Салхин сэнсний далбаа ачсан тээврийн цуваа БНХАУ-ын Шэньяан хотын General electric компанийн үйлдвэрээс хөдлөв. Цуваа 2000 км зогсолтгүй явахад 24 цагийн дараа Эрээн хотод хүрнэ...
Хилийн зурвасаар дөнгөж гараад нэг километр ч зам туулж амжилгүй эхний машин элсэнд суучихлаа. Бүгд ээлжлэн ухаж хүн бүр хүчин чармайлт гаргасны эцэст элснээс гарав.
Замын-Үүдээс 100 гаруй км яваад хэн ч таамаглаагүй бас нэгэн асуудал тулгарлаа. Донсолгоонд урт далбаа сэгсрэгдсэнээс татлага үрэгдэн сэмэрчээ. Шороон замаар явахдаа засмалаар тээвэрлэдэг жишгээр бэхэлгээ хийж болохгүйг бүгд ойлгов.
Нэмж кран татлага авчруулахаар боллоо. Хагас өдрийн дараа бэхэлгээг сайжруулаад цуваа замдаа гарав. Чойроос засмал замд нийлснээр тээвэрчид Салхитын зүг сэтгэл амар жолоо мушгив.
Ийнхүү зун, намрын турш салхин цахилгаан үүсгүүрийн далбаа, багана болон бусад эд анги, тоног төхөөрөмж ачсан хүнд даацын автомашинууд Хятад, Монгол хооронд уухилав (Эх сурвалж: Салхит салхин цахилгаан станц баримтат кино).
Энэ бол Улаанбаатараас 73 километрийн зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах их салхилдаг тул “Салхит” гэж нэрлэсэн уулын оройд байрлах “Салхит” салхин цахилгаан станцын бүтээн байгуулалтын эхэн үеийн түүх.
Ингэж Монгол Улс салхин цахилгаан станцтай болсон юм. Ийнхүү Монголын тал нутгаар хэрэн хэсүүчлэх салхийг ашиглан эрчим хүч гарган авч, өдгөө бид энэ цахилгааныг гэр сууцаа халаахаас эхлээд гар утсаа цэнэглэхэд ашиглаж эхэлсэн юм.
Дэлхийн салхины өдөр (World windy day) өнөөдөр тохиож байна. Салхины эрчим хүчний ач холбогдол, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг олон нийтэд таниулах зорилгоор энэ өдрийг Дэлхийн Салхины Эрчим Хүчний Зөвлөл болон Европын Салхины Эрчим Хүчний Ассоциацын санаачилгаар 2007 оноос тэмдэглэж эхэлжээ. Энэ өдрийг тохиолдуулан Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт амжилттай хэрэгжиж буй төсөл болон үүний ард ажилладаг инженер, техникчдийг онцолж байна.
Ньюком групп "Клин Энержи" ХХК-ийг 2004 онд байгуулж, 2013 оны зургаадугаар сард Монголын анхны хувийн хөрөнгө оруулалттай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох 50 мВт хүчин чадалтай 31 салхин турбин бүхий "Салхит" салхин цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулсан.
Дараа нь "Клин Энержи Ази" ХХК-ийг 2012 онд үүсгэн байгуулж, 25 ширхэг салхин цахилгаан үүсвэрээс бүрдэх нийт 50 МВт-ын хүчин чадал бүхий "Цэций" салхин паркийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт барьж байгуулсан.
Эдгээр дэд станцын үйлдвэрлэсэн цахилгааныг төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлж байгаа. Харахад эргэж л байдаг том салхин турбинүүд хэрхэн цахилгаан үйлдвэрлэдэг, үүний ард хэн ямар ажил гүйцэтгэж, салхинаас гарган авч буй сэргээгдэх эрчим хүч Монгол Улсын байгаль орчин, уур амьсгал, эдийн засаг, тогтвортой хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулж байна вэ?