-Гарааны бизнес-
“Бид оймс үйлдвэрлэлээ” гээд гар дээрээ өргөн бахархаж байсан цаг саяхан. Тэгвэл Монголчууд бид өнөөдөр хийж бүтээх их тэмүүлэлтэй, түүндээ хүрэхээр тууштай тэмцэж, үндэсний үйлдвэрлэл, өөрсдийн минь бүтээл хэмээн бахархаж, гайхуулах олон сайхан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.
Унаж, босож, шантарч явсан ч өнөөдөр Монголын анхны угаалтуур, ванныг үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэж, магтаал сайшаалыг хүртэн буй “Гантиг ванн констракшн”-ы захирал Жадамбаагийн Мөнхцэцэгийг бид энэ удаагийн ГАРААНЫ БИЗНЕС булангийнхаа зочноор урьсан юм.
Таны хүссэн загвар тэр бүү хэл хүссэн өнгөөр угаалтуур, ванн Монголдоо Монгол хүн үйлдвэрлэж байна гэхээр мэдээж сайхан сонсогдож буй нь лавтай.
Түүнтэй уулзахаасаа өмнө 100 айлд байрлах дэлгүүрээр нь зочиллоо. Хүүхдийн жижиг угаалтуураас эхлээд олон өнгийн, хийц загвар сайтай харахад “бадируун” угаалтуур, ванн бүхий тэдний дэлгүүр “Материал хаус”-ын зоорийн давхарт байрладаг аж.
“Гантиг ванн констракшн”-ы бүтээгдэхүүний үнийг сонирхоод хажууханд нь байрлах Жоби барилгын материалын дэлгүүрээс ижил бүтээгдэхүүний үнийг судаллаа. Харахад “царай муутай” хэр нь үнэ бол ойролцоо юм. Олон зүйл нуршилгүй шинийг санаачилж, хийж бүтээж яваа Ж.Мөнхцэцэгтэй ярилцсанаа хүргэе.
-Үйлдвэрлэл хэрхэн эхэлсэн тухай ярианаас ярилцлагаа эхэлье.
-Манай гэр бүлийн хүн Солонгост угаалтуур, ванны үйлдвэрт гэрээгээр ажилладаг байсан юм. Гэрээнийх нь хугацаа дуусч, 2011 онд эх орондоо ирсэн. Тэнд ажиллаж байхад нь бид хоёр энэ чиглэлээр юм хийе, технологийг нь эзэмшиж ирээд эх орондоо ийм үйлдвэр байгуулъя гэж ярьдаг байсан юм. Ирснийх нь дараа нэг жилийн хугацаанд тоног төхөөрөмжөө, үйлдвэрлэл явуулахад хэрэгтэй зүйлсээ бэлдсэн. Тухайн үед манай барилгын зах зээл тухайн үед их сайн хөгжиж байсан хүн ам дийлэнх нь залуу орон сууцны хэрэглээ ихтэй байсан зэргийг харгалзаад үйлдвэрээ байгуулж байсан юм. 2012 оны зургадугаар сард байгуулаад наймдугаар сараас нь бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн.
-Танай бүтээгдэхүүнүүд хэмжээ загвар олон янзаас гадна хүссэн өнгөөрөө захиалж хийлгэх давуу талтай гэж байсан. Нийтдээ хичнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар найман төрлийн угаалтуур, 14 төрлийн ванн, гурван янзын даралтаар үлээдэг америк тоноглолтой 2 төрлийн жакуз үйлдвэрлэж байна. Бас өнгөтэйгээс гадна саатай, судалтай, хүрээтэй угаалтуур, ванныг хийлгэж хүссэн өнгөө гаргуулж болдог.
-Үнээ тогтоохын тулд зах зээлээ судалсан байж таарна. Танай бүтээгдэхүүнийхээ үнэ ижил төрлийн бараанаас хямд байж чадах болов уу?
-Манай үнэ зах зээлд борлуулж байгаа бүтээгдэхүүнээс хямд. Гадуур борлуулж байгаа угаалтуур, ваннаас хамгийн хямд нь Хятадын хуванцар, төмөр нь байдаг. Гэхдээ хямддаа урд талын зориулалтын хаалт, нүүргүй нь 200-250 мянган төгрөг. Харин манайх чулуун ванн, урдаа хаалттай нь 230-350 мянган төгрөгийн хооронд байдаг. Тэгэхээр юу хэлээд байна вэ гэхээр хятадын чанаргүй бүтээгдэхүүнийг сонгохоо больчих, бид бараг адилхан үнээр чанартай бүтээгдэхүүнийг танд, баталгаат хугацаатай, буух эзэнтэйгээр санал болгоё гэсэн үг.

