“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн болон “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудын дунд хөлбөмбөгийн талбай байгуулахаар болжээ. Спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, хүүхэд багачуудын бие бялдрыг хөгжүүлэх, цаашид энэ төрлийн спортоор тууштай хичээллэх авьяаслаг өсвөрийн тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор дээрх хамтран ажиллах гурван талт санамж бичгийг байгуулжээ.
Тодруулбал Биеийн тамир, спортын улсын хороо, Боловсролын ерөнхий газар, Монголын хөл бөмбөгийн холбоо хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурав.
Хамтын ажиллагааны хүрээнд
- Аймаг, дүүрэг бүрд стандартын шаардлага хангасан хөлбөмбөгийн талбай байгуулах
- Ерөнхий боловсролын бүх сургуулиудын дунд охид, хөвгүүдийн ангилал бүхий “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулах
- Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг хөлбөмбөгийн дасгалжуулагчаар бэлтгэх зэрэг ажлууд хийгдэнэ.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар