GoGo.mn сайтын сэтгүүлч, орчуулагч Х.Көгершин НҮБ-ын дэргэдэх Даг Хаммаршёлдын нэрэмжит Сэтгүүлчдийн сангийн тэтгэлэг хөтөлбөрт тэнцэн, АНУ-ын Нью-Йорк хотыг зорилоо.
Энэхүү Сэтгүүлчдийн сан нь 60 гаруй жилийн турш Африк, Ази, Латин Америк, Карибын тэнгис, далайн орнуудаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганыг сурвалжлах хүсэлтэй залуу сэтгүүлчдийг сонгон шалгаруулж, 10-15 долоо хоногийн турш үйл ажиллагаагаа танилцуулдаг. Энэ жилийн хөтөлбөрийн шалгаруулалт өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлж, Монгол, Нигери, Украин, Уганда улсуудаас тус бүр нэг сэтгүүлчийг шалгаруулсан юм.
GoGo.mn сайтын сэтгүүлч, орчуулагч Х.Көгершин нь Монгол Улсаас анх удаа оролцогчоор тэнцэн хөтөлбөрт хамрагдаж буйгаараа онцлог бөгөөд сайтынхаа уншигчдад энэ сард болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганыг сурвалжлан хүргэнэ. Та бүхэн сэтгүүлч Х.Көгершиний НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганаас бэлтгэж буй мэдээ, сурвалжилгыг ЭНД дарж унших боломжтой.
2023 ОНЫ ХӨТӨЛБӨРТ ТЭНЦЭГСДИЙН ТАНИЛЦУУЛГА:
Хуанган овогтой Көгершин нь Монгол Улсын GoGo.mn сайтын сэтгүүлч. Улс төр, жендер, хүний эрхийн чиглэлээр бичдэг БНХАУ-д магистр, ОХУ-д бакалаврын зэрэг хамгаалсан. GoGo.mn сайт нь тус улсын тэргүүлэгч вэб сайтын нэг бөгөөд BBC-ийн албан ёсны түнш болсон вэб сайт юм.
Нигери улсын сэтгүүлч Дамилола Банжо. Колумбын их сургуульд сэтгүүлзүйн магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр эрүүл мэнд, боловсрол, нийгмийн шударга ёс, гадаад харилцааны чиглэлээр арав шахам жил ажилласан туршлагатай. Мөн BBC-д ахлах сэтгүүлчээр ажиллаж байсан бөгөөд Аль Жазира, олон улсын бие даасан хэвлэл мэдээллийн платформ болох Open Democracy болон өөрийн эх орондоо олон тооны хэвлэл мэдээллийн байгууллагад хувь нэмрээ оруулжээ. Тэрээр мөн Эммигийн шагналд хоёр удаа нэр дэвшсэн.
Украины сэтгүүлч Серхи Барбу. Тэрбээр Киевийн хэвлэлд мэдээллүүдээ хараат бусаар цацдаг 5-р суваг телевизэд ажилладаг. Украины зүүн бүс нутгийг сурвалжлах дайны сурвалжлагчаар ажлын гараагаа эхэлжээ. Дараа нь тэр үд дундын мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч болсон. Түүний үүрэг хариуцлагад хөтөлбөр бэлтгэх, төлөвлөх, мэдээ бичих, видео засварлах зэрэг ажил багтдаг байна.
Уганда улсын сэтгүүлч Алекс Балуку. Тэрбээр Rwenzori Daily нэртэй бие даасан онлайн сонины мэдээний ерөнхий редактор. Тэрээр мод огтлох, ой модыг устгаж буйн эсрэг ажилладгаараа алдартай. Тэрээр Шинжлэх ухааны зохиолчдын үндэсний холбоо, Францын Элчин сайдын яам, InfoNile, хил дамнасан геосэтгүүлчдийн бүлгэм болон бусад хэд хэдэн судалгааны байгууллагуудын сургалтад хамрагдаж, тэтгэлэг авч байжээ.
Ташрамд мэдээлэхэд Даг Ялмар Агне Карл Хаммаршёлдын сан нь НҮБ-д байрладаг хэдий ч санхүүгийн дэмжлэг авдаггүй. Сэтгүүлчдэд зориулсан сангийн хөтөлбөр нь НҮБ-ын төлөөлөгчийн газар, сан, байгууллага, хувь хүмүүсийн санхүүгийн дэмжлэгт бүрэн тулгуурладаг.
Даг Ялмар Агне Карл Хаммаршёлд нь Шведийн дипломатч, эдийн засагч, зохиолч бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 2 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга юм. Тэрээр 1953 оны 4 сараас 1961 оны 9 сард онгоцны ослоор нас барах хүртлээ тус албыг хашжээ. Тэрээр Нобелийн энхтайвны шагналыг нөхөн хүртсэн цорын ганц хүн юм.