Тэмцээнд оролцсон хоёр бүсгүй гурав дахь асуултандаа бүдэрч тэмцээнийг орхилоо. Нэг саяын уналт тэмцээн үзэсгэлэн дуустал өдөр бүр болох юм.

"Сумитомо" корпораци ICT Expo 2015 үзэсгэлэнд оролцож байна. Тэд шилэн кабель холбох төхөөрөмжөө танилцуулж байна.

Үзэсгэлэн үзэж, сонирхож байгаа оюутнуудаас сэтгэгдэл авлаа.
ШУТИС-ын Мэдээлэл холбооны сургуулийн II дамжааны оюутан М.Баасанжаргал:
Бидэнд зориулан лекц зохион байгуулсанд баяртай байна. Үнэхээр их таалагдлаа. Хувь хүн талаасаа ямар байх ёстой, мөн чанар гэж юу вэ гэдгийг сайн ойлгосон. Үзэсгэлэнг анх удаа үзэж байна. Маш өндөр сэтгэгдэлтэй байна. Хамгийн их таалагдсан нь 3D зураг, бичлэг байлаа.
Т.Хишигдорж:
Өнөөдрийн зохион байгуулсан лекцнээс зорилготой байх, түүндээ хэрхэн хүрэх, үргэлж суралцаж байх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Түүнээс гадна зорилгодоо хүрэхэд эрүүл мэнд хамгаас чухал гэдгийг мэдэж авлаа. Үзэсгэлэнг үзээд Мобиком, Ай Ти Зони зэрэг компанийн танилцуулгыг сайн цуглуулж авлаа. Би төгсөөд ажиллахаар сонирхож байгаа болохоор энэ талаар мэдээлэл сайн авлаа.
ШУТИС-ын МХХС-ын Холбооны сургуулийн туслах ажилтан Н.Одхүү:
Манай сургуулийн дөрвөн салбараас 25, 25 оюутан ирэхээр зохион байгуулсан. Оюутнуудад хувь хүн талаас нь ямар байхаас эхлээд мэргэжил сонголтын талаар мэдээлэл өгсөн. Автобусанд явахад нь хүртэл сонирхолтой мэдээллийг өгсөн нь их сайхан санагдлаа. Үзэсгэлэн өргөн хүрээг хамарсан сайхан болж байна. Үүнд Мобиком корпорацийн хувь нэмэр их байна гэж үзэж байна.

Яг одоо Скайтел ХХК тайзан дээр өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж байна. Өнгөрсөн 2014 оноос эхлэн нэвтрүүлж байгаа MAPPS гэх монгол app store-ийн тусламжтай та бүсийн хязгаарлалт бүхий апплейкшнуудийг танилцуулж болно гэдгээрээ онцлог.

Startup weekend тэмцээнд бүртгүүлсэн иргэдэд уралдааны удирдамжийг танилцуулж байна. Тэмцээнд програм хөгжүүлэгчид оролцож байна.
Оролцогчод амралтын хоёр өдрийн турш Теди төвд төслөө боловсруулах юм.
Мөн тэдэнд салбарын мэргэжилтнүүд сургалт явуулна. Уралдааны шүүгчдэд төслөө хэрхэн танилцуулах буюу танилцуулгаа хэрхэн тавих вэ зэрэг сэдвээр сургалт зохион байгуулна.
Уралдаанд оролцогч багууд зөвхөн нэг л төсөл танилцуулах аж.
StartUp тэмцээнд оролцогчид зөвхөн төсөл боловсруулаад зогсохгүй Гарааны бизнесийн талаар маш өргөн мэдлэгтэй болох давуу талтай.

Тайзнаа дуучин Наагий "What a wonderful" дуугаа толилуулж байна. Тэрбээр Скайтел компанийн урилгаар хүрэлцэн ирсэн юм.
Скайтел компани Warner Bros компанитай хамтран ажиллах болсноор хэрэглэгчиддээ дуу дүрсний өндөр чанартай видео клипүүдийг албан ёсны эрхтэйгээр хүргэх болсноо ийнхүү мэдэгдлээ.
Cisco systems ХХК асуулт хариултын тэмцээн зохион байгуулж байна. Хоёр оролцогч асуултад хариулж ялагч болох боломжтой.

Хэдхэн хормын дараа StartUp Mongolia уралдаан эхэлнэ. Энэ уралдааны ялагч 3 сая төгрөгийн шагнал гардана.

Монголын ирээдүй болох оюутан, сурагчдад энэ үзэсгэлэнг тусгай хөтөлбөрийн дагуу үзүүлнэ.
Оюутнуудад "Хөргөлт Сервис" компанийн захирал Б.Золбадрал лекц уншиж байна. Тэрээр ухаантай хүмүүс зорилгынхоо төлөө бусад нь хүслээ дагаж амьдардаг гэв.
ICT Expo 2015 үзэсгэлэн 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Мишээл экспо төвийн хурлын танхимд тун удахгүй оролцогчдод зориулан лекц уншина.
Харилцаа холбооны түүхийг товч танилцуулах энэ лекцээр 1G, 2G, 3G гэж юу болох, хэн хэзээ хамгийн анхны мессежийг бичсэн зэргийг танилцуулах юм байна.
Хамгийн анхны гар утас 1 кг жинтэй байсан байна. 1983 онд анхны гар утсыг үйлдвэрлэжээ.

Kaspersky-ийн албан ёсны бизнес хамтрагч боллоо.
Ингэснээр Kaspersky-ийн 20 гаруй нэр төрлийн бизнес шийдлийн бүтээгдэхүүнийг зарах эрхтэй болж байна гэсэн үг юм. Энэ сертификатыг Kaspersky-ийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан захирал гардуулсан бөгөөд Мобиком корпорацийн Байгууллагын бизнесийн газрын Борлуулалтын албаны захирал Ц.Ганзориг хүлээн авсан юм.
Сертификат гардуулах ажиллагаанд Монголын томоохон компаниудын техник технологийн газрын захирлууд оролцлоо.

Монгол Улсын мэдээлэл харилцаа холбоо, технологийн салбарын хөгжлийг харуулах ICT EXPO 2015 үзэсгэлэн хоёр дахь өдрөө эхэлж байна.
Хувийн бизнес эрхлэгчдийн хөгжүүлж, бэлтгэх зорилготой олон улсын нэр хүндтэй тэмцээн болох Startup Weekend өнөөдөр эхэлнэ.
Өнөөдөр Ай Ти Зон, Вертексмон, Скайтел, Интерактив Би Ай, Сансар кабель, Софтлайн Азия, Монде ХХК-иуд танилцуулгаа хийнэ.

Унших
Унших
Унших
Унших
Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.