- Гарааны бизнес -
Хүүхдийн 100-д байрлах Диорийн гурван давхар цагаан байшингийн доод давхарт Гүмүда хэмээх сэдэвчилсэн дэлгүүр (Gumuda concept store) шинээр нээгджээ. Дөнгөж үүдээр нь оронгуут кафе угтах аж. Энд та Италиас гаралтай Silver tree брэндийн цай, кофег амтлахаас гадна, худалдаж аваад гэртээ чанаж уух боломжтой. Харин цааш явуут “Монголд бахархалтайгаар үйлдвэрлэв” хэмээх сэдэв дор нэгдсэн орчин үеийн гэх тодотголтой Монгол загвар зохион бүтээгчид болон урлаачдын бараа, бүтээгдэхүүнүүд таныг угтана.
"Concept store буюу сэдэвчилсэн дэлгүүр гэдэг бол Европт хоёр жилийн өмнөөс үүссэн шинэ нэр томьёо юм. Аливаа дэлгүүр зөвхөн хувцас, гоо сайхан, хоол хүнсний гэж дагнах хандлагатай байдаг. Харин “сэдэвчилсэн” гэдэг нь энэ ойлголтыг эвдэж, нэг сэдэв сонгож аваад тухайн сэдэвт хамааралтай бүх зүйлсийг зардаг газрыг хэлдэг аж. Жишээ нь цагаан сарын экспо зохиогдохоор тухайн баярт хэрэглэгдэх бүх зүйлсийг нэг дор цуглуулж олонд хүргэдэг. Үүнтэй л ижил. Манай дэлгүүрийн сэдэв бол “Монголд бахархалтайгаар үйлдвэрлэв”. Тиймээс энэ сэдэвт хамааралтай гол нь орчин үеийн, загварлаг бүх бараа, бүтээгдэхүүнийг манайхаас авч болно гэсэн үг. Бид зөвхөн хувцас биш сонин сэтгүүл, буддаг ном, аяны хэрэгсэл гэх мэт бараа, бүтээгдэхүүнүүд зардаг" хэмээн тус дэлгүүрийн үүсгэн байгуулагч Н.Хулан хэллээ. Тэрээр олон жилийн турш мөрөөдөж явсан зорилгоо биелүүлж Монголын загвар зохион бүтээгчид болон брэндүүдийг нэг дор нэгтгэсэн дэлгүүрээ нээжээ.

Нээрээ л тэднийх орчин үеийн тодотголтой гэж хэлж болно. Гүмүдад модоор хийсэн эрвээхий зангианаас авахуулаад өвдөг хүртэл түрийтэй торгон бүрээстэй гутал мөн аялалд авч явахад тохиромжтой хийн буйдан хүртэл байх аж. Яг одоогоор тэд 27 загвар зохион бүтээгчид болон шинийг санаачлагч нартай хамтарч ажиллаж байна. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгааг тэд онцолж байлаа.
Мөн манай дэлгүүрийн бас нэгэн онцлог нь орчин үеийн хэв маягтай бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг. Үүгээрээ бид үндэсний шинж чанарыг үгүйсгэж байгаа юм биш. Учир нь үндэсний хэв маягтай бүтээгдэхүүнүүд зах зээлд өөрсдийн орон зайгаа олчихсон байгаа шүү дээ гэв.

-Ер нь Монголд хичнээн загвар зохион бүтээгчид байдаг юм бэ? Судалгаа хийж үзсэн үү?
-Яг нарийн тоо байхгүй юм байна лээ. Зарим нь улирлын шинж чанартай хийдэг, зарим нь эрч хүчтэй гарч ирчхээд гэнэт л алга болдог. Мөн олонд танигдаагүй мөртлөө олон жил юм хийж байгаа хүмүүс ч бас байдаг. Гэхдээ бид дэлгүүртээ оруулах юмсан гэж хүсч байсан дизайнеруудтайгаа холбогдож чадсан.
-Загвар зохион бүтээгчид гэхээр бэлэн хувцас ховор, ихэвчлэн захиалгаар хувцас хийдэг хүмүүс байдаг. Тэгэхээр хувцасны хэмжээний хувьд сонголт байдаггүй, олноор үйлдвэрлэж чадахгүй зэрэг асуудал үүсдэг байх. Үүнийг яаж шийдэж байгаа вэ?
-Яг зөв. Тийм асуудалтай мэдээж тулгарч байсан. Гэхдээ бид асуудлыг давуу тал болгох тал дээр ажиллаж байна. Ихэнх хувцсанд хэмжээний олон сонголт байхгүй ч бүх загвар зохион бүтээгчид маань тухайн хүний биенд тааруулаад хувцсандаа үнэгүй засвар хийгээд өгдөг юм. Зарим брэндүүд дэлгүүрт бэлэн байгаа хувцасны загварт үйлчлүүлэгчийн хүссэн хэмжээнд захиалга авдаг. Хэрэв тухайн хувцасны хэмжээ сонголтгүй бол үйлчлүүлэгчид маань захиалга өгч болно. Өөрөөр хэлбэл манайх загвар зохион бүтээгчдийн хувцсыг худалдаалахаас гадна тэдгээрийн захиалгыг авдаг гэсэн үг.
Манай дэлгүүр Монгол загвар зохион бүтээгчдийн хувцсыг худалдаалахаас гадна тэдгээрийн захиалгыг авдаг гэсэн үг.
-Ойрын болоод алсын зорилго?
-Ер нь нэг нийгмийн давлагаа байдаг юм шиг ээ. Нэг хэсэг сэтгүүлч мэргэжлийг хүмүүс их сонирхож байсан бол удалгүй дижэйг сонирхож эхэлсэн гэх мэт. Яг үүн шиг хувцас загварын салбар ойрын хэдэн жилдээ хүмүүсийн анхаарлын төвд байсаар байна. Хүмүүс загвар зохион бүтээгч болохыг мөн өөрийн гэсэн брэнд гаргахыг хүсч байна. Бидний цаашдын зорилго бол загвар зохион бүтээгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх. Харин бидний гол зорилго бол Монголчуудад Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдан авдаг болгоход сургах юм шүү дээ.
Монголчууд чанартай, сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг мөртлөө маркетинг, борлуулалт, хүргэлтийн тал дээрээ анхаардаггүй. Уран бүтээлч шинж чанар нь бүтээгдэхүүндээ шингэчихдэг учраас тэр байх л даа. Тиймээс бид тэр орон зайг нөхөхөөр ажиллаж байна гэж хэлж болно.
Харин ойрын зорилго гэвэл дэлгүүрээ томсгох, жуулчдын орох дуртай газрын нэг болгох, илүү олон загвар зохион бүтээгчтэй хамтрах, гадагшаа экспонд явах, гадаадад байгаа Монголчууддаа хүргэх мөн гадаад хүмүүст хүргэх.
-Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж хэр байна?
-Дэлгүүр маань гурван долоо хоногийн өмнө нээгдсэн. Одоогоор нээлтийн уур амьсгал гараагүй байгаа учир хүмүүс их орж ирж байгаа. Орж ирсэн хүмүүс Монголд ийм юм хийдэг юмуу гээд л гайхацгаадаг юм. Нээгдсэнээс хойш хэд хэд орж ирсэн хүмүүс ч байна. Мөн тэдний 10-20 хувь нь захиалга өгдөг.

-Үнийн хувьд ямар байгаа вэ?
-Хувцас дизайнерүүдийн гараас гараад дэлгүүрт тавигдахаараа үнэ нэмж зарагддаг гэсэн ойлголт байдаг. Гэвч манайх загвар зохион бүтээгчидтэй яг ижил үнэ санал болгож байгаа. Тэгэхээр манайхаас ирж авсан, тухайн загвар зохион бүтээгчийн дэлгүүрээс очиж авсан үнэ нь яг ижил байна гэдгийг ам бардам хэлж чадна.
Харин хувцасны үнэ бол янз бүр л байна даа. Тансаг зэрэглэлийн брэндүүдээс эхлэн шинээр гарч байгаа брэндүүд байгаа учир үнийн хувьд өргөн сонголттой. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд үнэтэй гэсэн шүүмжлэлд өртдөг. Харин манайд бол хямд нь ч байна үнэтэй нь ч байна.
Тансаг зэрэглэлийн брэндүүдээс эхлэн шинээр гарч байгаа брэндүүд байгаа учир үнийн хувьд өргөн сонголттой.
-Захиалгын хувцас хэр хурдан гардаг вэ? Загвар зохион бүтээгчдээсээ шалтгаалж янз бүр л байгаа байх. Гэхдээ дундаж хугацаа нь?
-Хамгийн уртдаа 10-7 хоног. Хамгийн богинодоо өдөртөө гардаг хувцас байна. Ялангуяа хонхны баярт зориулсан даашинзууд маань өдөртөө гарч байгаа.
-Танайх долоо хоног бүр янз бүрийн арга хэмжээ зохиодог юм билээ. Тэр талаараа дэлгэрэнгүй яриач?
-Манайх хүмүүст загварын мэдлэг олгох зорилгоор долоо хоног бүр гар урлалын арга хэмжээ зохиож байгаа. Бидэнтэй хамтарч олон загвар зохион бүтээгчид ажилладаг учраас тэдний мэдлэг, мэдээллийг олон нийттэй хуваалцах зорилгоор эдгээр арга хэмжээнүүдийг зохиодог юм. Жишээ нь бид өнгөрсөн долоо хоногт загварын скэч зурах сургалт орсон бол энэ долоо хоногт зүүд манагч хэрхэн хийх талаар заах юм. Үүнээс гадна загвар зохион бүтээгчдэд зориулагдсан маркетингийн сургалтууд орохоор төлөвлөж байна. Ерөнхийдөө амралтын өдөр болгон Гүмүда дээр ямар нэгэн үйл ажиллагаа болно. Мэдээллийг тухай бүрт манай сошиал хаягуудаас авах боломжтой.
-Баярлалаа. Амжилт хүсье.

"Гүмүда" сэдэвчилсэн дэлгүүртэй хамтран ажиллагсад: Хайрын хурим, Michel & Amazonka, Monalun, Mongol Brand, Avant Mongolia, Futuristic Type, White Comma, Deer Brand, LiVon Brand, Choice Shoes, Urangooider, Queen Fashion House, Erdenes, Red Bow Ties, Mystery, EZA Fashion, E.F.F Enkhjin, Donna Bayar, Kadr, OGO, S Shoes, Suvd-Erdene Shoes, Uyanga Bags, Bianco Nero, Insight сэтгүүл, Nomadd Tech, Хуйдан хийн буйдан, Moma загварын дэвтэр, Mandala буддаг ном, Mandakh Fashion.
Та "Гүмүда" сэдэвчилсэн дэлгүүртэй холбогдохыг хүсвэл ЭНД дарна уу.
Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс