ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ БҮЛГҮҮД 2775 МЕТР ӨНДӨРТ ХЭЭРИЙН ШТАБ БАЙГУУЛАН БАЙРЛАЖ БАЙНА

Онцгой байдлын ерөнхий газраас Отгонтэнгэр ууланд сураггүй болсон долоон хүнийг эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар мэдээллээ.
Өчигдөр 18:00 цагт хийсэн хэвлэлийн хурлын үеэр нийт 10 хүний цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгасан талаар мэдээлсэн. Харин одоо үлдсэн долоон хүнийг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, Аврах тусгай ангийн алба хаагч болон уулчидтай хоёр бүлэг 06.20 цагт уул руу авирч байгаа талаар мэдээллээ.
Эрэн хайх ажиллагааны бүлгүүд одоогоор 2775 метр өндөрт хээрийн штаб байгуулан байрлаж байна.
Өчигдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн хоёр алба хаагч, хоёр уулчинтай бүлэг 11:15 цагт уулын зүүн урд зүгээс авиралт хийж эхний цогцсыг 11:30 цагт, 2 дах цогцсыг 11:34 цагт, 3 дахь цогцсыг 11:40 цагт, 4 дэх цогцсыг 13:07 цагт, 5 дах цогцсыг 14:28 цагт, 6, 7 дахь цогцсыг 15:10 цагт, 8, 9, 10 дахь цогцсыг 15:45 цагт тус тус олоод байна.

Эрлийн бүлэг 11:30 цагт дахин нэг иргэний цогцсыг олсон бөгөөд амиа алдагсдын тоо 14-д хүрлээ. ОБЕГ-ын аврагчид үлдсэн гурван хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.