Манай хамгийн хямд ванн 180 мянган төгрөгийн үнэтэй. Урдаа хаалт буюу нүүргүй. Тэгэхээр үнийн хувьд хямдхан чанартай гэж ойлгож болно. Муугаар бодоход таны авсан хятад чанар муутай ванн сарын дараа их удлаа гэхэд жилийн дараа эвдэрч, хэмхэрлээ гэхэд хаана, хэнд хандах билээ. Бид Монголд үйлдвэрлэж байгаа гэдгээрээ хэрэглэгчиддээ чанар, эдэлгээг нь таньж мэдэх зургаан сарын баталгааг өгдөг. Үйлдвэрээс шалтгаалсан цууралт гэх зэргийг бид өөрсдөө засаж, янзлаад өгдөг юм.
Тэгэхээр бид үнээ нийтлэг зарж буй хятад ваннтай ижил үнээр тогтоосон ч чанарын хувьд илүү дээр нь баталгаа өгч байгаа гэдгээрээ онцлог.
-Бүр дэлгэрүүлээд бүтээгдэхүүний төрлөөр нь үнээ танилцуулбал бид хоёрын ярилцлагыг уншаад танай бүтээгдэхүүнийг сонирхож байгаа уншигчдад хэрэгтэй болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Үнэ хэмжээнээсээ шалтгаалаад өөр өөр байдаг. Хүүхдийн жижиг угаалтуураас эхлээд энгийн дөрвөлжин угаалтуур, тавцантай 170 см хүртэл урттай, тавиуртай угаалтуурууд бий. Үнэ нь 50-150 мянган төгрөг байдаг юм.
1.2 метрээс 2 метрийн урттай урд талдаа хаалттай ваннууд сефон хоолойтойгоо 180-450 мянган төгрөг. Харин жакуз хоёр төрөл, гадуур зарагдаж буй үнээс хамаагүй хямд. Булангийнх нь 1.350.000 төгрөг, хоёр хүнийх нь 1.750.000 төгрөгөөр зарж байна.
Өнгөтэй ванн 100-150 мянган төгрөгөөр илүү үнэтэй. Манайх зуурмагаа тэр чигт нь өнгөнд оруулж угаалтуур, ваннаа хийдэг юм. Тэгэхээр өнгөн хэсэг нь будсан биш тэр чигтээ өнгөтэй гэсэн үг. Хууларч, өнгөө алдахгүй.
-Чанарын талаар ярьсных надад нэг эргэлзээ байна. Хиймэл чулуун тавцанг гал тогооны тавилгад ашиглах нь элбэг шүү дээ. Хэрэглээнээс үүдээд цуурч, хагарах тохиолдол байдаг юм билээ. Танай бүтээгдэхүүний хувьд чулуун ванн. Тэгэхээр эдэлгээ даах нь хэр байдаг юм бол?
-Бид байгалийн нунтаг чулууг ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Бэхжүүлж, зуурах технологийн дагуу боловсруулж, цутгасан зуурмагаа маш өндөр температурт хатааж байж бүтээгдэхүүн маань бэлэн болдог. Чулуун тавцангаас бол технологи нь өөр. Усанд будаг нь ховхрохгүй, тэсвэртэй байх, даац нь нь өөр байна. Даац нь 500 кг гэж стандартдаа байдаг юм. Харин дунджаар 80-100 кг хүн ашигладаг гэж бодохоор энэ нь хангалттай үзүүлэлт юм.
-Шинэ зүйл хийхэд мэдээж саад бэрхшээл, хүндрэл гарсан л байх. Танай үйлдвэрт тохиолдож буй саад бэрхшээл юу байна вэ?
-Түүхий эдээ энд үйлдвэрлэдэггүй болохоор бага зэрэг хүндрэлтэй. Заавал гаднаас татах болдог. Технологи нь Солонгос учраас заавал солонгос түүхий эд ашиглах шаардлагатай байдаг юм. Валют тогтмол өсөж байгаа манай нөхцөлд түүхий эдийн татан авалтын үнэ өсчихдөг. Үүнийг нь дагаад бүтээгдэхүүнийхээ үнийг өгсөх гэхээр Монголчуудын маань эдийн засаг сайнгүй байдаг учраас боломж багатай. Эхний ээлжинд бид ашиг харахаасаа илүү бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, үндэсний чанартай чулуун угаалтуур, ванныг таниулах зорилготой байна. Яг хөрөнгө оруулалтаа нөхөх, хөл дээрээ тогтоход бага зэрэг хүндрэл бий. Гэхдээ үндэсний үйлдвэрлэгчид хүндрэл тоочихоосоо илүү боломжийг олж хардаг байх хэрэгтэй.
