Хичээл эхэлсэн хэдий ч автобусны картаа авч чадахгүй, нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчиж буй оюутнуудыг төлөөлж Монголын оюутны холбоо Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Нийтийн тээвэрт нөхөн олговор олгох 2010 онд батлагдсан "Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй явах шаардлагатай сурагч, оюутныг тээвэрлэх журам"-аар оюутнууд үнэ төлбөргүй автобусаар зорчдог байсан.
Тус журмын дагуу 2015-2016 оны хичээлийн жилд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих 113 мянган оюутны "Эрхийн үнэмлэх" буюу Төрийн банкны смарт картны захиалгыг цахим систем нэвтэрч байгаатай уялдуулан 2015 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 8900 төгрөгөөр авчээ.
Нийт 64000 оюутны смарт карт хэвлэгдэж, наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тараагдах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл тэд гар дээрээ аваагүй байна.
Төрийн банкнаас гаргасан оюутны смар карттай байснаар Улаанбаатар смарт карт буюу шинээр гарсан автобусны цахим картаар нийтийн тээвэрт зорчиж, цэнэглүүлэхэд ямар нэг асуудал үүсэхгүй гэнэ. Гэтэл МОХ-нд хадгалагдаж байгаа 64 мянган смарт картыг тараах эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна гэж МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр хэлэв.
Тэрээр "Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга О.Түшигт Нийслэлийн засаг даргын орлогч Н.Батаа болон Нийслэлийн засаг даргын орлогч Н.Гантөмөр нар чиглэл өгсөн хэмээн дээрх журмыг үгүйсгэсэн шийдвэр гаргаж байна" гэв. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн тээврийн газраас оюутнуудад смарт картыг тараахгүй байхыг үүрэгдсэн байна.
Ингэснээр оюутнууд 3600 төгрөгийн үнэтэй Улаанбаатар смарт картаа ч, 8900 төгрөгийн үнэтэй оюутны смарт картаа ч авч чадахгүй 1000 төгрөгөөр автобусаар зорчиж байгаа аж. Хэрвээ тухайн оюутан хоёроос гурав дамждаг бол өдөрт 4000-6000 төгрөгийг автобусанд зарцуулж байгаа гэнэ.
Иймд
- Нийслэлийн орлогч дарга Н.Батаа, Н.Гантөмөр болон Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга О.Түшиг нарын албан бусаар хууль, журам зөрчин гаргасан Оюутныг нийтийн тээврийн хэрэгслээр хязгаартай зорчуулах тухай шийдвэрийг яаралтай цуцлах
- Нийтийн тээврийн хэрэгслээр есдүгээр сарын 1-ний өдрөөс үнэ төлбөргүй зорчих эрх бүхий 113000 оюутныг 1000 төгрөгөөр тээвэрлэж буй үйлдлийг таслан зогсоох, гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, хариуцлага тооцох
- Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, журмын дагуу нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй зорчих оюутанд "Эрхийн үнэмлэх" олгох ажлыг нэн яаралтай эхлүүлэхийг шаардлаа.
Шаардлагын хариуг маргааш буюу есдүгээр сарын 3-ны өдөр илүүлэхийг мэдэгджээ. Хэрвээ шаардсан хугацаанд хариу ирүүлэхгүй тохиолдолд тэмцлийн дараагийн шат буюу жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ.