Үндэсний судалгааны MMCG компаниас “C Suite-Marketing night exclusive” арга хэмжээг өнөөдөр (2024.02.29) зохион байгууллаа. Уг арга хэмжээнд "ТОП 50 CEO" судалгааны үр дүн болон глобал маркетинг, хэрэглэгчийн 2024 оны тренд, Монголчуудын амьдралын хэв маяг, медиа хэрэглээний өөрчлөлтийг танилцуулав.
MMCG компаниас Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчны өнөөгийн төлөв байдал, цаашдын хүлээлт, зах зээлийн боломж, өсөлтийг хангахад тулгамдаж буй асуудал, саад бэрхшээл болон хөрөнгө оруулалт, засаглал, хүний нөөцийн бодлогыг тодорхойлох зорилгоор “CEO Survey” судалгааг хоёр жил тутамд хийдэг. 2023 оны судалгаанд ТОП-54 гүйцэтгэх захирал оролцож, санал бодлоо илэрхийлсэн байна.
Судалгааны үр дүнгээс онцолбол, 2024 оны Монгол Улсын эдийн засаг 5 хувьтай өсөхөөр эерэг хүлээлт бий. Гэвч эдийн засгийн өсөлт нь ажиллах хүчний дутагдал, ур чадварын хомсдол зэрэг асуудлаар хязгаарлагдаж болзошгүй байгаа аж. Нийт компаниудын 64 хувьд нь ажиллах хүчний хомсдол мэдрэгдэж эхэлжээ.
Мөн судалгаанд оролцсон гүйцэтгэх захирлуудын 72 хувь нь бизнес дэх төрийн оролцоог өндөр байна гэж үзжээ. Тэд төрийн шийдвэрүүд тогтвортой биш, зөвшөөрөл нь удаашралтай байгаа нь бизнесийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Гүйцэтгэх захирлууд уул уурхайн салбараас гадна хүнс, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлд хөрөнгө оруулах өндөр сонирхолтой байгаа аж. Түүнчлэн 2023 онд цалингийн өсөлт дунджаар 24 хувьтай байсан бол цаашдаа ч дахин өсөх төлөвтэй байна.
Үндэсний судалгааны MMCG компанийн Судалгаа, Хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн:
-Энэ судалгаагаар бизнесийн чиг хандлага, эдийн засгийн хүлээлт, бизнест төр засгийн ямар бодлого, шийдвэр шаардлагатай байна гэх зэрэг мэдээллийг нэгтгэн гаргаж, гүйцэтгэх захирлууд, бизнесийн байгууллагуудад энэ үр дүнгээ эргэж хуваалцдаг. Энэ дагуу судалгаанд оролцсон гүйцэтгэх захирлууд болон бусад хүнийг уриад, тэдэнтэй судалгааны үр дүнг ярилцахаас гадна дэлхийн маркетингийн чиг хандлага хааш чиглэж буй мэдээллийг өнөөдөр хуваалцаж байна.
Мөн сүүлийн жилүүдэд бизнес эрхлэгчдэд тулгарч буй нэг асуудал нь хүний нөөцийн дутагдал. Бид Засгийн газар, ХНХЯ-ны захиалгаар 2035 он хүртэлх дунд хугацааны хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хийсэн. Энэ судалгаанаас онцлох үр дүнгүүдийг танилцуулж буйгаар онцлогтой.
Ажиллах хүчний дутагдалтай болж байгаад гурван шалтгаан нөлөөлж байна.
- Цалин.
- Хүн ам зүйн шалтгаан.
- Нийгмийн хүчин зүйл.
Эдгээрийг задлаад яривал, сүүлийн 10 жилийн хугацаанд эдийн засаг 4.5 хувийн өсөлттэй байгаа хэдий ч бодит буюу үнийн өсөлтийг тооцсон цалин жилд дунджаар 2.5 хувийн л өсөлттэй байгаа юм. Тэгэхээр эдийн засаг өсөөд байгаа хэдий ч цалин, хөлс өсөхгүй байгаа дүр зураг бий. Бас хөдөлмөрийн бүтээмж доогуур байгаа нь цалинг өсгөх боломжгүй нөхцөл үүсгэж байгаа.
Хоёрдугаарт, 1990 онд 73 мянга орчим хүүхэд төрж байж. Гэтэл 1991 оноос 2005 оныг хүртэл хугацаанд төрөлт 40-45 мянга хүртэл буурчээ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд төрөлт 250-300 мянгаар бага байсан гэсэн үг. Тэр хүмүүс өнөөдөр 18-33 насныхан буюу хөдөлмөрийн зах зээлийн гол нийлүүлэлт болж байгаа. Үүнийг дагаад 2016-2017 оноос их, дээд сургууль төгсөгчдийн тоо цөөрсөн. Тухайлбал жилд 30-50 мянган оюутан сургууль төгсдөг байсан бол 23 мянга хүртэл буурсан ч жил бий. Тэгэхээр хүн ам зүйн шалтгаан нөлөөлж байгаа.
Хүүхдийн өвчлөл, агаарын бохирдол зэрэгт алдаж буй боломж нь авч буй цалинтайгаа дүйцэх хэмжээнд хүрч буйгаас ажил, хөдөлмөр эрхлэх сонирхол буурч байгаа.
Энэ нөхцөл байдал 2028 он хүртэл үргэлжлэхээр байна. Үүнээс хойш хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлт нэмэгдэнэ. Учир нь, 2006-2007 оноос эхлээд “Алтан гахай жил” гэх мэтчилэн төрөлт 83 мянга болж нэмэгдсэн үе хөдөлмөрийн зах зээлд шилжинэ. Тэгэхээр одоогийн энэ хомсдолын үед байгаа хүний нөөцөө халамжлах, ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Мөн шинэ төгсөгчдийг ажилд олж авна гэдэг өрсөлдөөнтэй асуудал болж байгаа. Үүнтэй зэрэгцүүлээд бүтээмжтэй холбоотойгоор цалин, хөлсөө бодлоготойгоор зохицуулахгүй бол болохгүй. Хүний нөөц хомсдолтой үед цалингаа өсгөчихдөг, гэтэл 2028 онд нийлүүлэлт нэмэгдэх үед цалинг төдийлөн өсгөж чадахгүй байж болзошгүй.
Гуравдугаарт, түгжрэлээс шалтгаалан ажилдаа ирж, очиж байгаа хугацаа их байна. Үүнээс улбаатай ар гэр, амьдрал ахуйдаа зарцуулах цаг багасаж байгаа. Хүүхдээ харах, өвчлөл, агаарын бохирдол зэрэгт алдаж буй боломж нь авч буй цалинтайгаа дүйцэх хэмжээнд хүрч буйгаас ажил, хөдөлмөр эрхлэх сонирхол буурч байгаа. Тэгэхээр энэ мэтчилэн маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа учраас компаниуд хүний нөөцийн шинэ бодлого боловсруулах нь чухал байгаа юм” гэлээ.
MMCG компани 2014 оноос хойш Монголчуудын медиа хэрэглээ, амьдралын хэв маягийн судалгааг жил бүр, тогтмол хийж байгаа. Өнөөдрийн арга хэмжээний үеэр энэ судалгааны гол үр дүнг тоймлон хүргэв.
Судалгааны танилцуулгад, Монгол Улс ажиллах хүчний хомсдолд орсон, дэлхийтэй харьцуулахад ажиллах хүчний бүтээмж 5 дахин бага байгаа, цалин өсгөхдөө бүтээмжтэй зэрэгцүүлж явах шаардлагатай гэх зэргийг онцолж байлаа.
Мөн 2035 он гэхэд хөдөлмөрийн насны хүн амын 43 орчим хувь нь шинэ буюу 2000 оноос хойш төрсөн Z үеийнхэн байна. Тиймээс тэдэнтэй нийцэж ажиллах тал дээр хүний нөөцийн бодлогоо хэрхэн шинэчилж болох тухай хэлэлцүүлэг өрнүүлэв.
Ийнхүү бизнесийн байгууллагууд, бизнес эрхлэгч нарт зах зээлийн чиг хандлагыг тодорхойлох, асуудлыг олж харах, мэдээ мэдээлэл хуваалцах боломжийг дээрх уулзалтаар олгосон нь онцлог байв.