ГАРААНЫ БИЗНЕС
GoGo.mn сайт КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр Нийслэлийн ЗДТГ болон Азийн сангийн хамтран хэрэгжүүлж байгаа “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төсөлтэй /БЭЭТ/ хамтран гарааны бизнес эрхэлдэг бүсгүйчүүдээ дэмжих зорилгоор тэдэнтэй хийсэн ярилцлагыг нь хүргэдэг уламжлалтай билээ.
Энэ удаагийн дугаарт монгол ахуй, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх их үйлст бие сэтгэлээ зориулж, эсгий урлалыг хөгжүүлэн яваа “Цагаан солонго” ХХК-ийн эсгий урлаач, уран хатгамалч Б.Номин-Эрдэнийг урьж ярилцлаа.
Түүнийг 13 настай байхад нь ээж нь эсгийгээр бойтог урлахыг зааж өгчээ. Харин 2013 онд тэрбээр ээжтэйгээ хамтран үйлдвэрээ байгуулсан бөгөөд өдгөө гэртээ хүүхдээ хардаг ээжүүдийг цалинжуулан ажиллаж байна.
-Эсгий урлалын үйлдвэрээ байгуулсан гол зорилго тань юу вэ?
-Үндэсний уламжлалт өв соёл болох гар урлал тэр дундаа эсгий урлалыг хадгалан авч үлдэх, түгээн дэлгэрүүлж таниулан сурталчлах, өвлүүлэн үлдээх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Манай компанийн бүтээгдэхүүн нь үндэсний өв соёл, уламжлал билэгдлийг агуулсан, өвөрмөц загвартай хүний эрүүл мэндэд ач тустай, ая тухтай орчныг бий болгодог.
Бид гадаад дотоодын үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлж хэрэглэгчдийнхээ гарт илүү ойр ажиллаж байна. Мөн эсгий урлалын мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх богино хугацааны практикт суурилсан сургалтыг хот, аймаг, сум дүүргүүдэд амжилттай зохион байгуулдаг. Мөн өдөр бүр ганцаарчилсан сургалт явуулж байна. Түүнчлэн гэртээ хүүхдээ хардаг ээжүүдтэйгээ хамтарч ажиллан, гэрээр бэлдэц материалаа өгөөд бүтээгдэхүүнээ хийлгээд авдаг.
-Эсгий урлалын бүтээгдэхүүний онцлог давуу тал нь юунд оршдог вэ?
- Эсгий бүтээгдэхүүн нь хүйтэнд дулаан, дулаанд сэрүүн байдаг. Энэ нь ноос гэх түүхий эд нь амьсгалдаг материал бөгөөд чийгшил их үед чийгийг шингээгээд дулаан болгон гаргадаг зэргээс түүний ил үзэгдэх онцгой шинжийг харж болно.
- Мөн ноос нь галд тэсвэртэй. Монгол хонины ноосны шаталтын температур нь 560 цельсийн градус байдаг учраас шаталт бага явагддаг юм. Мөн шаталтаас болон халалтаас үүдэлтэй дулаан нь хадгалагдаж үлддэг.
- Ноос, ноосон бүтээгдэхүүн нь дуу чимээ тусгаарлах, хорт бодис шингээх чанартай. Ноосоор хийсэн дулаалгын материал, хэрэглэл нь шилэн хөвөнтэй харьцуулахад дуу чимээг 20 хувиар бууруулдаг бөгөөд хорт хийг шингээн түүнийг сарниулах шинж чанартай.
- Цэвэр ноосонд өөрөө өөрийгөө эргэж цэвэрлэх чадвартай ланолин гэж бодис байдаг учир хүний биеэс ялгарсан хөлс чийгийг хэчнээн шингээвч бохирдохгүй байсаар байдаг ба ланолин нь:
-арьсанд тэжээл өгч чийгшүүлэх
- хуурай арьсны тослогийг тэнцвэржүүлэх
- үрэвсэл намдаах, бактери устгах гэх мэт үнэт чанаруудтай.
Тиймээс эдэлж хэрэглэж буй эсгий бүтээгдэхүүнээрээ дамжуулан энэ ашигт чанарыг байнга хүртэх боломжтой байдгаараа давуу талтай.
-Танайд өлгөөтэй байгаа энэ ширмэл ширдгээс гадна өөр олон төрлийн бүтээгдэхүүн харагдаж байна.
-Монголын уламжлалт эсгий хийх аргыг орчин үеийн дэвшилтэт техник технологи, уран хатгамалтай хослуулан, уламжлалт гар аргаар боловсруулан, эсгий ширмэл ширдэг, аравч, суудлын олбог, машины иж бүрдэл, зээгтэй олбог, эсгий малгай, цүнх, аяганы суурь, гар утасны цүнх, буйдангийн иж бүрдэл, эсгий ороолт гэх мэт бүтээгдэхүүнийг бид урлан бүтээдэг.

-Түүхий эдээ хэрхэн боловсруулж, гаргаж авдаг вэ?
-Бид үйлдвэрийн аргаар цэвэрлэсэн ноосоор бүтээгдэхүүнээ хийдэг. Гараар угааж цэвэрлэсэн ноос хялгас ихтэй, бохир байдаг учраас бидний хэрэгцээ шаардлагад нийцдэггүй. Тийм учраас үйлдвэрийн аргаар угаасан, хялгасыг нь түүсэн нарийн ноосыг гар аргаар самнан нягтруулж, зулж бүтээгдэхүүнээ хийдэг. Ноосоо өөрсдөө ноосны зориулалтын будганд оруулан чанаж, хүссэн өнгөө гарган авдаг юм.
-Та уран хатгамалч цол хүртсэн гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?
-2018 онд Монгол Улсын соёл урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан Уран хатгамалчдын улсын гуравдугаар уралдаанд Эсгий ширмэл төрлөөр оролцож тэргүүн байранд шалгарсан тул Монгол Улсын Уран Хатгамалч цол өргөмжлөлөөр шагнуулсан. Энэ уралдаанд уран хатгамлын бүх төрлийг өөртөө шингээсэн “Хийморийн морь” бүтээлээрээ оролцсон юм.
“Хийморийн морь” нь дэлхийг өдөрт гурван удаа тойрч, хүсэл бүхнийг биелүүлдэг гайхалтай эрдэнэ. Бүтээлдээ эсгий ширэх аргыг оруулж, нүд болон бусад нарийн ажилбаруудыг нь зүү ороож урласан. Оёх шаглах бүх төрлүүдийг багтааж өгснөөрөө давуу талтай.

-Эсгий урлалаас авч байгаа хамгийн том аз жаргал тань юу вэ?
-Эсгийгээр урласан зүйлийг нүдээр харахад энгийн л нэг бүтээл боловч дотоод ертөнцийг тольдон харахад амьд амьтдын шүтэлцээн, ахуй амьдралын салшгүй нэгэн хэсэг байдаг. Учир утгагүй нэг хатгалт гэж үгүй. Хүний сэтгэлийн чавхдасыг хөндөж, нандигнан хийдэг гайхамшигтай урлал.
Тэр утгаараа сэтгэл хөдөлгөдөг, цааш гүн гүнзгий автан орж, илүүг хийх хүсэл тэмүүллийг өгч, эрхэмсэг, нягт нямбай, нандин тансгийг надад мэдрүүлдэг.
Мөн эсгий урлал сууж сурахаас авахуулаад тэвчээр хатуужил хайрладаг юм. Аливааг эхэлсэн бол дуусгаж сурах, хийсэн бол чанартай хийх, юм бүхэнд сэтгэл зүрхнээсээ хандах, хүний дотоод мөн чанарыг илүү тодотгож гаргаж ирдгээрээ онцлогтой. Өөртэйгөө илүү ойр байх, өөртэйгөө ярилцах цаг гаргаж өгдөг, өөрийгөө хэн бэ гэдгийг илүү ойлгуулдаг тийм гайхам урлаг.
-Орчин үед эсгийгээр урласан бүтээгдэхүүний эрэлт хэр их байна вэ?
-Хүн бүр өв соёлоо эрхэмлэн дээдэлж гэр болон албан тасалгаагаа монгол ахуйн соёлоор тохижуулах хандлага ихэссэн. Тийм ч учраас тухайн орчин, интерьер хэв маягт тохирсон ширмэл ширдэг, аравч захиалгаар их хийгддэг болсон.
Түүнчлэн хамгийн их эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүний нэг бол буйдангийн иж бүрдэл, суудлын олбог, машины иж бүрдэл. Суудлын олбог нь суудлын ажил хийдэг хүмүүст их хэрэгтэй. Учир нь удаан хугацаагаар сууж ажилласнаас болж суудлын төрөл бүрийн өвчин тусах болсон. Үүнд цагаан мах эргэх, түрүү булчирхайн хорт хавдар, цистит (давсагны үрэвсэл) зэрэг өвчнөөс эсгий суудлын олбог хэрэглэснээр тодорхой хувиар сэргийлэх боломжтой.
Машины иж бүрдэл маань зун халууцуулж хөлөргөхгүй, өвөл хайрахгүй гэдгээрээ давуу талтай. Жилийн дөрвөн улирлын турш хэрэглэх боломжтой. Мөн зочны өрөөндөө хивсний оронд ширмэл ширдэг тавих нь нэмэгдэж байна. Хивсийг бодвол нян үржүүлэхгүй, цэвэрхэн, тав тухтай тансаг орчин бүрдүүлдэг.
-Эсгий ширдэг халтар болчихвол цэвэрлэх хүндрэлтэй гэж бодож магадгүй. Угааж цэвэрлэх зөвлөгөө өгөхгүй юу?
-Хүмүүс маш их асуудаг. Цэвэрлэгээ хийх амархан. Бид усаар эсгийгээ боловсруулдаг учраас халуун бүлээн устай саванд угаалгын нунтаг хийж хөөсрүүлээд, поролон ашиглан зөвхөн хөөсөөр нь арчдаг. Дараа нь цэвэр элгэн алчуураар арчаад хатаана. Шаардлагатай гэвэл хуурай хими цэвэрлэгээнд бас өгч болно. Мөн хивс цэвэрлэдэг шигээ л цэвэрлэчихнэ.
-Та “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-ийн сургалтад хамрагдсан. Энэ сургалтаар ямар мэдлэг чадвар олж авсан бэ?
-Энэ хөтөлбөрт би үйлдвэрлэлдээ инновацийг нэвтрүүлэх төслийг боловсруулж өгч байлаа. Бидний үйлдвэрлэлийн бүхий л үйл явц гараар хийгддэг учраас орчин үеийн техник технологитой хослуулаад, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн хийх боломжтой юм гэж орж байсан. Ингээд 2019 оны нэгдүгээр сарын 15-нд төслөө өгч шалгараад, тавдугаар сарын 15 хүртэл хамрагдсан юм.
Бүтээгдэхүүнээ хэрхэн хөгжүүлэх талаар шаардлагатай мэдлэг чадварыг олж авч, зорилгынхоо хүрээнд шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээл дээр гаргалаа.
Жишээлбэл, гар утасны цүнх хийсэн. Эсгийгээ боловсруулахдаа нимгэн болгосны зэрэгцээ уран хатгамалтайгаар гаргасан гэдгээрээ давуу талтай.
Гар утаснаас гарах энерги нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг учраас эрүүл мэнд талаасаа ач тустай гэж үзсэн юм. Мөн зуны улиралд охид бүсгүйчүүд утсаа хийгээд даашинз дээрээ үүрэх боломжтой бол өвөл утаснууд бээрдэг учраас утсаа хүйтнээс хамгаалах гээд олон талын ач холбогдолтой.
Мөн төслийн санхүүжилтээр гурван оёдлын машин авсны нэг нь уран хатгамлын машин. Инкубатор хөтөлбөрт хамрагдсанаас гадна дөрвөн харилцагч эмэгтэй шалгараад, Солонгос улс руу туршлага судлахаар явсан юм. Их юм үзэж, судлаад ирсэн дээ.
-Энэ сургалтад хамрагдсанаар бизнесээ өргөжүүлэх чиглэлээр ямар мэдлэг мэдээлэлтэй болсон бэ?
-Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хийгээд, өдөр тутмын ажилдаа баригдаад байдаг. Тиймээс илүү далайцтай болгох, маркетингаа хэрхэн хийж, хүмүүст хэрхэн хүргэх ёстой вэ гэдэг талаас нь маш их зүйл сурч мэдэж авсан.
Зүгээр нэг үйлдвэрлэх бус, маш олон талын чадвар хэрэгтэй юм байна. Томоохон үйлдвэрлэгчид дотроо өөрийн гэсэн салбараа хариуцсан хүнтэй байдаг. Бид жижиг бизнес эрхэлж байгаа учраас тэр болгон олон хүн цалинжуулаад байх боломж байдаггүй. Тиймээс өөрсдөө илүү их зүйл сурч мэдэх шаардлагатай болж ирж байна.
-Та бүхэн өөрсдөө мөн сургалт зохион байгуулдаг гэж ярьсан?
-Бид дүүргүүдэд болон орон нутагт практикт суурилсан олон сургалт зохион байгуулж ирсэн. Зүгээр л хичээл заагаад байх биш, шууд гараар нь хийлгэнэ гэсэн үг. Ийм сургалт явуулдаг болохоор их үр дүнтэй байдаг. Саяхан бид Солонгосчуудад сургалт явууллаа. Гадны хүмүүст юмаа заачихлаа гэсэн сэтгэгдлүүд ирж байсан.
Гэхдээ Солонгост үйлдвэрлэл өндөр түвшинд хөгжсөн учраас гар урлалаас холдож байгаа юм билээ. Тиймээс гараар нь юм хийлгэхэд их өндөр сэтгэгдэлтэй байсан.

Жишээ нь, ердийн үнэ нь 28-хан мянган төгрөгний үнэтэй гар утасны цүнх хийлгэсэн. Үүнийг гараар хийхэд бүтэн өдөр зарцуулж байгаа ч үнэ цэнийг нь мэддэггүй байж гэж ярьж байсан. Энэ зүйлийг мэдрүүлж байгаад манай сургалтын гол ач холбогдол, үнэ цэнэ оршдог.
Мөн бид хувь хүнд чиглэсэн сургалт явуулдаг. Өнөөдөр манайхыг зориод ирвэл шууд сургалтаа явуулах боломжтой байдгаараа давуу талтай. Бид түүхий эд материалаар бүрэн хангадаг болохоор бараг төлбөр төлөхгүйгээр л суралцаж байна гэсэн үг. Энэ мэтчилэн тухайн хүнд өв соёлоо өвлүүлэн үлдээж, хэдэн зууны турш уламжлагдан ирсэн соёлоо цааш нь үргэлжлүүлэх ёстой юм.
-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Ээж бид хоёр өөрсдийн хөрөнгөөр энэ бизнесээ хөл дээр нь босгосон бөгөөд урландаа сэтгэлээ шингээн хөдөлмөрлөж байна. Мэдээж эдийн засгийн боломжтой болж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн, олон хүнийг ажлын байраар хангах чин хүсэлтэй. Гар урлалын салбарт олон урлаач ажилласнаар машинаар хийх боломжгүй, чимхлүүр гар ажиллагаа шаарддаг уламжлалт бүтээгдэхүүн нийтэд илүү хүртээмжтэй болно. Ингэснээр Монгол Улсын дархлаа болох өв соёл, уламжлалаа Монголдоо төдийгүй дэлхий нийтэд таниулах болно.
-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.