УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр (2025.01.22) хуралдав. Хуралдаанд эрт илрүүлгийн үр дүн нэгтгэн дүгнэсэн мэдээллийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр танилцуулав. Илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн 509,072 буюу 38.0 хувь нь ямар нэгэн өөрчлөлтгүй харьцангуй эрүүл байсан бол 816,361 буюу 62.0 хувь нь эрүүл мэндийн хувьд өөрчлөлттэй гарчээ.
Мөн 21 насны 50 хүн тутмын нэгд солиорлын, 45 ба 60 насны 10 хүн тутмын нэгд сэтгэцийн эмгэгийн шинж илэрсэн бол, 11-14 насны хүүхдүүд, 30-59 насны хүмүүсийн дунд сүрьеэгийн сэжигтэй тохиолдол олон гарсан тухай танилцуулав.
Тэмбүүгийн 17 орчим, ХДХВ-ийн халдварын дөрвөн шинэ тохиолдол батлагдсан.
Бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээгээр дотуур цус алдалт 50-аас дээш насанд, гепатитын В, С вирусийн хавсарсан халдвар 60-аас дээш насанд давамгай тохиолджээ. Түүнчлэн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний хугацаанд тэмбүүгийн 17 орчим, ХДХВ-ийн халдварын дөрвөн шинэ тохиолдол батлагдсаныг эмчилгээ, хяналтад авчээ. Нийт 5797 хавдын сэжигтэй хүний 371-д хорт хавдар шинээр оношлогдсон байна.
ЭМЯ-аас 2024 оны 12 дугаар сард зохион байгуулан үндэсний хэлэлцүүлгээс цаашид “Эрт илрүүлэг 2.0”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмж гарсныг сайд Т.Мөнхсайхан танилцуулав. Эрт илрүүлэг 2.0-ыг ургийн хромосомын гажгийн, нярайн, сургуульд суурилсан, ажлын байранд суурилсан, хорт хавдрын гэсэн таван бүрэлдэхүүн хэсгээр зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж.
Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас эрт илрүүлгийн гүйцэтгэлийн зардалд 2022 онд 16.4 тэрбум төгрөг, 2023 онд 42.6 тэрбум төгрөг олгосон байна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар