АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтын хүрээнд Чингисийн хүрээ цогцолборт зочдод зориулсан бэсрэг наадам эхэлж байна.
Бэсрэг наадмаар хүчит бөхийн барилдаа, сур харваа, хурдан морины уралдаан явуулж урлаг соёлоор дамжуулан монгол ахуйг үзүүлэхээр хөтөлбөртөө тусгажээ.
Түүнчлэн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид уртын дуу, хөөмий, бий биелгээ зэрэг үндэсний урлагаа толилуулах юм. Монгол ахуйг бүрэн эхээр нь харуулахын тулд наадмыг бүрэн эхээр нь толилуулж, Төрийн есөн хөлт цагаан тугийг залах ёслолоор эхлүүлэх гэнэ.
Түүнчлэн уулын энгэрээр мал бэлчиж, морьтон эрс давхилдах гэр барих зэргээр ахуй соёлоо сурталчлан таниулах ажээ.
Зочдыг хүлээн авах ёслолын үеэр Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын "Бурхан Халдун" бүтээлийг Монголын үндэсний хөгжмийн оркестр тоглох юм.