Үзэсгэлэн үзэж, сонирхож байгаа оюутнуудаас сэтгэгдэл авлаа.
ШУТИС-ын Мэдээлэл холбооны сургуулийн II дамжааны оюутан М.Баасанжаргал:
Бидэнд зориулан лекц зохион байгуулсанд баяртай байна. Үнэхээр их таалагдлаа. Хувь хүн талаасаа ямар байх ёстой, мөн чанар гэж юу вэ гэдгийг сайн ойлгосон. Үзэсгэлэнг анх удаа үзэж байна. Маш өндөр сэтгэгдэлтэй байна. Хамгийн их таалагдсан нь 3D зураг, бичлэг байлаа.
Т.Хишигдорж:
Өнөөдрийн зохион байгуулсан лекцнээс зорилготой байх, түүндээ хэрхэн хүрэх, үргэлж суралцаж байх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Түүнээс гадна зорилгодоо хүрэхэд эрүүл мэнд хамгаас чухал гэдгийг мэдэж авлаа. Үзэсгэлэнг үзээд Мобиком, Ай Ти Зони зэрэг компанийн танилцуулгыг сайн цуглуулж авлаа. Би төгсөөд ажиллахаар сонирхож байгаа болохоор энэ талаар мэдээлэл сайн авлаа.
ШУТИС-ын МХХС-ын Холбооны сургуулийн туслах ажилтан Н.Одхүү:
Манай сургуулийн дөрвөн салбараас 25, 25 оюутан ирэхээр зохион байгуулсан. Оюутнуудад хувь хүн талаас нь ямар байхаас эхлээд мэргэжил сонголтын талаар мэдээлэл өгсөн. Автобусанд явахад нь хүртэл сонирхолтой мэдээллийг өгсөн нь их сайхан санагдлаа. Үзэсгэлэн өргөн хүрээг хамарсан сайхан болж байна. Үүнд Мобиком корпорацийн хувь нэмэр их байна гэж үзэж байна.