Япончууд соёлтой. Оочер дайрдаггүй, олон нийтийн унаанд утсаар ярьдаггүй гэх мэтчилэн бусдад төвөг уддаггүй. Бүх зүйл дүрэм, журамтай, түүнийг зөрчихгүй амьдрах төлөвшлийг хүмүүст багаас нь суулгаж чадсан тухай олон сонсож байв, үнэн юм билээ.
Их наран улсад анх удаа хөл тавьсан надад тэндхийн хүмүүсийн өдөр тутмын энгийн амьдралын хэв маяг ч содон санагдаж, суралцмаар, сугалж авчраад Монголдоо хэвшүүлмээр дадал, соёл ч олон таарав. Аливаа улсад аялахдаа хэн, хүнгүй л ажигч, гярхай байж, энийг ч нутагшуулмаар, тэрийг ч хэвшүүлчих сэн гэж бодож явахад аажим, аажмаар улс минь хөгжих биз ээ.
Ингээд магадгүй Япон Улсаар аялах, очиж амьдрахаар төлөвлөж байгаа бол тэнд таныг тав тухтай байхад нэмэр болох зөвлөгөөг бэлтгэлээ.
1. АВТОБУСАНД ЧАНГААР УТСААР ЯРИВАЛ ЗӨВ БОЛОВСОН БУС ХҮН БОЛНО
Японы нийтийн тээврийн хэрэгсэлд гар утсаар ярихыг зөв боловсон байх журмыг зөрчсөнд тооцдог болохыг анхаарна уу. Дуу, чимээг энгийн, өдөр тутмынх гэж хүлээн авах хүн байхад заримд нь хэт шуугиантай санагдах тул бусдын тав тухыг бодолцох хэрэгтэй. Тиймээс олон нийтийн газар хоорондоо чанга ярихгүй байж, гар утсаараа хөгжим сонсож, бичлэг үзэхдээ бусдын орон зайг хүндэтгээрэй.
2. ГУДАМЖААР ТАМХИ ТАТААД АЛХАНА ГЭДЭГ ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ
Японд олон нийтийн газар тамхи татахыг хориглодог. Тухайлбал, автобус, галт тэрэг, гудамжинд тамхи татахыг хориглодог бөгөөд зөрчсөн тохиолдолд торгоно. Ихэнх зочид буудлын өрөөнд тамхи татахыг хориглох бөгөөд хэрэв зөрчвөл мөн торгодог юм байна. Бүр электрон, цахилгаан зэрэг утаагүй тамхинуудыг ч тусгайлсан цэгт хэрэглэдэг юм билээ. Сонирхуулахад, Японд 20 нас хүрээгүй хүнийг тамхи татахыг хуулиар хориглодог.
3. АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨНИЙ ШААХАЙГ ӨМСӨЖ ГАРЧ БОЛОХГҮЙ
Японд гутлаа тайлж орох, эсхүл шаахай сольж өмсөх үйлчилгээний газрууд цөөнгүй байдаг. Байгууллагуудад гуталтай орохыг хориглох тохиолдол ч бий. Ариун цэврийн өрөөнд өмссөн шаахайтай нийтийн зааланд орох, хулсан дэвсгэр (татами) дээр гутал, шаахайтай гишгэж болохгүй. Та зочид буудалд байрлах бол өрөөний халад, шаахайтайгаа ресторан, лобби, нийтийн газраар явж болохгүй.
4. ЭХЛЭЭД БУУЛГААД ДАРАА НЬ СУУНА
Япончууд юм бүхэнд маш соёлтойгоор дугаарладаг. Магадгүй та метрогоор зорчих бол хүмүүс буухыг яаралгүй хүлээгээрэй. Хүмүүс бууж суусны дараа зөрж суух бөгөөд ингэхдээ өмнөх хүнийхээ урдуур дайрах нь мөн л зөв, боловсон бус үйлдэл болно. Метро өртөөнд зогсох хугацаа маш богинохон тул хоцрохгүйн тулд суухаасаа өмнө бие засах газар, дэлгүүр зэрэг рүү явж болохгүй.
5. ХҮН ИХТЭЙ ГАЗРААР ЯВАХ БОЛ ҮНЭРТЭЙ УСАА ТОХИРУУЛЖ ХЭРЭГЛЭЭРЭЙ
Зочид буудал, олон нийтийн үйлчилгээний зэрэг хүн ихтэй газар үнэртэй ус ихээр хэрэглэхээс татгалзаарай. Мөн өрөөндөө хүж зэрэг хүчтэй үнэртэй зүйл хэрэглэхгүй байхад анхаараарай.
6. ЗОЧИД БУУДЛЫН ЦОНХЫГ ОНГОЙЛГОХДОО БОЛГООМЖИЛ
Зочид буудалд байрлавал зарим тохиолдолд цонх онгойдоггүй, хэрэв онгойлговол дохиолол ажилладаг тул тухгүй байдалд орохоос сэргийлээрэй.
7. ХОГОО ХАЯХГҮЙ БОЛ ТАНЫ МАРТСАН ЭД, ЗҮЙЛ ГЭЭД Л ХАДГАЛЧИХНА
Өрөө хүлээлгэж өгөх өдөр, өрөөнөөс гарах үедээ шаардлагагүй хогийг бүгдийг нь хогийн саванд хийж хаяна уу. Хогийн саванд хийгээгүй тохиолдолд таны мартсан эд зүйлс байна гэж үзэн хүрэлгүй орхидог. Иймд зочид буудалд төвөг учруулж болохгүй.
8. ОО-ИЙН ЦААСЫГ ЗААВАЛ УСАНД УРСГАНА
Бие засаж дуусаад ариун цэврийн цаасаа заавал суултуур руу урсгана. Аль ч газрын ариун цэврийн цаас усанд уусдаг тул суултуур бөглөрөхгүй. Харин суултуур руу нойлын цааснаас өөр зүйл хийж болохгүй. Мөн ариун цэврийн өрөөний суултуур нь угаах, автоматаар нээгдэж, хаагдах гэх мэт тохиргоотой байдаг тул үйлдлийн самбарыг нь ажиглаарай.
9. ХАЛУУН РАШААНД НҮЦГЭН ОРНО
Халуун рашаанд орох боломж гарсан тохиолдолд дараах анхааруулах зүйлийг дагаж мөрдөнө. Үүнд:
- Японд рашаанд орохдоо нүцгэн ордог журамтай.
- Хувцас солих өрөөнд гүйж, харайж, рашаанд сэлж болохгүй.
- Рашаанд ванны алчуур, үсээ хүргэхгүй байх хэрэгтэй. Мөн хувцас угааж болохгүй.
- Рашаан руу орохын өмнө заавал биеэ угаана. Тухгүй санагдвал та шүршүүрт орж болно.
10. ХОГОО ХОЛИОД ХАЯЧИХВАЛ БҮДҮҮЛЭГ ЭТГЭЭД БОЛНО
Япончууд хогоо ялгаж хаях болон тог цахилгаан хэмнэхэд маш их ач холбогдол өгдөг. Тиймээс хогоо заавал ангилж хаяна. Хогийн савны тэмдэглэгээ харилцан адилгүй байдаг ч ерөнхийд нь шатах хог, шатдаггүй хог, пластик, хөнгөн цагаан лааз гэж хуваадаг. Гудамжинд тэр бүр хогийн сав байхгүй тул гадуур явах үед үүссэн хогийг өөртөө авч явна.
Хогийн савны тэмдэглэгээг таних:
- Шатамхай: (Combustibles): Үүнд, гал тогоо болон бусад хүнсний хог хаягдал, цаас, мод, хувцас. Заримыг нь дахин боловсруулах боломжгүй гэж үздэг.
- Шатдаггүй хог (Non-combustibles): Металл, шил, шаазан, цахилгаан хэрэгсэл, хуванцар, резинэн бүтээгдэхүүн гэх мэт.
- Овор ихтэй хог (Builk garbage): Тавилга, ор, дэрний цагаан хэрэгсэл, гэр ахуйн хэрэгсэл (агааржуулагч, телевизор, хөргөгч, угаалгын машин) унадаг дугуй гэх мэт.
- Дахин боловсруулах боломжтой (Recyclables): Лааз, лонх, шил, сонин гэх мэт.
Дээрх үйлдлүүд нь манай улсад хэвийн байж болох ч Япон Улсад бүдүүлэг үйлдэлд тооцогдоно. Иймд өөр улсын, өөр соёлыг ойлгож мэдэж, эергээр хүлээн аваарай.
Монгол, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоогоод даруй 50 жилийн хугацаа өнгөрч байна. 2022 онд 50 жилийн ой тохиосон бөгөөд энэ үеэр хоёр улс хүүхэд, залуусаараа дамжуулан харилцаагаа өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллах бичигт гарын үсэг зуржээ. Үүний үр дүнд хүүхэд, залуус Япон Улстай танилцах аялалд явах боломжтой болов.
Эхний 32 хүний бүрэлдэхүүнтэй баг Токио, Цукуба, Минаками хотоор аялаад ирлээ. Энэ багт багтах завшаан олдож, Япончуудын мод тарьж байгаль орчноо хайрлан, хамгаалж буй арга туршлага, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанаас суралцсан юм. Энэхүү хөтөлбөрийг 110 жилийн түүхтэй, Японы аялал жуулчлалын ууган компани JTB групп зохион байгууллаа.