Хип хоп хэмнэл, нүргэлсэн хөгжим, өнгө өнгөөр солигдох 3D дэлгэц, танхим дүүрэн залуусын халуун уур амьсгал...
Энэ бол “Татар”-ын “Хайрыг хүндэл” тоглолт байлаа.
Хип хоп ертөнцөд ойрын үед болоогүй доргио тоглолт өчигдөр ийнхүү Crocus Event Hall-д болов.
Тоглолт эхлэх мөчид “Хип хоп хүн” дууны эхлэл интро нүргэлж, “ТАТАР” хэмээх товгор үсэгтэй дэлгэцээр хамтлагийн түүхийг хүүрнэн өгүүлсэн он оны зургууд, гурван гишүүнийг графитаар зурсан зураг ээлжлэхэд “Татар”-ынхан тайзнаа гарч ирж
“Би хип хоп сонсдог хүн хүн хүн хөөөн...
Би одоо хип хопоороо бас дууллаа
Би хип хоп сонсдог хүн хүн хүн хөөөн
Би одоо өөрийнхөө тухай бас дууллаа” гэсээр тоглолтоо эхлүүллээ.
Тоглолт эхлээд дуусан дуустал гурван цагийн хугацаанд залуустай хамтдаа доргин, ганц ч хором уйдаасангүй.
Албан ёсны Татар “он тооллоор” энэ жил 15 настайгаа золгож буй тэд үзэгч фэнүүдээ үнэхээр сайн мэдэрдэг нь тоглолтын уур амьсгалаас харагдаж байлаа. Учир нь үзэгчид эхний дуунаас л дагаж дуулан, бүжиглэцгээв.
Тоглолтын эхлэл хэсэгт тэд “Ардын багш”, “Хорвоо”, “Амьдралд хайр утга учир нэмдэг...” буюу “Гүй жаалаа гүй”, “Энэ хүү” зэрэг хуучны дуунуудаа дууллаа.
Хэсэг зуур завсарлаад тоглолтын хоёрдугаар хэсэгт “Татар”-ынхан балгадаг нөхдийн тухай алдарт “Эсрэг өдөр” дуугаараа айргаа тааваар уухыг уриалав. Тэд зүгээр ч нэг тайзнаа үглээгүй, жинхэнэ тоглолт үзүүлсэн. Зохиомжтой, жүжиглэлттэй.
Хошин мааркийн “SMS” дуугаа дуулсныхаа дараа удалгүй дуучин Маралжингоо цагаан дээлтэй гарч ирэхэд өнгөрсөн зуны хайрын хит дуу, Youtube-д 4.4 сая үзэлттэй болоод буй “Хамтдаа”-г дуулах гэж буйг үзэгчид шууд л мэдэж, залуус тэр аяараа орилж, хамтдаа дуулцгааж, хосоороо яваа нь бие биеэ тэвэрч үнсэв.
Харин араас нь “Люмино”-гийнхон гарч ирээд 2004 онд хамгийн сүүлд тайзнаа хамтдаа дуулсан “Хунгийн дэгдээхэй”-г дуулав. “Люмино” ганц дуугаар өндөрлөлгүй “Хүнийх”-ийг дуулаад ороход сэтгэл догдлолтой залуус “Люмино, Люмино!” гэж орилцгоон явуулахыг хүссэнгүй.
“Хүн хүнээрээ бай” дуугаараа тэд мөн л сюрприз барьж, хуучин гишүүн Байнадааг тайзнаа урин хамтран дуулсан нь сонин байлаа.
“Миний сэтгэл өвдөнө
Улаанбаатар өвтгөнө
Буруу болгон зөвдөнө
Буруу болгоныг зөвтгөнө” хэмээх хотын эмзэг сэдвийг хөндсөн “Улаанбаатарын нулимс” дуугаараа тоглолтоо үргэлжлүүлэхэд хэдий 10 орчим жилийн өмнө гарсан дуу ч гэлээ Заяагийн энэ үгс өнөөдрийн нийгмийн толь хэвээр сануулах мэт.
“Татар”-ын дуунууд түүхтэй, баатартай, хэлэх үгстэй байдгаараа онцлогтой. Тэд үргэлж нийгмийн түүчээ болж, эерэг бүхэн рүү уриалан дууддаг “хүмүүжилтэй” хамтлаг.
Хэсэг завсарлах хугацаанд “Татар”-ын үнэнч фэн, дөрөв дэх “гишүүн”, хамтлагийн Фэн клубийн тэргүүн Ч.Ганбат өөрийн цуглуулгын үнэт эрдэнэ болсон “Татар”-ын долоон цомгийн анхны дээж болох цорын ганц цуглуулгыг дуудлага худалдаанд оруулсан боловч залуус хөгжилдөж, амандаа орсон тоогоо хэлснээр , 101 сая төгрөгт хүргэв .
Гэвч хамтлагийн гишүүн Мөөгий ийм өндөр үнээр худалдахгүй байсан нь дээр гэж үзээд цомгийн цуглуулга Ч.Ганбатад өөрт нь үлдсэн юм.
Үүний дараа Мөөгий гитартай гарч ирэхэд ямар дуу дуулах бол хэмээн сонирхон хүлээхэд “Эмээ, өвөө, бясаа гурав”-ыг дуулж хэсэг хөгжилдлөө. Тэрээр Заяа, Жагаа хоёрыг тайзнаа урин “Хоёр найздаа маш их хайртай. Хамтдаа 15 жилийг үдсэн. 50 жил ч хамтдаа байх болно” гээд өвөө нар болчихоод хип хоп дуулцгаагаад явцгааж магадгүй гэдгээ хэлсэн юм.
Ингээд тоглотын оргил хэсэг эхэллээ. Хослол өмсөн гарч ирсэн Заяа, Мөөгий, Жагаа гурвыг залуус хараад сэтгэл догдлон орилцгоолоо.
Тэд амьд хөгжмийн “The Logos” хамтлагтай хэзээ ч хуучиршгүй сэтгэлд дотно “Чамдаа зориулъя” дуугаа бүх бүсгүйчүүддээ, “Нулимс дуссан хайр”, “Ганцаараа”, “Бороо” зэрэг хамгийн гайхамшигтай хайрын дуунуудаа үзэгчидтэй хамт дууллаа. Энэ бол тоглолтын хамгийн супер хэсэг байлаа гэх залуус ч байв. Үзэгчид утасныхаа гэрлийг асааж, жинхэнэ романтик орчин бүрдүүлэн даган дуулсаар.
Ийнхүү “Хайрыг хүндэл” тоглолт хүсэн хүлээсэн “Хайрыг хүндэл” дуугаар өндөрлөж, "Татар"-ыг санасан, халсан, халууцсан, хоолойгоо сөөтөл дуулсан залуус сэтгэл дүүрэн байлаа.
"Татар"-ынхан тоглолтоо өндөрлүүлэхдээ хамтран ажилласан "Монгол Контент" ХХК, "Skin Entertainment" болон бусад байгууллагууддаа талархлаа илэрхийлсэн юм.
ТОГЛОЛТЫН ГЭРЭЛ ЗУРГУУД