Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол орчимд Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн барих ажил одоогоос зургаан жилийн өмнө буюу 2016 онд эхэлсэн.
Гэсэн ч усан парк биш орон сууцны хороолол баригдаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдаад байгаа. Үүнийг эсэргүүцсэн иргэн Э.Тэмүүжин Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүллээ.
"ГОЛ ДУНД ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА. ОРШИН СУУХ ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХЭН ХАМГААЛАХ ВЭ"
Тэрбээр:
-Би өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёр ч удаа хэвлэлийн хурал хийсэн. Энэ хурлуудыг хийх шалтгаан нь Богд уулыг тойруулж төмөр зам бариад, ил метро аялуулъя, тээвэрт суурилж, тэлж хөгжье гэдэг төлөвлөлтийг санаачилсан юм.
Ингэж төлөвлөсөн метрог цагираг, босоо, хэвтээ гурван шугамтай байхаар төлөвлөсөн. Эхний шугам дээр Соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн парк бий. Үүний урд усан парк барих нэрийдлээр орон сууцны хороолол барьж буйг эсэргүүцэж байна. Энд автозамын болон төмөр замын хэвтээ болон босоо тэнхлэг буюу төв зогсоол таарах юм. Тиймээс энд ямар нэгэн орон сууцны хороолол барьж болохгүй.
Төмөр замын хамгаалалтын бүс гэж байдаг. Энэ бүсийг хот суурин газарт төмөр замаас 100 метрийн зайд татдаг. Нарны хорооллын хойно байрлах төмөр замыг өндөр хавтангуудаар тусгаарласан байдаг. Ийм хавтантай тохиолдолд хамгаалалтын даланг төмөр замаас 50 метрийн зайд байрлуулж, түүний цаана орон сууц барих ёстой. Гэтэл одоо баригдаж буй энэ барилгыг хэмжихэд төмөр замын тэнхлэгээс 46 метрийн зайд байна.
Улаанбаатар хотын дундуур урсаж байгаа ганц л гол байна. Энэ барилгыг Дунд голын ай сав, бараг гол дотор нь барьсан нь эсэргүүцэх нэг шалтгаан болж байгаа юм. Үер, усны байгалийн үзэгдлийг бид зогсоож чадахгүй. Магадгүй их хэмжээний үер буухад түүнийг тогтоон барих нөөц цөөрөм байхгүй. Тиймээс барилгыг захиалж орсон оршин суугчдын амь нас эрсдэхэд хотын дарга хариуцах уу.
Иймд тухайн компани хууль зөрчин барилгын ажлаа үргэлжлүүлж болзошгүй байгаа тул үйл ажиллагааг нэн даруй зогсоож, хуулийн дагуу шалгаж өгөхийг Хотын дарга Д.Сумъяабазараас шаардаж байна. Шаардлагын хариуг долоо хоногийн дотор буюу есдүгээр сарын 6-ны дотор ирүүлэхийг хүсье" гэв.
"ХОТЫН ДАРГА ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ Л БИЕЛҮҮЛСЭН"
Хотын дарга Д.Сумъяабазарын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Усан парк барих зориулалттай олгогдсон гэх энэ газрын зөвшөөрлийг 2008 онд орон сууц, үйлчилгээний зориулалтаар олгосон байна. Үүнээс хойш энэ зориулалтыг нь өөрчлөөд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж болгох шийдвэр 2020 онд гарчээ. Өмнө нь шүүх дээр маргаан үүссэн, газрын зөвшөөрлийг таван жилийн хугацаатай сунгасан, Капитал банканд хураалгасан, буцаан авсан зэрэг үйл явц болсон байна.
Ингээд 2018 онд тухайн үеийн Засаг даргын захирамжаар энэ газрын 2642 метр квадратыг нь үйлчилгээний зориулалтаар 79 мянган метр квадратыг нь газрын үйлчилгээ, усан парк, спорт цогцолборын зориулалтаар, 29 мянган метр квадрат газрыг үйлчилгээний зориулалтаар тус тус 15 жилийн хугацаатай олгожээ.
Гэтэл эдгээрийг бүхэлд нь хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах шийдвэрийг 2020 онд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргаж байсан. Ингээд үүнээс хойш Захиргааны хэргийн шүүхэд тухайн байгууллагаас "Миний эрхийг Засаг дарга зөрчиж байна" гэсэн агуулгатай гомдол гаргажээ.
Гомдлыг шүүх үндэслэлтэй байна гэдэг дүгнэлт гаргаж, газрыг буцаан зориулалтын дагуу олго гэдэг шийдвэр гарсан. Хэн ч байсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй учраас 2022 онд газрын зориулалтыг эргэн сэргээсэн. Ингэхдээ:
- Худалдаа, үйлчилгээ, орон сууц, сургуулийн зориулалтаар
- Худалдаа, үйлчилгээ, орон сууц, цэцэрлэгийн зориулалтаар
- Худалдаа, үйлчилгээ, нийтийн үйлчилгээний төв цогцолбор, орон сууцны зориулалттай болгож өөрчилсөн.
Өөрөөр хэлбэл, тэнд орон сууц, цэцэрлэг, сургууль баригдана. Мөн усан парк барих зориулалтаар газрыг нь олгосон гэсэн үг" гэв.
Дэлхийн стандартад нийцсэн, жилийн дөрвөн улиралд ажиллах Усан парк 2020 онд ашиглалтад орно хэмээн анх мэдээлж байв. “Эм энд Жи” констракшны зүгээс төсөл 2028 онд бүрэн дуусна гэж мэдэгдээд байгаа юм. Усан парк нь зочид буудал, спорт, кино театр, үзвэр үйлчилгээ, дэлгүүр болон орон орны хоолны газар зэрэг бүх насныханд зориулсан цогц амралтын хүрээлэнтэй байх аж.