"Монголиа экспедишнс" компанийн санаачилгаар мөсөнд авиралтын спортыг таниулах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий “КАРАКОРУМ АЙС ФЕСТИВАЛ-2019” мөсөнд авиралтын тэмцээнийг энэ сарын 7-8-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт байрлах Улаан цутгалангийн хүрхрээнд зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнд уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын тамирчин Олон Улсын хэмжээний мастер Н.Хэрлэн, "Хайрхан аялагч" клубын тамирчин Спортын мастер Б.Дэнсмаа нар цомын эздээр шалгарч хүч, хурдан шаламгай байдлаараа бусдыгаа манлайллаа.
Энэхүү тэмцээн нь мэргэжлийн ангилалд хурд ба техник, сонирхогчдын ангилалд хурд гэсэн төрлөөр зохион байгуулагдаж, аваргаа тодруулсан юм.
“КАРАКОРУМ АЙС ФЕСТИВАЛ-2019” мөсөнд авиралтын тэмцээний шилдгүүд:
Хурдны төрөл эмэгтэй:
1. "Хайрхан аялагч" клубын тамирчин СМ Б.Дэнсмаа
2. "Саммит" клубын тамирчин О.Ууганцэцэг
3. "Хайрхан аялагч" клубын тамирчин А. Өлзий
Хурдны төрөл эрэгтэй:
1. "Сутайн бор" клубын тамирчин ОУХМ Н. Хэрлэн
2. "Улаанбаатар аялагч" клубын тамирчин дэд мастер Ч.Мандахбаяр
3. "Уулын хөтчийн" холбооны тамирчин СМ Л.Нямбаяр
Техникийн төрөл эмэгтэй:
1. "Хайрхан аялагч" клубын тамирчин спорт авиралтын ||| зэргийн тамирчин А.Өлзий
2. "Хайрхан аялагч" клубын тамирчин Б.Дэнсмаа
3. "Улаанбаатар аялагч" клубын тамирчин Э.Уранболор
Техникийн төрөл эрэгтэй:
1. "Сутайн бор" клубын тамирчин ОУХМ Н.Хэрлэн
2. "Хайрхан аялагч" клубын тамирчин Д.Баасандорж
3. "Улаанбаатар аялагч" клубын тамирчин Ч.Мандахбаяр
Сонирхогчдын ангилалд эрэгтэй:
1. Эрдэнэбулаг
2. Ганзориг
3. Болдбаатар
Сонирхогчдын ангилалд эмэгтэй:
1.Даваасүрэн
2.Орхонтуяа
3.Эрдэнэбилэг нар шалгарав.
Нийлбэр дүнгээр шалгарсан эрэгтэй, эмэгтэй цомын эзэн тус бүрт нэг сая төгрөг, мэргэжлийн ангиллын тамирчдад 150-250 мянга, сонирхогчдыг 60-100 мянган төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулж үнэ бүхий зүйлс, ивээн тэтгэгчийн гарын бэлэг гардуулсан юм.
Энэ жил Улаан цутгалан хүрхрээний мөс бага байсан учир мөсөн замыг Mongolia Expeditions &X-Team-ийн залуус өдөр, шөнөгүй ажиллаж хүрхрээний дотор дахин хүрхрээ барьж үндсэн замын баруун талд 24 метр өндөр шинэ зам цутгаж хөлдөөжээ. Өдгөө найм дахь жилдээ зохион байгуулж буй тус тэмцээн өргөн дэлгэр, аюул осолгүй болж өнгөрсөн юм.
Энэ жилийн сонирхогчдын мөсөнд авиралтын тэмцээнд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэд идэвхтэй оролцож, гал гарсан ширүүн өрсөлдөөнийг үзүүлэн, үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөж чадсан юм.
Ташрамд дурдахад манай улсын тамирчин, тус тэмцээний ГРАНПРИ шагналт Н.Хэрлэн мөсөнд авиралтын төрлөөр дэлхийд чансаагаараа 11-т жагсдаг. Энэ төрлийн өвлийн спортоор эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах ирээдүйн олимпын аваргууд Орхоны хүрхрээнээс төрөхийг бэлэгшээж буй тухайгаа тус тэмцээнийг зохион байгуулагчид онцолж байв.