Сүүлийн үед импортын бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх Монгол бүтээгдэхүүнүүд ихээр гарч ирэх боллоо. Гэхдээ бид Монгол оюунаас урган гарсан дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн байхгүй хэсэг хугацаа өнгөрсөн гэдгийг бардам хэлж чадна.
Тэгвэл Xphone гэж бүтээгдэхүүн ижил төрлийн гаднын бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх боломж бий. Тиймээс бид өнөөдөр та бүхэнд Way-Out компанийн брендингийн менежер Д.Ариунболдтой хийсэн ярилцлагаа хүргэж байна.
-Xphone брэндийн хувьд зах зээлд гараад тодорхой хугацаа өнгөрсөн байна, одоогоор борлуулалт хэр байна вэ, хэрэглэгчид хэр хүлээж авч байна вэ?
-Манай бүтээгдэхүүн энэ оны нэгдүгээр сард анх зах зээлд гарч эхэлсэн. Харин гуравдугаар сараас бэлтгэл ажилдаа орон энэ долдугаар сараас эхлэн хэрэглэгчдэд таниулах сурталчилгаа, идэвхжүүлэлтийн үйл ажиллагаагаа эрчимтэйгээр явуулж эхлээд байна. Одоо бол брэндингийн болон хүмүүст таниулах ажил маань жигдрээд тэр хэрээр борлуулалт сайн байгаа ба цаашид ч гэсэн өсөх хандлагатай байна. .
Та магадгүй манай фэйсбүүк хуудаснаас анзаарсан байх дандаа сүүлийн саруудад орсон мэдээллүүд байгаа. Видео сурталчилгаа, зурган танилцуулга гээд томоохон алхмуудаа хийгээд эхэлж байна. Жишээ нь манай видео реклам, танилцуулга маань нэлээн шинэлэг болсон гэж бодож байна. Хүмүүст ч гэсэн танигдаж эхлээд байгаа.
-Анх ийм утасны брэндийг бий болгоё гэсэн санаа хаанаас төрсөн бэ?
-Анх энэ утасны санааг манай компаний гүйцэтгэх захирал Ч.Баттулга гуай гаргасан юм. Санаа бодитоор хэрэгжиж эхэлсэн гэвэл нэгдүгээр сараас эхлээд бүтээгдэхүүн худалдаанд гарч эхлээд одоогоор Мобиком, Скайтел болон Некст Электронексийн салбаруудаар борлуулагдаж байна. Төслийн санаа бол хоёр жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн ба хамтрагч нараа сонгох тал дээр нилээдгүй хугацаа шаардагдсан. Би өөрөө Xphone брэнд бүтээгдэхүүнийг хариуцсан брэнд менежерээр ажилладаг.
-Монгол брэнд гэхээр хүмүүст содон сонсогдож байгаа нь ойлгомжтой. Xphone утасны маань бүх эд ангийг энд хийхэд хүндрэлтэй – тиймээс хаана хийлгэж байгаа вэ? Мөн эндээс та бүхэн менежментийн талаас нь оролцохоос гадна өөр зүйл дээр оролцож байгаа юу?
-Мэдээж бид эхлээд санаагаа гаргана Xphone гэсэн брэндийг бий болгоё, импортын бүтээгдэхүүнийг орлоё цаашлаад гадагшаа өрсөлдье гэсэн зорилготой эхэлсэн. Тэгэхээр бид загвар дизайн, функц гэх мэт бүх зүйлс дээр өөрсдөө санаагаа бий болгоод түүнийгээ захиалгаар хийлгэж байгаа. Үйлдвэрлэлийн угсралтын ажлыг Хятадын үйлдвэрт захиалгаар хийлгэж байна. Яг ийм Xphone гэдэг нэртэй, ижил лого, загвар дизайнтай өөр утас байхгүй. Манай Xphone утас Оюуны өмчийн газарт албан ёсны бүртгэлтэй Монгол Брэнд юм.
-Бүтээгдэхүүнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулбал?
-Xphone ын хувьд Х4, Х5 гэсэн хоёр загвартай, Хар, цагаан гэсэн өнгөний сонголтуудтай. Х4 нь 4 инчийн дэлгэцтэй бол Х5 нь 5 инчийн дэлгэцтэй утас юм. Х4 маань энгийн хэрэглээнд зориулсан буюу утсаар яриад, мессэж бичих, интернетэд орох зэргээр бол Х5 нь арай илүү хэрэглээтэй, өнгө загвар дизайны хувьд илүү анхаарал хандуулдаг хэрэглэгчдэд зориулсан бөгөөд үзүүлэлтүүд нь арай илүү байх жишээтэй. Манай хоёр утасны давуу тал нь бол Монгол хэл дээр тохиргоотой мөн хос сим карт уншдаг.
-Худалдан авах нөхцөл нь ямар байгаа вэ? Лизингээр борлуулагдаж байгаа юу?
-Одоогоор лизингээр худалдаалагдахгүй байгаа. Гэхдээ манай утасны хувьд харьцангуй боломжийн үнээр борлуулагддаг гэж бодож байна. Х4 – ын хувьд 160 мянган төгрөг бол Х5 – ын хувьд 360 мянгаар тус тус худалдаалагддаг, зургаан сарын баталгаа өгдөг. Мэдээж үйлдвэрийн баталгаатай бүтээгдэхүүн учраас хайрцаг, лац, чихэвч, гарын авлага, цэнэглэгч зэрэг бүх зүйл нь стандартын дагуу байдаг. Энэ нь эргээд сэргээсэн, сайжруулсан утас биш гэсэн баталгаа юм. Үйлдвэрээс манай дээр шууд ирдэг, ямар нэгэн дундын хүн, байгууллага гэж байхгүй бүх төрлийн засвар, дагалдах хэрэгслийн худалдаа манай дээр төвлөрсөн байдаг.
-Одоо 2 загвар байна. Бусад смартфонууд жил болгон шинэчлэгддэг. Тэр жишгээр энэ хоёр загвар бас шинэчлэгдээд сайжраад явах уу? Хэрвээ тийм бол шинэ загвар хэзээ гарах вэ?
-Дараагийн загвар 12 сар эсвэл он гаргаад ирэх төлөвтэй байна. Гэхдээ одоохондоо энэ талын мэдээллээ нууц үлдээе. Цаашдаа шинэ загварууд тогтмол гаргаад, сайжраад явна. Манай утасны өрсөлдөх чадварын хувьд бол импортын бусад дундаж үзүүлэлтүүдтэй утсуудтай өрсөлдөхүйц бүтээгдэхүүн байгаа.
-Мэдээж монголд брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүмүүс, ААН – д импортын бүтээгдэхүүнийг орлоно, тэр хэмжээнд өрсөлдөнө гэсэн зорилттой байдаг. Та бүгдийн хэтийн зорилго юу вэ?
-Одоогоор бид Xphone гээд брэндийг бий болгосон хэдий ч цаашдаа Xbrand гэж хөгжүүлнэ гэж төлөвлөж байна.
Бид мөн дараагийн бүтээгдэхүүн дээрээ үндэсний хэв шинжийг агуулсан дуудлаганы ая хийх гэж байгаа. Энэ нь Монгол хөгжмийн зэмсгийг ашиглан Монгол дуугаралттай утасны ая юм. Хамгийн эхний ая маань одоогоор манай дээр ирчихсэн, энэ Монгол Ringtone нь зөвхөн Xphone-н утсан дээр дуугарна. Яваандаа бид гаднын зах зээлд өрсөлдлөө гэхэд Монгол ая дуугардаг, үүгээрээ Монгол брэнд гэдэг нь танигддаг онцлогтой байх юм. Гэх мэтчилэн маш олон төлөвлөсөн зүйлүүд хийгдэж байна.
-Танд өөр нэмж хэлэх зүйл үлдсэн бол..?
-Монгол Брэнд утас гэхээр Хүмүүс Монголд үйлдвэрлэсэн гэж ойлгоод байдаг. Брэнд гэдэг бол үйлдвэрлэл биш утгын хувьд бол өнгө, загвар, дизайн онцлогоороо зэрэг бусад бараа бүтээгдэхүүнээс ялгаатай гэсэн үг юм. Жишээ нь Iphone бол Америк брэнд гэхдээ утсыг нь эргүүлээд харахад Assembled in China буюу Хятад улсад үйлдвэрлэсэн байдаг. HTC бол Тайваны брэнд, Samsung бол Солонгос гэх мэт. Үүнтэй адил Хphone бол Монгол Брэнд юм. Үүнийг хүмүүс ойлгоосой гэж хүсэж байна.
Цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа.