"Монголиа экспедишнс" компанийн санаачилгаар мөсөнд авиралтын спортыг таниулах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий “КАРАКОРУМ АЙС ФЕСТИВАЛЬ-2019” мөсөнд авиралтын тэмцээнийг энэ сарын 7-8-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт байрлах Улаан цутгалангийн хүрхрээнд зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнд уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын тамирчин Олон Улсын хэмжээний мастер Н.Хэрлэн, "Хайрхан аялагч" клубын тамирчин Спортын мастер Б.Дэнсмаа нар цомын эздээр шалгарч хүч, хурдан шаламгай байдлаараа бусдыгаа манлайлсан юм.