-Угаалтуур, ванн үйлдвэрлээд багагүй хугацаа өнгөрсөн байна шүү дээ. Тэгэхээр тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж байгаа байх?
-Бидний бүтээгдэхүүнийг барилгын компаниуд тодорхой хэмжээнд мэддэг болсон. Тогтмол харилцдаг харилцагчидтай болсон. Гурван жилийн хугацаанд бид туршлагатай боллоо. Үнийн, нэмэлт үйлчилгээний хувьд харилцагчдаа илүү боломжийн, сайн үйлчилгээ үзүүлэхийг хичээж байна. Жишээлбэл, хүргэлт суурилуулалт хийж өгөх, чанарын баталгааны хугацаанд үзүүлэх засвар үйлчилгээ зэргийг дурдаж болно. Мөн бүтээгдэхүүн хийх явцад янз бүрийн доголдол, эрсдэл байсан бол тэрийг хэрхэн арилгах тухай мэддэг болчихсон зэрэг үйл ажиллагаагаа сайжруулах туршлагуудыг сайн хуримтлуулж байна.
-Өнгөтэй, судалтайгаас гадна өөр шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа байгаа юу?
-Бид үндэсний хэв загвар оруулж хээтэй, каллиграфтай үйлдвэрлэхээр зэхэж байна. Хэрэглэгч захиалвал үндэсний хэв маягтайгаар хийж өгч болно гэсэн үг.
-Үнэхээр сайхан санаа байна. Танай компани хичнээн ажилтантай юм бэ?
-Манайх үндсэн 8 ажилтантай. Барилгын салбар улирлын шинжтэй учраас бид ачаалал ихтэй үедээ гэрээгээр хүн авч ажиллуулдаг. Ингээд ид ажлын үеэр 12-14 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
Энэ жил төлөвлөснөөрөө хүргэлт, суурилуулалтын хоёр баг, үйлдвэртээ хоёр ээлжээр ажиллана гээд 20-25 хүний ажлын байр бий болгоно гэж төлөвлөж байсан юм. Барилгын салбар энэ жил тийм ч сайнгүй байх шиг байна, тэр хэрээрээ захиалга бага байгаа учраас өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна даа.
Ванны хэвээ бид солонгост захиалж авчирдаг юм. Тэгэхээр зардал нь өндөр тусдаг. Тухайн улс орон бүрийн онцлогоос шалтгаалаад ванны хэв маяг, хэлбэр хэмжээ нь өөр байдаг. Сүүлийн үед зарим барилга угаалгын өрөөг жижиг хийгээд түүндээ босоо душ тавьдаг болсон байна. Тэгэхээр хүмүүс үүнийг нь сольж ванн тавих хүсэлтэй байгаа юм. Гэтэл тэр хэмжээнд нь таарах ванн зах зээлд байдаггүй. Бид үүнийг үйлдвэрлэхийн тулд тухайн хэмжээ, онцлогт нь тааруулж хийх хэрэгтэй болдог. Үүнийгээ солонгост захиалах гэхээр төдийлөн таарахгүй байх нь элбэг. Энэ мэтчилэн бид цаашдаа бүтээгдэхүүнийхээ хэв загварыг тогтмол сайжруулах шаардлагатай байгаа учраас хэв хийдэг хүнээ бэлдэх гэж байна. Энэ оны дөрөвдүгээр улиралдаа багтаад солонгост хэв хийх хүнээ сургахаар болоод байна. Тэгвэл бид өөрсдөө хүссэн загварын хэвээ бэлдэх боломжтой болж байгаа юм.
-Боловсон хүчин бэлтгэхээс гадна салбар дэлгүүр нээх бодол байгаа байх?
-Тийм ээ. Ирэх жил гэхэд бид 2-3 салбартай болохоор ажиллаж байна. Манай бүтээгдэхүүнийг зарж борлуулъя гэсэн санал бидэнд ирж байгаад баяртай байна. Бид барилгын материалын төвлөрсөн байдал, хэрэглэгчдэд хэр ойр байна гэдгийг судалж үзээд ирэх жил гэхэд салбар дэлгүүрээ нээнэ.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье.
Та бүхэн “Гантиг ванн констракшн”-ий бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.