gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     9.25
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 18
Зурхай
 9.25
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 9.25
Валютын ханш
$ 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Маамуу нааш ир, манайд хоёулаа тоглоё...

А.Наранцацрал
Соёл урлаг
2016-10-25
0
Twitter logo

Хүүхэд багачуудын дуулах дуртай "Маамуу нааш ир" дууг зохиосны 60 жилийн ойн баярын хүрээнд өнөөдөр энэ дууг Монгол орон даяар төрийн болон хувийн хэвшлийн 627 цэцэрлэгийн 104650 гаруй хүүхэд багачууд нэгэн зэрэг дууллаа.

Түүнчлэн өнөөдөр "Маамуу нааш ир" дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол болж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншарав болон Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Ч.Лхамсүрэн нарын гэр бүл, үр хүүхэд, ач зээ, шавь нар болон хүүхдийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн юм.

Уг ёслолын дараа Монголын хүүхдийн ордонд энэхүү дууны 60 жилийн ойн Хүндэтгэлийн тоглолт болж, авьяаслаг багачууд хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын дуунуудаас дуулж сонирхууллаа.

Мөн Д.Лувсаншаравын зээ охин, төгөлдөр хуурч С.Алимаа "Маамуу нааш ир" дууны аялгууг тоглосон бол "Монгол Контент" ХХК энэ дуунд зориулж бүтээсэн шинэхэн анимейшн клипээ үзэгч хүүхдүүддээ толилуулсан юм.

Хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын охин Л.Халиунсүрэн болон зээ охин С.Алимаа нар. Төгөлдөр хуурч С.Алимаад Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас "Шилдэг залуу" алтан медаль гардууллаа.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншаравын охин МУСТА, СУИС-ийн Хүндэт профессор Л.Халиунсүрэн:

"Аав маань хүүхдэд зориулан олон уран бүтээл хийсэн. "Маамуу нааш ир" дууны 55 жилийн ойд зориулж хүүхдийн 50 дуутай ном гаргаж байсан. Тэрнээс гадна зөндөө бий. Аав маань хүүхдэд хайртай, хүүхдийн төлөө хүн байсан.

Тоглолт үзээд надад үнэхээр сайхан санагдлаа. Аавын хүүхдийн дуунуудыг их сайхан дууллаа. Хүүхдийн ордныхон их хүч хөдөлмөр гаргажээ. Хүүхдүүд их хөөрхөн байна. Аав маань үр ач нартаа болоод Монголын бүх хүүхдүүдэд ийм сайхан зүйл үлдээсэнд баярлаж, нулимс гарах гэж байлаа" гэлээ.

"Монгол Контент" ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Гантуяа

"Маамуу" төслийн хүрээнд “Маамуу нааш ир” дууг сэргээн, анимейшн клиптэй болгоод буй "Монгол Контент" ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Гантуяа:

"Монгол Контент" ХХК-ний санаачлагаар Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг болон Нарлаг Улаанбаатар Ротари Клубтэй хамтран “Маамуу” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Төслийн хүрээнд “Маамуу” цуврал хүүхэлдэйн кино, бүтээлч ном, хүүхдийн дууны цомог зэрэг сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд чиглэсэн боловсролын контентийн бүтээх юм.

Уг төслийн хүүхдийн дууны хэсэгт “Маамуу нааш ир” хэмээх нэгэн үеийг хүмүүжүүлэгч бүтээл маань “Монгол Контент” ХХК-ийн чадварлаг залуусын ачаар анимэйшн клиптэй болж, Монголын үе үеийн хүүхэд багачуудад шинэлэг өнгө төрх, шинэ дуулалттайгаар хүрч байгааг бахархалтайгаар танилцуулж байна" гэлээ.

МУГЖ дуучин В.Долгор

"Маамуу нааш ир" дууг дуулж, анх олны хүртээл болгосон "хүүхдийн дууны" дуучин МУГЖ В.Долгор:

"1950-иад оноос хүүхдийн дуу олширч эхэлсэн. Бидний багш Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншарав гуай хүүхдэд зориулан олон уран бүтээл хийсэн. Тэгээд намайг дуудаж "Чи энэ дуунуудыг даруйхан сураад радиод бичүүл" гэсэн үүрэг даалгавар өгсөн юм. Би хэдхэн хоногийн дотор сураад дуулсан. Тухайн үед аз завшаантай явдал боллоо гэж их баярлаж байлаа.

Тэр үеэс л би хүүхдийн дуучин гэдэг алдрыг ард түмнээсээ авсан даа. Энэ бол ямар ч гавьяа шагналаас илүү дээд зэрэглэлийн шагнал гэж баярлаж явдаг" гэлээ.

"Маамуу нааш ир" дууны хөшөөнд цэцэг өргөлөө "Маамуу нааш ир" дууны хөшөөнд цэцэг өргөлөө

"Маамуу нааш ир" дууны 60 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн тоглолт МХО-нд боллоо "Маамуу нааш ир" дууны 60 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн тоглолт МХО-нд боллоо

МХО-ны Квартет хамтлаг "Маамуу нааш ир" дууг дууллаа МХО-ны Квартет хамтлаг "Маамуу нааш ир" дууг дууллаа

Хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын зээ охин төгөлдөр хуурч С.Алимаа "Маамуу нааш ир" дууны аялгууг тоглолоо Хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын зээ охин төгөлдөр хуурч С.Алимаа "Маамуу нааш ир" дууны аялгууг тоглолоо

Зураг: Д.Жавхлантөгс

Видео: А.Ихсанаа, О.Сүхбат

Зураг: Д.Жавхлантөгс

Видео: А.Ихсанаа, О.Сүхбат

#маамуу нааш ир  #маамуу  #Маамуу төсөл 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан