gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     9.10
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 21
Зурхай
 9.10
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 9.10
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Эдийн засаг

Хэрэв салхи салхилбал тэр баялаг шүү

Г.Тэгшсүрэн
Эдийн засаг
2026-06-20
1
Twitter logo
Г.Тэгшсүрэн
1
Twitter logo
Эдийн засаг
2026-06-20

Монголын тал нутгаар үлээх салхи бол энгийн нэг байгалийн үзэгдэл биш ирээдүйн ногоон эдийн засгийн хамгийн том баялаг.

Салхин сэнсний далбаа ачсан тээврийн цуваа БНХАУ-ын Шэньяан хотын General electric компанийн үйлдвэрээс хөдлөв. Цуваа 2000 км зогсолтгүй явахад 24 цагийн дараа Эрээн хотод хүрнэ...

Хилийн зурвасаар дөнгөж гараад нэг километр ч зам туулж амжилгүй эхний машин элсэнд суучихлаа. Бүгд ээлжлэн ухаж хүн бүр хүчин чармайлт гаргасны эцэст элснээс гарав. 

Замын-Үүдээс 100 гаруй км яваад хэн ч таамаглаагүй бас нэгэн асуудал тулгарлаа. Донсолгоонд урт далбаа сэгсрэгдсэнээс татлага үрэгдэн сэмэрчээ. Шороон замаар явахдаа засмалаар тээвэрлэдэг жишгээр бэхэлгээ хийж болохгүйг бүгд ойлгов.

Нэмж кран татлага авчруулахаар боллоо. Хагас өдрийн дараа бэхэлгээг сайжруулаад цуваа замдаа гарав. Чойроос засмал замд нийлснээр тээвэрчид Салхитын зүг сэтгэл амар жолоо мушгив.

Ийнхүү зун, намрын турш салхин цахилгаан үүсгүүрийн далбаа, багана болон бусад эд анги, тоног төхөөрөмж ачсан хүнд даацын автомашинууд Хятад, Монгол хооронд уухилав (Эх сурвалж: Салхит салхин цахилгаан станц баримтат кино).

Энэ бол Улаанбаатараас 73 километрийн зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах их салхилдаг тул “Салхит” гэж нэрлэсэн уулын оройд байрлах “Салхит” салхин цахилгаан станцын бүтээн байгуулалтын эхэн үеийн түүх. 

Ингэж Монгол Улс салхин цахилгаан станцтай болсон юм. Ийнхүү Монголын тал нутгаар хэрэн хэсүүчлэх салхийг ашиглан эрчим хүч гарган авч, өдгөө бид энэ цахилгааныг гэр сууцаа халаахаас эхлээд гар утсаа цэнэглэхэд ашиглаж эхэлсэн юм. 

Дэлхийн салхины өдөр (World windy day) өнөөдөр тохиож байна. Салхины эрчим хүчний ач холбогдол, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг олон нийтэд таниулах зорилгоор энэ өдрийг Дэлхийн Салхины Эрчим Хүчний Зөвлөл болон Европын Салхины Эрчим Хүчний Ассоциацын санаачилгаар 2007 оноос тэмдэглэж эхэлжээ. Энэ өдрийг тохиолдуулан Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт амжилттай хэрэгжиж буй төсөл болон үүний ард ажилладаг инженер, техникчдийг онцолж байна.

Ньюком групп "Клин Энержи" ХХК-ийг 2004 онд байгуулж, 2013 оны зургаадугаар сард Монголын анхны хувийн хөрөнгө оруулалттай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох 50 мВт хүчин чадалтай 31 салхин турбин бүхий "Салхит" салхин цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулсан.

Дараа нь "Клин Энержи Ази" ХХК-ийг 2012 онд үүсгэн байгуулж, 25 ширхэг салхин цахилгаан үүсвэрээс бүрдэх нийт 50  МВт-ын хүчин чадал бүхий "Цэций" салхин паркийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт барьж байгуулсан. 

Эдгээр дэд станцын үйлдвэрлэсэн цахилгааныг төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлж байгаа. Харахад эргэж л байдаг том салхин турбинүүд хэрхэн цахилгаан үйлдвэрлэдэг, үүний ард хэн ямар ажил гүйцэтгэж, салхинаас гарган авч буй сэргээгдэх эрчим хүч Монгол Улсын байгаль орчин, уур амьсгал, эдийн засаг, тогтвортой хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулж байна вэ? 

“МОНГОЛ УЛСЫН ИРЭЭДҮЙН ХӨГЖЛИЙН ГОЛ ШИЙДЭЛ НЬ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ"

Б.Мөнх-Амгалан Б.Мөнх-Амгалан

"Клин Энержи" ХХК-ийн Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Б.Мөнх-Амгалан:

-Монгол салхины маш их нөөцтэй орон. Сүүлийн жилүүдэд салхин цахилгаан станцуудын үйл ажиллагаа өргөжин, тэлж эрчим хүчний системд бодит хувь нэмэр оруулж байна. Тухайлбал, "Салхит", "Цэций" зэрэг салхин цахилгаан станцын төслийг нэрлэж болно.

Эдгээр нь Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг бодитоор нутагшуулсан анхны томоохон төсөл бөгөөд төвийн эрчим хүчний системд тогтвортой нийлүүлэлт хийж байгаа. Мөн нүүрс төрөгчийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулж, шинэ технологи инженерчлэлийн соёлыг нэвтрүүлсэн гэдгээрээ онцлог, давуу талтай. Цаашид бодлого, технологи хоёрыг зөв уялдуулж чадвал сэргээгдэх эрчим хүч Монголын ирээдүйн хөгжлийн гол шийдэл болно гэж харж байна.

Монголын эрчим хүчний салбарын нийт суурилагдсан хүчин чадал одоогийн байдлаар 1,991 МВт. Үүнээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр 337 МВт буюу 18 хувийг эзэлж байна.

Манай “Клин энержи” ХХК 2004 онд байгуулагдан салхины нөөцийн судалгаа хийж эхэлсэн. Найман жилийн турш судалгаа хийж, жилийн салхины хурдыг 8-8.2 метр/секунд гэсэн тооцоо гаргаж, энд салхин цахилгаан станц барих бүрэн боломжтой гэдэг дүгнэжээ. Үүнд үндэслэн “Салхит” цахилгаан станцыг 2013 оны зургаадугаар сард ашиглалтад оруулсан.

Нийт 31 ширхэг салхин турбин ажиллаж байгаа. Нэг салхин турбин 1.6 МВт хүчин чадалтай бөгөөд "Салхит" салхин станц нийт 50 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай. Үүгээр 80-100 мянган айл өрхийн цахилгаан эрчим хүчийг хангах боломжтой. Жилд дунджаар 168.5 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж байна.

Монгол Улс нүүрстөрөгч багатай эдийн засаг руу шилжихэд салхины эрчим хүч гол хөшүүрэг болно гэж боддог. Салхин цахилгаан станцын байгальд үзүүлэх сөрөг нөлөө маш бага. Станцыг ажиллуулахын тулд нүүрс түлэхгүй, ус ашиглахгүй. Ашиглалтаас агаарын бохирдол үүсэхгүй. Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд маш чухал нөлөөтэй. Зөвхөн эрчим хүч үйлдвэрлэл биш, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хөгжлийг дэмжих тогтвортой хөгжлийн суурь юм. 

Би эрчим хүчний салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна. Одоо “Салхит” салхин цахилгаан станцын Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байгаа. Үндсэндээ станцынхаа аюулгүй ажиллагааг хариуцдаг. БОХАБЭА-н хууль, дүрэм, журам, стандартуудыг хэрэгжүүлж станцын өдөр тутмын үйл ажиллагааг аюулгүй явуулахад хяналт тавих, ажил гүйцэтгэгч нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх зэрэг үүрэг гүйцэтгэж байна.

Инженерийн болон үйлдвэрлэлийн аливаа үйл ажиллагаанд эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны менежмент маш чухал. Тиймээс ажил бүрийг осолгүй дуусгахыг л зорьдог доо. 

“БИДЭНД НҮҮРСНЭЭС ДУТАХГҮЙ ҮНЭТ БАЯЛАГ БИЙ, ТЭР НЬ САЛХИ”

Н.Отгонтуяа Н.Отгонтуяа

"Клин Энержи" ХХК-ийн ээлжийн техникч Н.Отгонтуяа:

-Сэргээгдэх эрчим хүчний инженер болох хүсэл минь 10 жилийн сургуулийн физикийн хичээлээс эхэлсэн гэж хэлж болно. Тухайн үед эрчим хүч хэрхэн үүсдэг, байгалийн хүчийг хэрхэн ашиглаж болдог талаар сурах нь надад маш сонирхолтой санагддаг байлаа.

Ялангуяа салхи, нар, ус  зэрэг сэргээгдэх эх үүсвэрүүдээр цахилгаан үйлдвэрлэх боломжийг мэдээд энэ салбарын ирээдүй ямар их боломжтойг ойлгосон. Тэр сонирхол маань аажмаар зорилго болж, сэргээгдэх эрчим хүчний инженерийн мэргэжлийг сонгон суралцахад хүргэсэн.

Заримдаа ирээдүйн мэргэжил маань нэг энгийн хичээлээс, нэг сонирхолтой асуултаас эхэлдэг юм байна гэдгийг өөрийн туршлагаас мэдэрсэн.

Тэгээд 2011 онд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд элсэн орж Сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжлээр сурч төгссөн. Анх энэ төслийн талаар их сургуулийн ангийн багш маань хэлж байсан. 2013 оны намар “Салхит” салхин цахилгаан станцын бүтээн байгуулалтын тухай баримтат кино “Тэнгис” кино театрт гарах тул ангиараа очиж үзэх даалгавар өгсөн юм. Энэ киног үзээд л би ирээдүйд ийм ажлын байранд, ингэж ажиллах юм байна гэсэн анхны ойлголтыг авч байв. Дараа нь үйлдвэрлэлийн дадлагаар “Салхит” салхин станцын төслийн талбайд очиж үзээд үнэхээр үнэ цэнтэй мэргэжил сонгосноо мэдэрсэн.

Тиймээс 2015 онд сургуулиа төгсөөд л “Клин Энержи” ХХК-руу анкетаа илгээж байлаа. Тэр оныхоо намар компанидаа ажилд орсноос хойш “Салхит” салхин цахилгаан станцын ашиглалтын албанд ээлжийн техникчээр 8 жил, БОХАБЭА-н албанд байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар хоёр жил, нийт 10 жил ажиллаж байна даа.

Оюутан байхдаа анх удаа 80 метр өндөр салхин турбинийг дэргэдээс нь харж байлаа. Маш их салхитай өдөр байсан тул шуугиад л үнэхээр сүрдэм санагдаж билээ. Ажилд ороод салхин турбиний дээд хэсэгт 80 метр өндөрт гарч үзсэн. Тэр дээр гараад манай Монгол ямар гоё өргөн, уудам нутагтай юм бэ гэж бодоод, их л гоё мэдрэмж төрж байсан. Манай ажилчид 80 метрийн өндөр рүү шатаар гардаг. Салхин турбиний засварын инженер техникийн ажилчид их хурдан гарна, хамгийн хурдан нь гурван минутад гарсан гэдэг. Өнгөрсөн жилээс салхин турбинууд дээр лифт угсрах ажил хийгдэж байгаа. 

Манай салхин цахилгаан станцын ашиглалтын алба 24/72 хуваариар ээлжилдэг. Нэг ээлжид 1 инженер, 2 техникч ажилладаг. Ээлжийн инженер техникийн ажилчид тухайн өдрийн бүх үйл ажиллагааг хариуцахаас гадна цахилгаан эрчим хүчний тооцоо, тайлан мэдээ гаргах, засвар үйлчилгээнд хяналт тавих, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, аюулгүй ажиллааг чанд мөрдүүлж ажиллуулах, шаардлагатай тохиолдолд хүчдэлтэй тоноглолыг засварт гаргах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж ажилладаг.

Бидний ажлын зорилго салхины эрчим хүчний үйлдвэрлэлийг өндөр үр бүтээмжтэй, тасралтгүй найдвартай байлгахад оршино. Иймд тоноглол тасрах, гэмтэл гарахгүй байх ёстой тул өдөр тутам үзлэг, шалгалтыг тогтмол хийдэг.

Манайх салхины эрчим хүчний таац буюу урьдчилсан таамгийг 21 хоногийн хугацаатай харах боломжтой. Үүний тусламжтай өдөр тутмын үйлдвэрлэлийн горим ажиллагаа болон засвар үйлчилгээний төлөвлөгөөгөө гаргадаг. Салхи ямар байхыг урьдчилан хараад даацаа тооцоолж, үйлдвэрлэх горимоо тогтдог гэсэн үг.

Монголын тал нутгаар үлээх салхи бол энгийн нэг байгалийн үзэгдэл биш. Ирээдүйн ногоон эдийн засгийн хамгийн том баялаг. Бидэнд нүүрснээс дутахгүй үнэт баялаг бий, тэр нь Монголын салхи шүү гэж хэлмээр байна.

"САЛХИН ТУРБИН ГЕНЕРАТОРУУД САЛХИНЫ ҮЙЛЧЛЭЛЭЭР Л ЭРГЭДЭГ ТУЛ ҮҮЛ ХӨӨХ ЗЭРЭГ СӨРӨГ НӨЛӨӨ ОГТ БАЙХГҮЙ"

Б.Дашдэлэг Б.Дашдэлэг

"Клин Энержи Ази" ХХК-ийн ээлжийн инженер Б.Дашдэлэг:

-Би Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь "Цэций" салхин станцад ээлжийн инженерээр ажилладаг. Манай станцын суурилагдсан хүчин чадал "Салхит" станцтай адилхан 50 МВт. Нийт 25 ширхэг салхин турбинтэй, турбин тус бүрийн хүчин чадал нь 2 МВт. Ээлжийн инженер нь станцын үйлдвэрлэсэн цэвэр эрчим хүчийг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд тасралтгүй нийлүүлэх технологийн процесст хяналт тавих, Диспетчерийн үндэсний төвийн шийдвэрийг дагаж мөрдөн, станцын горим ажиллагааг тохируулах, хоногийн 24 цагийн турш шуурхай ажиллагааг удирдан зохион байгуулдаг.

Манай “Клин Энержи Ази” ХХК Өмнөговь аймагт 2010 оноос салхины судалгааг эхлүүлсэн. 6 жилийн салхины нөөцийн судалгаагаар 80 метр дэх өндөрт салхины дундаж хурдыг 8.3 м/с гэж тооцоолсон. Улмаар 2017 онд “Цэций” салхин станцыг ашиглалтад оруулан цахилгаан эрчим хүч нийлүүлж эхэлсэн.

Станц ашиглалтад орсноос хойш 1.45 тэрбум кВт.ц цэвэр эрчим хүчийг төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлж, 1.2 тэрбум тонн нүүрс хүчлийн хийг байгальд ялгаруулахаас сэргийлсэн байна. Жилд дунджаар 160 мянган тонн орчим нүүрс хүчлийн хийг байгальд  ялгаруулахаас сэргийлж байгаа. Энэ нь 35 мянган тээврийн хэрэгсэл нэг жилд тасралтгүй хөдөлгөөнд оролцоход ялгарах нүүрс хүчлийн хэмжээтэй тэнцэх үзүүлэлт юм.

Салхи бол цэвэр ногоон эрчим хүч. Тиймээс дэлхийн дулаарал, цөлжилтийг бууруулахад эерэг нөлөөтэй. Байгальд сөрөг нөлөөгүй ногоон эрчим хүч түгээж байгаа гэж бодохоор ажлаараа бахархмаар санагддаг. Би эрчим хүчний салбарт тасралтгүй 16 дахь жилдээ ажиллаж байна.

Мэргэжлийн бус хүмүүс нар, салхины станц салхийг хөөгөөд бороо оруулахгүй байна гэх нь бий. Энэ ямар ч судалгаагүй, ташаа ойлголт. Сэнс гэж нэрлээд байгаа зүйл нь цахилгаан үйлдвэрлэж байгаа салхин турбин генератор юм. Эдгээр нь салхины үйлчлэлээр л эргэж байгаа. Тиймээс үүл хөөх зэргээр байгальд нөлөөлөх хүчин зүйл огт үгүй.

Би хувьдаа сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, хувь хэмжээ илүү нэмэгдээсэй гэж хүсдэг. Манай Монголын салхины нөөцийн дийлэнх хувь нь Өмнөговьд байна гэсэн судалгаа бий. Гэтэл түүнийг 100 хувь ашиглаж чадахгүй байна. Эх үүсвэр нь байлаа ч шугамын дамжуулах чадал бага. Эрчим хүчний яам зэрэг бодлогын газрууд шугамын дамжуулах чадварыг сайжруулах ажлыг хийж байгаа.

Мөн батарей хуримтлуурын асуудал байна. Монголд одоогоор батарей хуримтлууртай салхин станц байхгүй. Сүүлийн үед Багануур болон Сонгинохайрхан дүүрэгт батарей хуримтлуурын станцууд ашиглалтад орсон нь сайн хэрэг.  

Бид салхинаас үйлдвэрлэсэн эрчим хүчийг төвийн сүлжээнд 100 хувь нийлүүлэх боломжгүй үе байдаг. Хэрэглээ, үйлдвэрлэл хоёр тасралтгүй тэнцэж байх ёстой, илүүдэж эсвэл дутаж болохгүй. Тиймээс хэрэглээ байхгүй тохиолдолд Диспетчерийн үндэсний төвийн шийдвэрээр салхин цахилгаан станцын боломжит үйлдвэрлэлийг бууруулдаг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэсэн эрчим хүчийг шингээх багтаамжтай сав (хуримтлуур) хэрэгтэй болдог гэсэн үг. Зуны болон шөнийн бага ачаалалтай үед хямд тарифаар ОХУ-руу экспортоор урсгах тохиолдол ч бий.

Хэрэв батарей хуримтлуурын станцтай бол үйлдвэрлэсэн эрчим хүчээ тэнд хуримтлуулаад, өвлийн оргил ачааллын үед дутагдсан эрчим хүчийг эндээс нөхөөд системд нийлүүлээд явах боломжтой.

“МИНИЙ АЖИЛ САЛХИНЫ ЭРЧИМ ХҮЧИЙГ ТААМАГЛАХ, ГОРИМ ТӨЛӨВЛӨЛТИЙГ ТООЦОХ"

Э.Ану Э.Ану

“Клин Энержи Ази” ХХК-ийн Техникийн тооцоо, судалгааны  мэргэжилтэн Э.Ану:

-Би ШУТИС-ийн 2+2 хөтөлбөрөөр Цахилгаан хангамжийн ангид суралцсан. Энэ хөтөлбөрийн онцлог нь хоёр жил Монголд, хоёр жил нь БНХАУ-д суралцан хоёр орны хос дипломтой төгсдөг. Оюутан байхад дадлагаар “Салхит”, мөн БНХАУ-аас ирсэн багш нарт орчуулга хийж яваад “Цэций” салхин цахилгаан станцтай танилцах боломж олдсон. Тэр үед төгсөөд ажиллах газар энэ байна даа гэж бодсон доо. Гэхдээ төгсөөд өөр компанид ажиллаж байгаад “Клин Энержи Ази” компанид ажлын ярилцлагад ороод тэнцсэн юм.

Би хотын хүүхэд. Хөдөө орон нутагт ажиллаад үзье гэж шийдээд ээлжийн техникчийн ажлын байранд анкетаа өгсөн. Ээлжийн техникч болоод 14:14 хоног ээлжээр ажилладаг байлаа. Өмнөговь дахь манай ажилчдын байр тав тухтай, хангамж сайтай, ажилдаа ирж очиход түгжирнэ, унаа хүлээнэ гэхгүй тул өөртөө зарцуулах цаг их гардаг байсан. Ажлын дүрэмт  хувцсаа байнга өмсөх, бүх ажил яв цав цагийн хуваарьтай гээд ер нь юм бүхэн таалагдсан шүү.

Одоо бол Улаанбаатар хотдоо суурин байж, компанийнхаа төв офист байрлан Техникийн тооцоо, судалгааны  мэргэжилтнээр ажиллаж байгаа. Салхин станцын үйл ажиллагаа 24 цаг тасралтгүй үргэлжилдэг. Тиймээс горим төлөвлөлт мөн цаг, өдөр, сар жилээр хийгддэг. Миний хувьд станцын өдөр тутмын горимыг Диспетчерийн үндэсний төв рүү таамаглалд үндэслэн илгээдэг.

Нар, салхины станцуудын хувьд таамаглал гэж чухал зүйл бий. Дулааны цахилгаан станцын хувьд маргааш ийм хэмжээний эрчим хүч үйлдвэрлэнэ гэж тооцоолдог, түүнийгээ мөн мөрддөг. Сэргээгдэх эрчим хүчний хувьд салхи хэлбэлзэнэ, үүл гарна, байгалийг удирдах боломжгүй. Тиймээс цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн урьдчилсан таамаглалыг оновчтой байлгах, таамаглалын алдааг бууруулах нь маш чухал юм.

Ер нь л салхитай өдөр байвал баярладаг даа.

Форкастинг (forecasting) гэдэг нь цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн урьдчилсан таамаглал юм. Энэ нь станцын өгөгдөл, цаг агаарын мэдээлэлд үндэслэн математик болон машин сургалтын загварчлалаар тухайн салхин станц маргааш, эсвэл ирэх долоо хоногт хэдий хэмжээний цахилгаан үйлдвэрлэхийг тооцоолдог. Үүнийг цаг, өдөр, сар, жилээр тооцоолдог.

Цэций станцын хувьд цахилгаан эрчим хүчний урьдчилсан таамаглалыг сайжруулах зорилгоор олон ажлууд хийгдсэний үр дүнд оновчлол 80-85 хувьд хүрсэн. Энэ үзүүлэлт нь дэлхийн бусад орнуудад байрлах салхин станцуудтай харьцуулахад сайнд тооцогдох үзүүлэлт. Таамгийг хол зөрүүгүй байлгахыг хичээн ажиллах нь бидний гол зорилго. Миний хувьд цахилгааны инженерийн хувьд форкастингийн зөрүүг бууруулахыг хичээн ажиллаж байгаа.

Хоёрдугаар курсийн оюутан байхад манай мэргэжлийн багш “Та нар энэ ангийг сонгож орж ирсэн нь нэг алдаа. Одоо дахиж алдах эрх байхгүй” гэж хэлж байсан.

Цахилгаан, эрчим хүчний салбарт ажиллаж байгаа хүмүүс алдаа гаргах эрхгүй. Хэрэв алдаа гарвал хүний амь нас, эд хөрөнгө гээд олон асуудал яригдах тул ийм чухал хөдөлмөр эрхэлж буй ажлын залуусаараа бахархдаг даа. Мөн салхиар цахилгаан үйлдвэрлээд, түүгээр айл өрхүүдэд халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх нөхцөл болж байгаа гэж бодох их сайхан.  

“Салхит” салхин цахилгаан станц. Төв аймаг, Сэргэлэн сум. “Салхит” салхин цахилгаан станц. Төв аймаг, Сэргэлэн сум.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй орнуудын нэг. Судалгаагаар манай орны салхины боломжит нөөц 1,100 гигаватт, нарны нөөц 2,600 гигаваттаар хэмжигддэг ч өнөөдөр бид өчүүхэн хэсгийг л ашиглаж байна. Иймээс салхи, нарны эрчим хүчний шинэ төслүүд цаашид хэрэгжих өргөн боломж байсаар буй. 

Энэ боломжийг бодит ажил болгосон төслүүд бол “Салхит”, “Цэций” салхин станц.  Жил бүр дунджаар 323 сая кВт.ц цэвэр эрчим хүч үйлдвэрлэж, төвийн шугамд нийлүүлж буй эдгээр салхин станц Монголын эрчим хүчний ачааг хуваалцаж, энэ салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй.

Мөн Монголд шинэ технологи, шинэ инженерчлэлийн соёл, шинэ мэдлэг туршлагыг нутагшуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн санал, санаачилга билээ.

Уулын оройд суурилуулчихад л салхины аясаар эргэж байдаг мэт салхин турбинүүдийн ард олон хүний нөр их хичээл, зүтгэл, хөдөлмөр бий.

Салхин турбин эргэж, цахилгаан үйлдвэрлэж эхлэхээс өмнө инженер, техникийн ажилтнууд хүнд механизм ажиллуулж, өндөрт угсралт хийж, эрсдэл бүрийг тооцоолж ажилласан. "Салхит" салхин станцын бүтээн байгуулалтын эд үед л гэхэд төслийн талбайд 500 гаруй хүн ажилласан гэдэг. 

Салхин станцын ард зөвхөн техник, технологи бус хүний мэдлэг, ур чадвар, хариуцлага бий. Тэдгээр мэргэжилтнүүдэд Дэлхийн салхины өдрийн мэнд хүргэе.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан