Уулын Карабах дахь дайныг зогсоох гэрээнд Армени, Азербайжан, ОХУ-ын төрийн тэргүүнүүд гарын үсэг зурсны дараа Арменийн босогчид эсэргүүцлээ илэрхийлжээ.
Гэрээг эсэргүүцсэн иргэд Арменийн нийслэл Ереван хотод олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Засгийн газрын ордны урдах талбайд олон мянган хүн цугласан бөгөөд зарим нь ордон руу дайран орцгоожээ.
Оросын сэтгүүлчид ордонд нэвтэрсэн хүмүүс маш уур бухимдалтай байгаа ба өрөөнүүдийн хаалга цонхыг эвдсэн талаар мэдээлсэн байна.
Харин талбайд жагсаж байгаа иргэдийн ихэнх нь харьцангуй тайван байгаа аж. Хажуугаар нь өнгөрсөн машинууд дуут дохиогоо дуугаргасан бол зарим нь зүгээр л үйл явдлыг ажиглан зогсоцгоож байжээ.
Эх сурвалж: ВВС