gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     9.26
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 12
Зурхай
 9.26
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 9.26
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Хүн бүр хайрлуулах эрхтэй"

А.Одонтуяа
Нийгэм
2016-08-27
0
Twitter logo
 
А.Одонтуяа
0
Twitter logo
Нийгэм
2016-08-27

Монголд дөрөв дэх жилдээ "Тэгш эрх, бахархалын өдрүүд”-ийг бэлгийн цөөнхийн ялгаатай байдлыг хүндлэх, үл ялгаварлах, хүн бүрийн хүний эрхийг хүндлэхийг нийгэмдээ уриалах, бэлгийн цөөнхийн талаар үнэн, зөв мэдээллийг нийгэмдээ хүргэх, ЛГБТИ хүмүүсийн хүний эрх зөрчигдсөөр байгааг зогсооход бодлого боловсруулагчдын анхаарлыг хандуулах зорилгоор зохион байгуулж байна.

Өнөөдөр ЛГБТИ хүмүүс эрхээ хамгаалах зорилгоор 11 цагт "Тэгш эрхийн төлөө алхалт" тайван жагсаал хийлээ. ЛГБТИ ба хүний эрхийг дэмжигчид Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Энх Тайван Найрамдлын ордон хүртэл алхлаа.

“ЛГБТИ” гэдэг нь лесбиян, гей, бисексуал, трансжендэр, транссексуал, интерсекс буюу нийтдээ бэлгийн цөөнхийг хэлэх дэлхий даяар хэвшсэн нэр томъёо билээ.

ЛГБТИ ТББ-ын тэргүүн Н.Анараа:

"Хүмүүс биднийг чимээгүй байж болдоггүй юм уу, нийгэмд буруу сурталчилгаа тараалаа гэж буруутгадаг. Бидний зохион байгуулж буй үйл ажиллагааг сурталчилгаа гэж ойлгоод байдаг. Гэвч энэ сурталчилгаа биш шүү дээ. Хэрэв ЛГБТИ хүмүүсийн эрх зөрчигдөж, хүмүүс биднийг ялгаварлан гадуурхдаггүй байсан бол бид ийм үйл ажиллагаа хийхгүй. Бид бол ижилхэн л хүн. Гэвч бид ямар нэг байдлаар дарамт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл амсаж байдаг. Үүнийг нийгэм ойлгоосой гэдэг үүднээс бид 2013 оноос Тэгш эрх, бахархлын өдрүүдийг зохион байгуулж байна. Өөрийн төрсөн хүйсээ өөрөөр мэдэрч, хүнийг хайрлана гэдэг гэмт хэрэг биш шүү дээ. Гэтэл биднийг гэмт хэрэгтэн шиг үзсээр байна. Бид зүгээр л энгийн хүмүүс гэдгийг бүгд ойлгоосой. 

Монголд бэлгийн чиг баримжааны цөөнхүүд хүн амын есөн хувь харин транс хүмүүс нэг хувийг эзэлдэг. Гэхдээ нийгэм тав, зургаан жилийн өмнөхтэй харьцуулбал хамаагүй гоё болж байна. Бэлгийн цөөнхийг хамгаалсан шинэ хууль хүртэл батлагдсан".

2011 оны 5-р сарын 18-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн доорх Тогтмол түгээмэл хэлэлцүүлгээс авсан зуу гаруй зөвлөмжид ЛГБТ хүмүүсийн хүний эрхийг ханган хамгаалах тухай 7 зөвлөмж орсныг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 159-р тогтоол, 2013 оны 7-р сарын 3-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Хүний эрхийн Үндэсний Коммиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дах илтгэлд багтсан ЛГБТ хүмүүсийн хүний эрхийг ханган хамгаалах, хөхиүлэн дэмжихтэй холбоотой 13-р тогтоол гарч, шинээр 2015 оны 12-р сарын 3-нд батлагдсан Эрүүгийн хуулинд ялгаварлан гадуурхахыг эрүүгийн шинэ гэмт хэрэг болгосон.

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

#ЛГБТИ  #Тэгш эрхийн төлөө алхалт 2016 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан