Хүүхэд багачуудын дуулах дуртай "Маамуу нааш ир" дууг зохиосны 60 жилийн ойн баярын хүрээнд өнөөдөр энэ дууг Монгол орон даяар төрийн болон хувийн хэвшлийн 627 цэцэрлэгийн 104650 гаруй хүүхэд багачууд нэгэн зэрэг дууллаа.
Түүнчлэн өнөөдөр "Маамуу нааш ир" дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол болж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншарав болон Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Ч.Лхамсүрэн нарын гэр бүл, үр хүүхэд, ач зээ, шавь нар болон хүүхдийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн юм.
Уг ёслолын дараа Монголын хүүхдийн ордонд энэхүү дууны 60 жилийн ойн Хүндэтгэлийн тоглолт болж, авьяаслаг багачууд хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын дуунуудаас дуулж сонирхууллаа.
Мөн Д.Лувсаншаравын зээ охин, төгөлдөр хуурч С.Алимаа "Маамуу нааш ир" дууны аялгууг тоглосон бол "Монгол Контент" ХХК энэ дуунд зориулж бүтээсэн шинэхэн анимейшн клипээ үзэгч хүүхдүүддээ толилуулсан юм.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншаравын охин МУСТА, СУИС-ийн Хүндэт профессор Л.Халиунсүрэн:
"Аав маань хүүхдэд зориулан олон уран бүтээл хийсэн. "Маамуу нааш ир" дууны 55 жилийн ойд зориулж хүүхдийн 50 дуутай ном гаргаж байсан. Тэрнээс гадна зөндөө бий. Аав маань хүүхдэд хайртай, хүүхдийн төлөө хүн байсан.
Тоглолт үзээд надад үнэхээр сайхан санагдлаа. Аавын хүүхдийн дуунуудыг их сайхан дууллаа. Хүүхдийн ордныхон их хүч хөдөлмөр гаргажээ. Хүүхдүүд их хөөрхөн байна. Аав маань үр ач нартаа болоод Монголын бүх хүүхдүүдэд ийм сайхан зүйл үлдээсэнд баярлаж, нулимс гарах гэж байлаа" гэлээ.
"Маамуу" төслийн хүрээнд “Маамуу нааш ир” дууг сэргээн, анимейшн клиптэй болгоод буй "Монгол Контент" ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Гантуяа:
"Монгол Контент" ХХК-ний санаачлагаар Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг болон Нарлаг Улаанбаатар Ротари Клубтэй хамтран “Маамуу” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Төслийн хүрээнд “Маамуу” цуврал хүүхэлдэйн кино, бүтээлч ном, хүүхдийн дууны цомог зэрэг сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд чиглэсэн боловсролын контентийн бүтээх юм.
Уг төслийн хүүхдийн дууны хэсэгт “Маамуу нааш ир” хэмээх нэгэн үеийг хүмүүжүүлэгч бүтээл маань “Монгол Контент” ХХК-ийн чадварлаг залуусын ачаар анимэйшн клиптэй болж, Монголын үе үеийн хүүхэд багачуудад шинэлэг өнгө төрх, шинэ дуулалттайгаар хүрч байгааг бахархалтайгаар танилцуулж байна" гэлээ.
"Маамуу нааш ир" дууг дуулж, анх олны хүртээл болгосон "хүүхдийн дууны" дуучин МУГЖ В.Долгор:
"1950-иад оноос хүүхдийн дуу олширч эхэлсэн. Бидний багш Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншарав гуай хүүхдэд зориулан олон уран бүтээл хийсэн. Тэгээд намайг дуудаж "Чи энэ дуунуудыг даруйхан сураад радиод бичүүл" гэсэн үүрэг даалгавар өгсөн юм. Би хэдхэн хоногийн дотор сураад дуулсан. Тухайн үед аз завшаантай явдал боллоо гэж их баярлаж байлаа.
Тэр үеэс л би хүүхдийн дуучин гэдэг алдрыг ард түмнээсээ авсан даа. Энэ бол ямар ч гавьяа шагналаас илүү дээд зэрэглэлийн шагнал гэж баярлаж явдаг" гэлээ.