2007 онд Мэргэжлийн сургуулиуд магадлан итгэмжлэгдэж эхэлснээс Техник технологийн политехник коллеж 2012 онд Монгол Улсаас Азидаа анхны Мөнгөн өргөмжлөл хүртсэн сургууль болж байсан түүхтэй.
Монгол Улс анх 2005 оны сүүлээр Ази, Номхон далайн бүсийн орнуудын хүний нөөцийн хөгжлийн Засгийн газар хоорондын байгууллагын гишүүн болж Боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөл (БМИҮЗ) болон Ази, Номхон далайн бүс нутгийн магадлан итгэмжлэл, баталгаажуулалтын зөвлөл (АНДБНМИЗ) хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны үндсэн дээр магадлан итгэмжлэгдэж Мөнгөн өргөмжлөл хүртэж байжээ.
Техник технологийн политехник коллежийн захирал Б.Ганбат:
"Техник технологийн политехник коллеж 2012 оноос хойш хүрсэн амжилтандаа үндэслэн Ази Номхон далайн бүс нутгийн магадлан итгэмжлэлд хоёр дахь удаагаа орох зорилгоор байгууллагын үйл ажиллагааны өөрийн үнэлгээний тайланг 2016 оноос эхлэн боловсруулж бэлтгэл хангасны үндсэн дээр 2018 оны зургаадугаар сард илгээсэн.
Бидний хүсэлтийг хүлээн авч сургуулийн үйл ажиллагаатай танилцаж үнэлэлт дүгнэлт өгөхөөр Ази Номхон далайн бүс нутгийн магадлан итгэмжлэлийн багийн ахлагч доктор ноён Пайбүүн Сайвонгс /Paiboon Saiyawongs/, багийн гишүүн, шинжээч хатагтай Д.Чулуунцэцэг, хатагтай Адренн Абрил /Adrienne Abril/ нар хүрэлцэн ирлээ" гэлээ.
2012 онд АНДБН-ийн магадлан итгэмжлэлд орсноос хойш ТТПК-ийн гаргасан амжилтуудаас дурдвал:
- Монголын мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд “МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН МЭРГЭЖЛИЙН ЖИШИГ СУРГУУЛЬ” болж БАТЛАМЖЛАГДСАН.
- Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж Дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг ханган биелүүлж 2 дахь шатанд “Магадлан итгэмжлэгдсэн”.
- Техникийн боловсрол сургалтад БНСУ-ын ДУН-И Технологийн дээд сургуультай хамтарсан 3 жилийн хос дипломын хөтөлбөр хэрэгжүүлж Автомашины механик мэргэжлээр 35 оюутан амжилттай төгсгөсөн нь Мэргэжлийн боловсролын салбарт анхдагч үйл явдал болсон.
- ХБНГУ, Швейцар, Австрали улсын Засгийн газрын санхүүжилттэй мэргэжлийн боловсрол, сургалт болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг дэмжих “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төслийн шугамаар “Барилга угсралтын мужааны техникч” мэргэжлийг 2014-2015 оны хичээлийн жилд нээж ажил олгогч сургуулийн хамтын ажиллагааг бэхжүүлэх “Мэргэжлийн зөвлөл”-ийг бий болгон хамтран ажиллаж Барилгын мужааны чадамжийн төвийг байгуулсан бөгөөд 2019 оны гуравдугаар сараас төслийн гурав дахь шат үргэлжлэн хэрэгжиж эхлээд байна.
- Тус сургууль ажилтныхаа нийгмийн баталгааг хангаж Баянгол дүүргийн “Оны шилдэг шимтгэл төлөгч 50 ажил олгогчийн нэг”, Баянгол дүүргийн “Шилдэг татвар төлөгч байгууллага” болон Монгол улсын Засгийн газар, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас “ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ” 150 байгууллагын нэгээр шалгарсан.
- Санхүүгийн тайланд олон улсын аудитын байгууллага BDO Co., LTD үнэлгээ хийж олон улсын стандартад нийцсэнийг баталгаажуулсан.
- Баянгол дүүргийн 2015 оны “Шилдэг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-өөр өргөмжлөгдсөн.
- Сургуулийн судалгаа хөгжүүлэлтийн бодлогод анхааран ажиллаж “Барилга, замын материал судлалын лабораторийг 2017 онд өөрийн хөрөнгөөр байгуулж 2018 онд Монгол улсын стандарт хэмжил зүйн төвийн “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн дотоод аудитын шаардлага” MNS ISO/IEC 17025:2007”-ийн дагуу 2 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлж сургалт явуулах, зөвлөгөө өгөх, ажил олгогчийн захиалгат судалгаа шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэж байна.
- Тус сургуулийн төгсөгч Ж.Жанлав-Ойдов нь Нийслэлийн “2017 оны шилдэг бүтээлч хүүхэд”, Монгол Улсын “2017 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХЭД”-ээр шалгарч Монгол Улсын Ерөнхий Сайдын цом, өргөмжлөлөөр шагнагдсан болно.
- “Автомашины механикч”, “Гагнуурчин” мэргэжлээр ОХУ-ын Буриад улсын Ойн аж үйлдвэрийн коллежтой хамтарсан олон улсын “Ур чадварын уралдаан-2018”-ыг 5 дахь жилдээ зохион байгуулав.
Мөн “ДЭЛХИЙН УР ЧАДВАР-2015”, 2017 тэмцээнд тус сургуулийн төгсөгчид гагнуур, мужаан, тогооч мэргэжлээр Монгол улсаа төлөөлөн 2 удаа амжилттай оролцож 2015 онд мужаан мэргэжлийн Д.Нармандах үндэсний шилдгээр шалгарсан.
2017 онд Ж.Жанлав-Ойдов гагнуур мэргэжлээр тусгай байр болон Үндэсний шилдгээр шалгарсан амжилтуудыг үзүүлсэн. Энэ буухиаг үргэлжлүүлэхээр 2019 онд ОХУ-ын Казань хотод зохион байгуулагдах “Дэлхийн ур чадвар-2019” тэмцээнд оролцохоор мужаан мэргэжлээр Н.Батбуян шалгарч, экспертээр мужааны багш Б.Анхбаяр нар бэлтгэлээ ханган ажиллаж байна.
Бид энэ удаад 2012 онд авсан өргөмжлөлөө ахиулж АЛТАН ӨРГӨМЖЛӨЛ хүртэх зорилго тавин ажиллаж байна хэмээв.
Бид бэлтгэж буй мэргэжлийн чиглэлээр 150 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай хамтын ажиллагаатай ажилладаг. Гадаад харилцаагаа өргөжүүлэх чиглэлээр мөн анхаарч АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, ОХУ, Австрали, ХБНГУ, Япон зэрэг орны сургуультай хамтран ажиллаж байна.
Австралийн AID байгууллага, Монголын мянганы сорилтын сан, Япон улсын Сасакава энхтайваны сан, Япон сан, Жайка Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, БНСУ-ын хоолны соёлын сантай хамтран ажиллаж байна.

"Магадлан итгэмжлэлд бэлтгэх бэлтгэл ажил нь манай сургуулийн үйл ажиллагааг бүх чиглэлээр сайжруулан, чанарын тогтолцоог хэвшүүлэхэд их туршлага олж авсан гэж бодож байна. Энэ хугацаанд манай сургуулийн бүх багш, ажилтан, суралцагчид, магадлан итгэмжлэлд бэлтгэх ажлын хэсэг APACC-ийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг даван гарахын тулд хичээнгүйлэн ажилласан. Бид энэ удаад 2012 онд авсан өргөмжлөлөө ахиулж АЛТАН ӨРГӨМЖЛӨЛ хүртэх зорилго тавин ажиллаж байна" хэмээв.
Ази номхон далайн бүс нутгийн магадлан итгэмжлэх зөвлөлийн шинжээчдийн багийн ахлагч, шинжээч, доктор Пайбүүн Сайвонгс:
“Манай байгууллагаар магадлан итгэмжлэгдсэнээр сургууль өөрсдийгөө ямар түвшинд байна вэ гэдгийг үнэлэх боломжтой. Байгууллагын стандарт имиж бүрддэг. Зөвхөн дотооддоо төдийгүй олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулж байна гэдгийг баталгаажуулж өгдөг. Ази номхон далайн бүс нутгийн магадлан итгэмжлэх байгууллагаар магадлан итгэмжлүүлснээр тус байгууллагын гишүүн болж элсэж ордог давуу талтай.
Ази номхон далайн бүс нутгийн магадлан итгэмжлэх байгууллагын шалгуур цахим хуудаст нээлттэй байдаг учраас өргөдлийн маягтыг татаж аваад мэдүүлэх боломжтой. Тухайн сургууль үндэсний магадлан итгэмжлэх зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн бол давуу тал болдог” гэлээ.
ТТПК-ийн сургалт эрхэлсэн захирал Ц.Баярмаа:
"Барилгын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилгоор “Барилгын техник мэргэжлийн 5 дугаар дунд сургууль” нэртэйгээр 1984 онд байгуулагдсан. Хөгжлийн явцдаа Техник технологийн политехник коллеж болон өргөжин 35 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Энэ хугацаанд 15000 гаруй мэргэжилтэй ажилтан, инженер, техникчийг манай сургууль хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн гаргажээ.
Мөн иргэд өөрт хэрэгтэй чадамж эзэмших сургууль хөтөлбөрөө сонгох, төгсөгч үндэсний хэмжээнд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломжийг нээдэг хэмээн ярилаа.
Бид мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтыг барилгын сантехник, барилгын засал чимэглэлчин, барилгын мужаан, автомашины засварчин, гагнуурчин, барилгын цахилгаанчин, авто зам, гүүрийн барилгын ажилтан-замчин, тогооч, хүнд машины операторчин зэрэг 15 мэргэжлээр эрхлэн явуулж байна.
Мөн бид эдгээр мэргэжлүүдээр чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх олгох 21 хоногоос 3 сарын богино хугацааны сургалтыг явуулдаг. Тус сургалтууд сонирхсон иргэн бүр хамрагдах бүрэн боломжтой.
Монгол Улсын хөгжилд чадвартай, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэж өгөх нь сургалтын байгууллагын үүрэг. Нөгөө талаас бүхий л талаар чанарын шаардлага хангасан сургуульд суралцаж баталгаатай, чанартай боловсрол олж авахыг элсэгчид хүсдэг. Бид олгож буй боловсролын үйлчилгээ, хөтөлбөрөө чанарын шаардлага хангаж байгаа эсэхэд үндэсний болон олон улсын түвшинд хөндлөнгийн үнэлгээ хийдэг байгууллагаар үнэлүүлж нотлох хэрэгтэй болно.
Иймээс бид олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлуулан баталгаажуулах зорилго тавин ажиллаж өнөөдөр шинжээч нар бидний хүсэлтийг хүлээн авч сургууль дээр хүрэлцэн ирсэн байна.
Бид тус байгууллагаар магадлан итгэмжлэл хийлгэснээр бидний үйл ажиллагаа захиргаа, удирдлага, сургах ба сурахуйн тогтолцоо, хүний нөөц, судалгаа хөгжүүлэлт, дүр төрх имиж, бусад нөөц, оюутанд үзүүлэх үйлчилгээ зэрэг шалгуурын дагуу /стандарт/ бүхий л чиглэлд хөгжих, туршлага солилцох, хамт олон байгууллагын төлөвлөлтөнд оролцох боломжийг олгодог.
Мөн иргэд өөрт хэрэгтэй чадамж эзэмших сургууль хөтөлбөрөө сонгох, төгсөгч үндэсний хэмжээнд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломжийг нээдэг" хэмээн ярилаа.