Монголд оюуны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт ямар байгаа үүнийг нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой талаар тэдний ажиллах эрхийг хангахаар ажиллаж буй “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Золбоотой ярилцлаа.
-Монголын Дауны холбоо таны ажлын гараа, мөрөөдлийн эхлэл байсан гэсэн. Дауны холбоотой холбогдсон түүхээсээ хуваалцахгүй юу.
-2008 онд Дауны холбоог үүсгэн байгуулагдаж байхад туслахаар орж байлаа. Би ажлын гараагаа анх Монголын Дауны холбооноос эхэлсэн. Миний төрсөн дүү дауны хам шинжтэй. Дауны холбоонд ажиллах болсон маань ч дүүтэй минь холбоотой.
-Дүүгийнхээ талаар бидэнд ярьж өгөөч?
-Дүү бид хоёр дөрвөн насны зөрүүтэй. Бага байхаасаа хамт байсан. Дүү маань дауны хам шинжтэй гэдэг нарийн оношийг бид сүүлд 2011-2012 онд мэдсэн. Тухайн үед намайг Дауны холбоонд ажилладаг байхад дауны хам шинжтэй хүүхдүүдийн цусны шинжилгээг Тайвань улс руу явуулдаг байсан юм. Тус шинжилгээнд хамрагдсаны дараа дүүгийнхээ оношийг олж мэдсэн. Дүү маань хөгжлийн хоцрогдолтой, энгийн сургуульд явахад бусад хүүхдүүдээс илүү удаан гэдгийг хүүхэд байхаасаа мэддэг байсан л даа. Жишээлбэл хамгийн наад зах нь дэлгүүр ороод авахыг хүссэн юм аа хэлж чаддаггүй байсан. Тийм болохоор дүүгээ дөнгөж төрсөн цагаас нь эхлээд нийгмийн бүх харилцаанд би авч явдаг байв.
-Одоо дүү нь биеэ даасан төдийгүй байнгын ажилтай болсон гэж дуулсан.
-Намайг оюутан болсноос хойш дүү бид хоёрын зам их бага хэмжээгээр салсан. Дүү маань дөрөв дэх жилдээ Шангрилла зочид буудалд ажиллаж байна. Анх ажилд ороод эхэн үедээ маш их асуудалтай тулгарч байв. Гэхдээ тэр болгонд ажлын баг хамт олон маш их тусалж дэмжиж байсан учир өдийг хүрсэн дээ. Тэнд ажиллаж буй дөрвөн жилийн хугацаанд нэг ч удаа ажлаа тасалж, хоцорч хариуцлага алдаж үзээгүй. Нэг зүйлийг байнгын давтамжтай хийгээд сурчихаар маш хариуцлагатай ханддаг болчихдог юм билээ. Ажилдаа өөрөө ирж очдог болж биеэ даасан. КОВИД-19-тэй холбогдуулан үйлчилгээний байгууллагууд хүнд нөхцөлд байгаа учир дүү маань одоогийн байдлаар түр хугацаанд гэртээ амарч байгаа юм. Надад өдөр болгон ажил руугаа очмоор байна гэж хэлдэг. Ер нь дүү маань нийгмийн харилцаанд орох дуртай. Ажилдаа маш их дуртай болохоор шаргуу ажиллаад Шангриллагийн том захирал болно гэж хэлдэг. Хариуцлагатай ажилтан болж байгууллагаасаа шагнагдаж байсан. Ер нь энгийн эсвэл тусгай хэрэгцээт хүн ч бай ажил хийж нийгэм дундаа байна гэдэг хамгийн чухал юм шиг санагддаг. Ажилтай, хамт олонтой байна гэдэг бол хүнийг аз жаргалтай болгодог чухал зүйлсийн нэг шүү дээ. Иймээс тусгай хэрэгцээт хүмүүс маань ч бас энэ аз жаргалыг мэдрэх ёстой.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс манай нийгмийн нэг хэсэг, бидний найз гэдэг утгаараа 1+1 гэсэн хөтөлбөрийг санаачилсан юм.
-Та Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв ТББ-ыг үүсгэн байгуулсан.
-Монголын Дауны холбоонд ажиллах хугацаандаа маш их зүйлийг сурч мэдсэн. Тэнд эцэг эх хүүхдүүдтэй хамтарч ажиллаж маш олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байв. Энэ салбарт 10 гаруй жил ажиллаж хангалттай хэмжээний туршлага хуримтлуулсан. Зорилго нэгт найз нөхдийнхөө тусламж дэмжлэгээр 2017 онд Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвөө үүсгэн байгуулсан.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийнхөө дэргэд Хөдөлмөр зуны зуслан гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Хөдөлмөр зуслангийн гол хөтөлбөр нь юу вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их тулгардаг асуудлын нэг бол яах аргагүй хөдөлмөр эрхлэлт. Аж ахуйн нэгжүүд ийм хүмүүсийг ажилд авья гэсэн ч эргээд бид хүний нөөцөө сайн бэлдэж чадсан уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Иймээс ТББ-ынхаа дэргэд Хөдөлмөр зуны зуслан төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Зуслангийн онцлог давуу тал нь хүүхдүүдийг бие дааж сургах, хөдөлмөр эрхлэлтэд сургах. Зусланд 1+1 гэсэн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ нь энгийн хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамт амарна гэсэн үг. Зусланд үнээний ферм дээр ажиллана, газар тариалан эрхлэлтэд суралцана. Мөн хэл засал, хөдөлгөөн заслын хичээл, IQ хөгжүүлэх хичээлүүд давхар орно.

-Хөдөлмөр гэхээр нэрнээс нь эхлээд анхаарал татаж байна л даа. Тусгай хэрэгцээт хүүхэд залуусыг өрөвдөж суух биш харин ч хөдөлмөр эрхлүүлэх боломжийг нь олгож сургадаг гэж ойлгож болох уу.
-Тийм. Манай зуслангийн хамгийн гол хөтөлбөр нь үнээний ферм дээр ажиллах. Хүүхдүүд маань мал аж ахуйтай танилцаж ойр байснаар цагаан идээг хэрхэн гаргаж авдаг, сүүгээр ямар цагаан идээ хийж болох зэрэгтэй хөгжилтэй байдлаар танилцана. Мөн төмс ногоо хэрхэн тарих, тэдгээрийг яаж арчлах зэргийг заадаг. Энэ нь хөдөлмөр эрхлэлтэд сургахаас гадна танин мэдэхүйн чухал ач холбогдолтой.
-1+1 гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг гэлээ. Хүүхдүүд хэрхэн хүлээж авч байна вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс манай нийгмийн нэг хэсэг, бидний найз гэдэг утгаараа 1+1 гэсэн хөтөлбөрийг санаачилсан юм. Хөгжлийн болон оюуны бэрхшээлтэй хүүхдүүд бидний амьдралд төвөг болдоггүй. Харин ч бидний нэгэн адил хүмүүс гэдгийг бүрэн дүүрэн ойлгоосой гэдэг үүднээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бол өрөвдмөөр гэдэг ойлголтыг бүрэн хаях хэрэгтэй. Энэ хүмүүстэй найзалж нөхөрлөж болно, хамтарч ажиллаж болно.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх асуудал хүнд байдаг. Энэ асуудлын хүрээнд танай зуслан хүүхэд залуусыг хөдөлмөрт бэлтгэх, дадлагажуулах, ажлын байраар хангах зорилготой. Одоогийн байдлаар тус зусланд хамрагдсан хүүхэд залуусаас ажлын байртай болсон уу?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрлүүлнэ гэсэн урианыхаа хүрээнд бид зусландаа насанд хүрсэн залуучуудаасаа ажилд авдаг. Одоогийн байдлаар гал тогоонд туслах ажилтан, хүүхдүүдийн амрах байрыг цэвэрлэх туслах ажилтан зэрэг ажлын байранд хөгжлийн бэрхшээлтэй залуусаа авч ажиллуулж цалинжуулдаг. Гэхдээ манай зуслан зуны хэдхэн сар үйл ажиллагаа явуулдаг учир эдгээр хүмүүс маань өвөл нь ажилгүй гэртээ суудаг. Сүнжин гранд зочид буудал саяхан манай төвийн нэг охиныг ажилд авсан. Манай байгууллагын хувьд тухайн аж ахуйн байгууллага болон эцэг эхтэй гурвалсан гэрээ хийдэг. Тусгай хэрэгцээт хүнтэй хэрхэн ажиллах талаар тухайн байгууллагад очиж сургалт ордог. Бид ажилд оруулсан хүнээ байнгын эргэж тойрч байдаг. Нэг гэлтгүй хүнийг ажилд оруулж байвал бидний зорилго биелж байгаа нь тэр.
