Улсын чанартай А24 дугаартай Налайх-Тэрэлж чиглэлийн авто замын 46-48 дахь км-т ээлжит засварын ажил хийж байна. Тиймээс авто замыг хэсэгчлэн хааж, түр зам гаргажээ. Зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж буй.
Түр замаар зорчихдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс
- Хурд багатай зорчих
- Хуурайшилтай үед шороо босож үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй тул анхаарал болгоомжтой зорчих
- Хур тунадас ихтэй үед шавар, уснаас болгоомжлохыг анхаарууллаа.
Мөн шороо ихээр босох эрсдэлийг бууруулахаар тогтмол ус цацаж буй аж.
Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч хур тунадас ихээр орсон үед том оврын тээврийн хэрэгсэл газар ухах, суух нөхцөл байдал үүсвэл чирч гаргах, шороо дүүргэх зэрэг ажлуудыг давхар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.
Иймд зорчигч та бүхнийг хүлээцтэй анхаарал болгоомжтой зорчихыг санууллаа.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв