Монголд дөрөв дэх жилдээ "Тэгш эрх, бахархалын өдрүүд”-ийг бэлгийн цөөнхийн ялгаатай байдлыг хүндлэх, үл ялгаварлах, хүн бүрийн хүний эрхийг хүндлэхийг нийгэмдээ уриалах, бэлгийн цөөнхийн талаар үнэн, зөв мэдээллийг нийгэмдээ хүргэх, ЛГБТИ хүмүүсийн хүний эрх зөрчигдсөөр байгааг зогсооход бодлого боловсруулагчдын анхаарлыг хандуулах зорилгоор зохион байгуулж байна.
Өнөөдөр ЛГБТИ хүмүүс эрхээ хамгаалах зорилгоор 11 цагт "Тэгш эрхийн төлөө алхалт" тайван жагсаал хийлээ. ЛГБТИ ба хүний эрхийг дэмжигчид Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Энх Тайван Найрамдлын ордон хүртэл алхлаа.
ЛГБТИ ТББ-ын тэргүүн Н.Анараа:
"Хүмүүс биднийг чимээгүй байж болдоггүй юм уу, нийгэмд буруу сурталчилгаа тараалаа гэж буруутгадаг. Бидний зохион байгуулж буй үйл ажиллагааг сурталчилгаа гэж ойлгоод байдаг. Гэвч энэ сурталчилгаа биш шүү дээ. Хэрэв ЛГБТИ хүмүүсийн эрх зөрчигдөж, хүмүүс биднийг ялгаварлан гадуурхдаггүй байсан бол бид ийм үйл ажиллагаа хийхгүй. Бид бол ижилхэн л хүн. Гэвч бид ямар нэг байдлаар дарамт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл амсаж байдаг. Үүнийг нийгэм ойлгоосой гэдэг үүднээс бид 2013 оноос Тэгш эрх, бахархлын өдрүүдийг зохион байгуулж байна. Өөрийн төрсөн хүйсээ өөрөөр мэдэрч, хүнийг хайрлана гэдэг гэмт хэрэг биш шүү дээ. Гэтэл биднийг гэмт хэрэгтэн шиг үзсээр байна. Бид зүгээр л энгийн хүмүүс гэдгийг бүгд ойлгоосой.
Монголд бэлгийн чиг баримжааны цөөнхүүд хүн амын есөн хувь харин транс хүмүүс нэг хувийг эзэлдэг. Гэхдээ нийгэм тав, зургаан жилийн өмнөхтэй харьцуулбал хамаагүй гоё болж байна. Бэлгийн цөөнхийг хамгаалсан шинэ хууль хүртэл батлагдсан".