Монголд оюуны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөдөлмөр зуны зуслан гэдгийг манай байгууллага анхлан санаачлан явуулж байгаа. Иймээс миний цаашдын зорилго бол зуслангаа улсын магадлан итгэмжлэгдсэн болгох.
-Өвлийн улиралд сувилал, сургалтын үйл ажиллагаа явуулах өвлийн боловсон байртай болчихвол гэсэн зорилготой байгаа гэсэн. Өвлийн зуслангийн ажил хэр ахицтай байна вэ?
-Энэ бол маш том мөрөөдөл, маш том ажил. Одоогийн байдлаар бид төслөө бичээд хэд хэдэн газар илгээчихсэн хариугаа хүлээж байна. Хэрэв өвлийн зуслан нээх төсөл маань амжилттай хэрэгжвэл бид өвөл зунгүй хүүхдүүдээ хүлээж авдаг болно. Монголд оюуны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөдөлмөр зуны зуслан гэдгийг манай байгууллага анхлан санаачлан явуулж байгаа. Иймээс миний цаашдын зорилго бол зуслангаа улсын магадлан итгэмжлэгдсэн болгох. Хэрэв улсын магадлан итгэмжлэгдсэн болчихвол санхүүгийн асуудлууд маань шийдэгдэнэ. Төсөв санхүүгийн асуудлаа улсаас шийдэж өгөх боломж бүрдэх юм.
-Тэгэхээр одоо хөдөлмөр зуслангийнхаа санхүүжилтийг хэрхэн шийдэж байна вэ?
-Зуслангийн санхүүжилтийг жил болгон төслөөр шийддэг. Зусланд хамрагдаж байгаа хүүхдүүдээс төлбөр мөнгө авдаггүй. Авсан төслийн санхүүжилтийн ихэнх хувь нь багш нарын цалинд зарцуулагддаг. Тусгай хэрэгцээт багш нар маань тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажилладаг учир цалин хөлс нь хангалттай байх ёстой. Мөн манай зуслан хотоос 30 км-ийн зайд байдаг учир багш нар байрлаж ажиллана. Зуны нэг ээлжээ хүлээж авсны дараа дараа жилийн төслийн ажилдаа ордог доо.
-Манайд оюуны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн хууль эрх зүйн орчин ямар байна вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй ялангуяа тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд их өртдөг. Эдгээр эмэгтэйчүүд жирэмсэн боллоо гэхэд эмч нар гэхэд л өөрийгөө авч явж чадахгүй байж юун хүүхэдтэй болох гэдэг ч юм уу хүний эрхийн суурь ойлголтыг зөрчиж буй наад захын жишээ байна. Оюуны болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэр бүл дундаа хүчирхийлэлд өртөж, эмнэлгүүдээр хоног төөрүүлж явах тохиолдол зөндөө бий. Иймээс эдгээр хүмүүсийг ажлын байртай болгож санхүүгийн хараат бус байдалд хүргэх нь бидний зорилго.
-Хүний эрхийг дээдэлдэг улсуудад даунтай хүмүүсийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж өгсөн байдаг. Манайд ийм боломж бий юу. Уг нь Хөдөлмөрийн тухай хуульд 25-аас дээж ажилтантай байгууллага 4-5 орон тоонд бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах ёстой гэсэн хуулийн заалт бий. Энэ заалтын хэрэгжилт ямар байна вэ?
-Намайг энэ салбарт анх ажиллаж байх 10 жилийн өмнөхтэй харьцуулахад компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд авах нь харьцангуй сайжирсан. Гэхдээ эргээд бодоход бид хүний нөөцөө бэлдсэн үү гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Бид хүний нөөцөө сайн бэлтгэх хэрэгтэй. Үүний тулд хөдөлмөр зуслангаа системтэй болгоё гэж бодож байгаа. Тухайлбал аж ахуйн нэгж байгууллага ийм хүнийг ажилд авмаар байна гэхэд хүний нөөцийнхөө хүчин чадал анкетыг аль хэдийн бий болгосон байх жишээний.
Бүх л сайн сайхан зүйлс байдаг тийм л газрыг цогцлоон байгуулахыг мөрөөддөг. Тэнд хүүхдийн зуслан мөн асрамжийн газар байгуулна.
-Анх 2008 онд Дауны холбоонд орж байхад дауны хам шинжтэй хүүхдүүд оюуны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмд хүлээн авах үзэл одоо эргээд харахад өөрчлөгдсөн үү?
-Маш их өөрчлөгдсөн. Оюуны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах маш олон ТББ-ууд үүсгэн байгуулагдсан. Эдгээр байгууллагууд бүгд нэгэн зүгт нэгэн зорилгын төлөө явж байгаа учир тусгай хэрэгцээт хүмүүсийн талаарх нийгэм дэх тогтсон хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулсан гэж боддог. Жишээлбэл Дауны холбоо нийгмийн олон асуудалд маш том өөрчлөлт гаргаж чадсан. Эдгээр бүх ТББ-уудын гол зорилго бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд залуус тэд нарын гэр бүлийн нийгэм дэх тэгш оролцоог хангах юм. Эдгээр хүмүүс өрөвдүүлэх, дутуу үнэлүүлэх ёсгүй гэдгийг л бид нар бүгдээрээ хамтдаа нийгэмд хүргэх гэж зорьж явна.
-Таны ирээдүйн зорилго юу вэ?
-Миний ойрын зорилго бол хөдөлмөр зуслангаа зуны болон өвлийн ээлжтэй болгох. Харин холын зорилго гэвэл цогцолбор бүтээн байгуулах мөрөөдөлтэй. Бүх л сайн сайхан зүйлс байдаг тийм л газрыг цогцлоон байгуулахыг мөрөөддөг. Тэнд хүүхдийн зуслан мөн асрамжийн газар байгуулна. Сайны хажуугаар саар гэгчээр оюуны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ орхиод явчихсан эцэг эхчүүд бий. Тиймээс оюуны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн улсын асрамжийн газар байгуулах зорилготой. Эдгээр хүмүүс эргээд Монголын баялаг болж чадна гэдэгт би итгэдэг. Ямар ч байсан би сувилалтай болоод эдгээр хүмүүс маань өвөл, зуны зуслан, асрамжийн газраа аваад явчихдаг тийм нийгмийг бүтээхийн төлөө хичээнэ. Зуны зусландаа үнээний фермтэй гээд ярьж байсан шүү дээ. Түүнийгээ түшиглээд сүү сүүн бүтээгдэхүүн гаргадаг өөрсдийн гэсэн дотоодын үйлдвэртэй болохыг зорьж байгаа. Өнөөдөр зөвхөн зуны зуслангаа явуулж байгаа ч алс ирээдүйд зорьсон зүйлүүд их бий.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье.