюу наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 5-ны хооронд И.Е.Репиний нэрэмжит Улсын уран зураг, уран баримал, уран барилгын академийн анхны монгол багш, зураач Бадамын Отгонтүвдэнгийн "Төвөргөөн чимээ" үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.
Орост төдийгүй олон улсын тавцанд нэр хүндтэй тус академийг төрийн шагналт, ардын зураач Л.Гаваа, төрийн шагналт До.Болд, урлагийн гавьяат зүтгэлэн Я.Оюунчимэг нарын Монголын 60 уран бүтээлч төгссөн байдаг. Тэгвэл Б.Отгонтүвдэн тэднийг залгамжлан суралцаж, өнгөрсөн жил академийг дүүргэсэн бөгөөд сургуулиасаа багшлах урилга хүлээн авчээ.
Үзэсгэлэнд түүний 30 гаруй бүтээлийг дэлгэхээс хамгийн том нь төгсөлтийн ажлын хоёр зураг. Казах түмний үндэсний наадгай "көк пар" буюу тулам булаалдах тоглоомыг дүрсэлсэн уг ажил И.Е.Репиний академийн шилдэг төгсөлтийн ажлаар шалгарсан байна.
Б.Отгонтүвдэн 2х4 метрийн асар том хэмжээтэй тэдгээр бүтээлээ эх орондоо анх удаа дэлгэх гэж байгаа ажээ.
Тэрбээр энэхүү бүтээлийнхээ тухай "Дипломын ажлын гурван зургийн зохиомж, сэдэв нь адилхан ч дүрүүд, үйл явдал тохиож буй газрын хувьд өөр, өөр.
Эхнийх нь XIII зууны үеийн баатруудын тулам булаалдан наадаж буйг дүрсэлсэн бол хоёр дахь нь хувьсгалын үед шилийн сайн эрчүүдийг харуулсан.
Харин гурав дахь зургийн баатрууд нь наадгайн эзэн болох казах түмэн юм. Эхний зургийг академи фондондоо авсан бол шилдгээр шалгарсан дипломын ажлын нөгөө хоёр зургийг энэ зун эх орондоо авчирч үзэгчдэд дэлгэхээр болсон" хэмээн ярьжээ.
Б.Соёлмаа