Жил бүрийн сар шинийн баяр болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 65 болон түүнээс дээш настай ахмад настанд улсын төсвөөс санхүүжүүлэн насны хишиг олгодог.
Энэ онд шинээр 1959 оны долоодугаар сарын 15-наас 1960 оны гуравдугаар сарын 03-ны хооронд төрсөн хүмүүс “Насны хишиг”-т хамрагдана. Хүсэлтээ Ehalamj.mn сайтаар болон хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандан гаргах бөгөөд иргэний үнэмлэх, өөрийн нэр дээр ашигладаг дансны дугаараа мэдэж байх шаардлагатай юм байна.
Мөн өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хүсэлтээ илэрхийлж болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн хүний иргэний үнэмлэхийг авч очиж "Насны хишиг" авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх юм.
Харин өмнө нь "Насны хишиг" авч байсан ахмадуудын мэдээлэл автоматаар сунгагддаг тул шинээр хүсэлт гаргах шаардлагагүй.
Ташрамд мэдээлэхэд, ахмад настны эрхийг хангах, амьжиргаа, хөгжил оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор анх Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийг 1995 онд баталж байсан. Хуулийг сүүлд 2017 онд шинэчлэн баталсан. Хуулийн дагуу:
- 65-69 нас 50 мянга
- 70-79 нас 80 мянга
- 80-89 нас 150 мянга
- 90 ба түүнээс дээш настай бол 250 мянган төгрөг олгодог.