gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.08
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Амиа алдсан 17 иргэнийг бүгдийг нь олж, эрлийг зогсоолоо

А.Мишээл
Нийгэм
2017-10-25
0
Twitter logo
 
А.Мишээл
0
Twitter logo
Нийгэм
2017-10-25
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  08 цаг 59 минут
2017.10.24

ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ БҮЛГҮҮД 2775 МЕТР ӨНДӨРТ ХЭЭРИЙН ШТАБ БАЙГУУЛАН БАЙРЛАЖ БАЙНА

Онцгой байдлын ерөнхий газраас Отгонтэнгэр ууланд сураггүй болсон долоон хүнийг эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар мэдээллээ.

Өчигдөр 18:00 цагт хийсэн хэвлэлийн хурлын үеэр нийт 10 хүний цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгасан талаар мэдээлсэн. Харин одоо үлдсэн долоон хүнийг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, Аврах тусгай ангийн алба хаагч болон уулчидтай хоёр бүлэг 06.20 цагт уул руу авирч байгаа талаар мэдээллээ.

Эрэн хайх ажиллагааны бүлгүүд одоогоор 2775 метр өндөрт хээрийн штаб байгуулан байрлаж байна.

Өчигдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн хоёр алба хаагч, хоёр уулчинтай бүлэг  11:15 цагт уулын зүүн урд зүгээс авиралт хийж эхний цогцсыг 11:30 цагт, 2 дах цогцсыг 11:34 цагт, 3 дахь цогцсыг 11:40 цагт, 4 дэх цогцсыг 13:07 цагт, 5 дах цогцсыг 14:28 цагт, 6, 7 дахь цогцсыг 15:10 цагт, 8, 9, 10 дахь цогцсыг 15:45 цагт тус тус олоод байна.

  09 цаг 37 минут
2017.10.24

ШАДАР САЙД ОСЛЫН ГОЛОМТОД ОЧЖЭЭ

Ослын голомтод Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан шуурхай бүлэг өчигдөр 18:38 цагт Отгонтэнгэр уулын бэлд нисдэг тэргээр буусан. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ослын голомтод ажиллаж байгаа шуурхай бүлгийн өргөтгөсөн хурлыг хийж, үүрэг чиглэл өгсөн байна.

Амьд үлдсэн 10 иргэн болон осолдсон иргэдийн цогцсыг ЗХЖШ-ын МИ-171 нисдэг тэргээр авчрахаар төлөвлөж байна.

Аймгийн Засаг даргын А/373 дугаар захирамжаар шуурхай штабыг байгуулан ажиллаж байна.

Өчигдөр голомтын бүсэд гэр, майхан, шатахуун, хоол хүнс, цахилгаан үүсгүүр, дагалдах хэрэгсэл, шаардлагатай эмийн нөөцийг хүргүүлэхээр гаргасан.

Улсын онцгой комиссын шуурхай штабын ирүүлсэн мэдээллээр Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчний байгууллагаас 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн, нийт 196 хүн, 27 автомашин, 2 нисдэг тэрэгтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Амьд үлдсэн 10 иргэн болон осолдсон иргэдийн цогцсыг ЗХЖШ-ын МИ-171 нисдэг тэргээр авчрахаар төлөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  10 цаг 32 минут
2017.10.24

09:43 ЦАГТ ОСОЛДСОН ХОЁР ИРГЭНИЙ ЦОГЦСЫГ ОЛЛОО

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг аврагчид үргэлжлүүлж байна.

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06.20 цагт эхлүүлсэн. Эрлийн бүлэг 09:43 цагт осолдсон хоёр иргэний цогцсыг олжээ.

  11 цаг 33 минут
2017.10.24

АМИА АЛДАГСДЫН ТОО 13 БОЛЛОО

Эрлийн бүлэг 10:43 цагт осолдсон дахин нэг иргэний цогцсыг олсон талаар ОБЕГ-аас мэдээллээ.

  11 цаг 43 минут
2017.10.24

14 ДЭХ ИРГЭНИЙ ЦОГЦСЫГ ОЛЛОО

Эрлийн бүлэг 11:30 цагт дахин нэг иргэний цогцсыг олсон бөгөөд амиа алдагсдын тоо 14-д хүрлээ. ОБЕГ-ын аврагчид үлдсэн гурван хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

  16 цаг 55 минут
2017.10.24

Цасны гүн 3-5 метр хүрээд байна

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үлгэлжилж байна.

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06.20 цагт эхлүүлсэн. Эрлийн бүлэг 11, 12 дахь иргэний цогцсыг 09:43 цагт, 13 дахь иргэний цогцсыг 10:43 цагт, 14 дэх иргэний цогцсыг 11:30 цагт олсон.

Хээрийн штаб 2811 метрийн өндөрт байрлаж байна. Аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160000 м2 талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Цасны зузаан зарим газраа 3-5 метрийн гүнд хүрсэн, уулын цас дагтаршиж хатуурч, хунгарласан байгаа учир цасыг ухаж эрлийн ажиллагаа явуулж байна. Эрэн хайх ажиллагаа хүндэрч байна гэсэн мэдээллийг шуурхай бүлгээс өгч байна.

Ослын голомтод Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээний байгууллагаас 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн, нийт 196 хүн үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ҮЛДСЭН ГУРВАН ХҮНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

Хээрийн штаб 2811 метрийн өндөрт байрлаж байна. Аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160 000 м2 талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Цасны зузаан зарим газраа 3-5 метрийн гүнд хүрсэн, уулын цас дагтаршиж хатуурч, хунгарласан байгаа учир цасыг ухаж эрлийн ажиллагаа явуулж байна. Эрэн хайх ажиллагаа хүндэрч байна гэсэн мэдээллийг шуурхай бүлгээс өгч байна.

  20 цаг 13 минут
2017.10.24

ӨНӨӨДӨР ЭРЛИЙН ГУРАВ ДАХЬ ӨДӨР

Отгонтэнгэр ууланд эрэл хийж буй ОБЕГ-ын аврагчид болон мэргэжлийн уулчид өнөөдөр 16.30-д эрлээ зогсоожээ. Учир нь үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. Эрлийг маргааш өглөө эрт эхлүүлэх аж.

Завхан аймгийн Отгон суманд байрлах Отгонтэнгэр хайрханд авирсан 27 уулчнаас арав нь түрүүлэн бууж, 17 уулчин үлдсэнээс цасан нурангид даруулан амиа алдсан 14 хүний 11-ийнх нь цогцсыг олоод байгаа юм.

Эрлийн ажиллагаанд ОБЕГ, Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн онцгой байдлын алба хаагчид, цагдаа, эмч нар, Завхан аймгийн ЗДТГ-ын ажилтнууд нийлсэн 200 орчим хүн оролцон ажиллаж байна. Завхан аймгийн Онцгой байдлын алба энэ сарын 21-ний 16,30-д уулын цас 200-300 метрийн уртаашаа нурсан гэж дүгнэжээ. Нуралтын гол хэсэгт аврах тусгай ангийн цаг төвлөрөн ажилласан ч гурван хүнийг олоогүй байна.

Ослын газарт ажиллаж буй, ЦЕГ-ын дарга Ш.Энхтөр "Хэргийн газарт үзлэг хийн, ул мөрөөс харахад нэн яаралтай тусламж үзүүллээ ч ууланд амиа алдсан иргэдийг аврах боломж байгаагүй юм байна" гэв.

Отгон сумын байгаль хамгаалагч Ш.Батмэндийн ярьснаар ууланд авирсан иргэд 21-ний өглөө 05.00 цагт босож, цайгаа ууцгаагаад 07.00 цагт авиралтаа эхлүүлжээ. Тэд уулын бэлд биш, дээшээ байдаг хонхорт хоноглох гэхэд нь байгаль хамгаалагч зөвшөөрөөгүй байна.

  09 цаг 11 минут
2017.10.25

ЭРЛИЙН АЖИЛЛАГАА ГУРАВ ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Эрлийн ажиллагааг өнөө өглөө  07:30 цагт нийт 89 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлжээ.

Ослын голомтод ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээ, эмнэлгийн байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Аврах ажиллагааны хээрийн штаб штаб 2811 метрийн өндөрт байрлаж, аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160000 м2 талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Цасны зузаан 3-5 метрийн гүнд хүрсэн, уулын цас дагтаршиж хатуурч, хунгарласан байгаа учир аврагчид цасыг ухаж эрлийн ажиллагаа явуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  10 цаг 08 минут
2017.10.25

ОБЕГ-ын дэд дарга Ц.Ганзориг мэдээлэл өгч байна. Тэрээр уулнаас эсэн мэнд буусан арван иргэн өөрсдийн автомашинаар УБ-ыг зорьж, өчигдөр Архангайд хоносон гэв. 

Одоогоор 14 иргэнийг нас барсан байдалтай олоод байгаа юм. Тэдний цогцсыг өчигдөр орой 20.58-д ЗХ-ний 303 дугаар ангид нисдэг тэргээр авчирчээ. Цагдаа, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд цогцсыг хүлээлгэн өгч, ар гэрийнхнийх нь туслалцаатайгаар таниулж дуусчээ. 

Үлдсэн гурван иргэнийг олоогүй байна. Эрэл хүндрэлтэй нөхцөлд буюу хясаа, гуу жалга, хадтай газар үргэлжилж байгаа юм байна. Уулын орой руу ойртох тусам цасны нягтаршил нэмэгдэн, ухахад бэрх болжээ. Эхний хоёр өдөр 1-1.5 метрийн гүнээс цогцсыг гарган авсан бол өнөөдөр их хунгартай цасан дунд металл хайгчаар эрэл явуулж байна. Өнөөдөр Отгонтэнгэр ууланд 4-9 хэм дулаан гэв.  

Аврах ажиллагааг мэргэжлийн, тусгай бэлтгэгдсэн хүмүүс гүйцэтгэж байгааг Ц.Ганзориг дарга онцлов. Хүн хүч, техник хэрэгсэл хангалттай бий гэсэн юм. 

  10 цаг 11 минут
2017.10.25

  10 цаг 15 минут
2017.10.25

Уулнаас эсэн мэнд буусан арван иргэнийг Улаанбаатарт ирсний дараа мэдүүлэг авна гэлээ.

Нийслэлд авчирсан 14 цогцосноос арав нь эрэгтэй хүнийх, дөрөв нь эмэгтэй хүнийх юм байна. Хамгийн сүүлд буюу 10:05 цагт дахин нэг хүнийг амиа алдсан байдалтай олжээ. Тэгэхээр дахин хоёр хүнийг олсноор эрлийн ажиллагаа дуусгавар болно.     

  11 цаг 08 минут
2017.10.25

Өнөө өглөө эрлийн ажиллагааг 07:30 цагт эхлүүлсэн. Тэгвэл 10.05 цагт нэг, 10.36 цагт хоёр дахь, 10.40 цагт гурав дахь цогцсыг оллоо гэж эрлийн ажиллагааг газар дээр нь удирдан зохион байгуулж байгаа Шуурхай штабаас мэдээллээ.

Ингэснээр Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөж, осолдсон 17 уулчны цогцсыг бүгдийг нь оллоо.

Эрлийн ажиллагаанд 200 гаруй алба хаагч, 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  17 цаг 09 минут
2017.10.25

ХЭЭРИЙН УДИРДЛАГЫН ШТАБЫГ БУУЛГАЛАА

Отгон суманд байгуулаад байсан хээрийн удирдлагын шуурхай штабыг буулган хүн, хүч хэрэгслийг татаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан

  • ОБЕГ, Ховд, Завхан, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар,
  • ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв,
  • Аврах тусгай анги,
  • Нийслэлийн Аврах анги,
  • Зэвсэгт хүчний 325, 303 дугаар анги,
  • Цагдагийн ерөнхий газар,
  • аймгийн ЗДТГ,
  • Цагдаагийн газар,
  • Мэргэжлийн хяналт,
  • Шүүхийн шинжилгээний алба,
  • Уулын холбооны гишүүд,
  • Эрүүл мэндийн газар,
  • Нэгдсэн эмнэлэг,
  • Отгонтэнгэр тусгай хамгаалалтын захиргаа, сумын иргэд,
  • Монголын Уулчдын үндэсний холбоо,
  • Баянхонгор аймгийн Цагдаагийн газар,
  • Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний алба,
  • МҮОНТ-ийн нийт 204 алба хаагч, 30 техник хэрэгсэл, 2 нисдэг тэрэгтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан