Хурим найрын сар үргэлжилж, намрын дунд сарын шинийн 16, адаг сарын шинийн гурван гэх мэт билэгт сайн өдрүүд айсуй. Хуримын зохион байгуулалт, найр хийх зоогийн газрууд, хуримын даашинз худалдаалдаг дэлгүүрүүд гэх мэт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын цуврал мэдээллийг бид хүргэж байгаа билээ.
Хуримаа хийх гэж буй хосууд зочиддоо сайхан сэтгэгдэл төрүүлэх чухал зүйлийн нэг бол яах аргагүй урилга байдаг.
Тэгвэл Фэйсбүүкийн “Патиар Урилга Мэндчилгээ” хуудаст нийтэлсэн содон хийцтэй шигтгээ, хайчилбар бүхий урилгын талаар Хийморь хэвлэлийн газрын менежер П.Заяатай ярилцсанаа хүргэе.
-Хуримын урилгын үйлдвэрлэлээ хэзээнээс эхэлсэн бэ?
-Би “Патиар” студи ажиллуулахын зэрэгцээ “Хийморь”-ийн маркетингийн албанд менежер хийдэг. Манайх хуримын урилга хэвлээд олон жил болж байна. Тэгэхдээ зөвхөн захиалгаар хосуудад зориулж хийдэг байсан. Сүүлийн үед хурим найр ихэссэн болохоор хүмүүс бэлэн урилга авахыг илүүд үздэг болж. Тиймээс нийтэд гаргаж эхлээд байна.
-Их сонин содон хайчилбар, шигтгээтэй загварууд анхаарал татаж байна.
-Судлаад үзэхэд хүмүүс мэндчилгээ урилгыг гадаадад захиалгаар их хийлгэдэг юм билээ. Өнгөтэй өөдтэй гэхээр л Солонгос, Хятадаас цаашлахгүй юм. Хурим гэдэг үндэсний бахархал болсон нэгэн үйл явдал. Тиймээс Монгол урилга гаргая гэсэн зорилго тавьсан.
Мэндчилгээ хийхэд олон нарийн технологи дамжлага шаарддаг, нарийн технологиор зүсдэг. Шигтгээтэй загварыг энэ жилээс хийж эхэлсэн, Монголдоо ганц. Манайх шинэлэг, нарийн хийцээрээ бусдаас ялгардаг юм.
-Энэ чамин загварыг хийхэд бас нарийн мэдрэмж хэрэгтэй байх л даа.
-Урилга мэндчилгээний загвар бусад хэвлэмэл бүтээгдэхүүнээс онцлогтой. Загвар хийнэ гэдэг нь олон төрлийн нарийн технологийг сайн мэддэг, мэдэрдэг байх хэрэгтэй. Уран бүтээлч хандлагатай байх нь хамгийн чухал юм. Ийм ажлыг хариуцдаг дизайнер хүн бий л дээ.
-Хуримаа хийх гэж буй хосууд урилгын үнийг мэдээж сонирхох байх?
-Манай урилга хийцээс хамаараад 2800–3800 төгрөгийн үнэтэй. 3800 гээд байгаад нь шигтгээний өртөг ордог. Хэдий энэ нь үнэтэй ч гэсэн эрэлт бий. Энэ урилгууд гадны урилгуудаас илүү гарна уу гэхээс дутахааргүй загвартай. Гол нь үндэсний загвар шүү дээ.
-Та өөрөө ямар мэргэжилтэй вэ?
-Загварын фото зурагчин. Загварын гэхээр байгаль, хроник тал руу биш модельтой ажилладаг гэх үү дээ. Урилгуудынхаа зургийг бас өөрөө авсан.
-Хуримын урилгаас гадна өөр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?
-Бусад хэвлэлийн газрууд шиг сонин сэтгүүл хайрцаг сав гээд бүх хэвлэлийн зах зээл рүү ордоггүй. Манай фокус бол хийцтэй, чанартай бизнес хэрэглээний цаасан бүтээгдэхүүн. Энэ стратегийг байгуулсан цагаасаа хойш өөрчилж байгаагүй. Тэгэхээр тоочвол маш олон бүтээгдэхүүн болно л доо. Сүүлийн үед бид 3D хэвлэл рүү ороод байна. Энэ нь хоёр ондоо зургийг нэг цаас дээр хэвлэж гүдгэр линзний тусламжтай өөр өнцгөөс харахад зургууд ялгарч харагддаг технологи юм.
-Танд баярлалаа. Амжилт хүсье.