Саяхан өндөрлөсөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78-р чуулганы дээд түвшний уулзалтаар тус олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагыг шинэчлэх шаардлагатай байгаа талаарх хэлэлцүүлэг идэвхтэй өрнөсөн. Юун түрүүнд НҮБ-ын дээд байгууллага Аюулгүйн зөвлөлийг шинэчлэх асуудал хөндөгдсөн юм.
Аюулгүйн зөвлөл бол НҮБ-ын гол байгууллага юм. Дүрмийн дагуу, тус зөвлөл нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй. Аюулгүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд 15 улс багтдаг бөгөөд БНХАУ, ОХУ, Их Британи, АНУ болон Франц гэсэн байнгын таван гишүүнтэй.
Мөн байнгын бус 10 гишүүн улс бий. Байнгын бус 10 орныг НҮБ-ын дүрмийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас хоёр жилийн хугацаатай таван жил тутам сонгодог. Гишүүн улсууд англи хэлний цагаан толгойн үсгийн дарааллаар буюу нэрсийн дарааллаараа Аюулгүйн зөвлөлийг нэг сарын хугацаатайгаар ээлжлэн даргалдаг юм.
УКРАИН: АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛ БОЛ ШҮДГҮЙ АРСЛАН
НҮБ-ыг анх үүсгэн байгуулахдаа дэлхийн улс хоорондын зөрчлийг зохицуулах замаар даян дэлхийд энх тунх байдлыг сахин хамгаалах зорилготой байсан ч тус байгууллага өнөөдөр орчин цагийн нөхцөл байдалтай нийцэж чадахгүй байна, шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг дэлхийн удирдагчид алхам тутамдаа илэрхийлсээр байна. Тэд өнөөгийн дэлхий ертөнцийг илэрхийлэн тусгасан Аюулгүйн зөвлөлийг хүсэж буй юм.
Украины дайны үед НҮБ-ын үүрэг, түүний үр нөлөө, эсвэл эсрэгээр нь хүчин мөхөс байгаа байдлын талаарх маргаан дахин эрчээ авч эхэлсэн юм. Яагаад дээрх асуудал хөндөгдөөд байна гэхээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын таван гишүүний нэг нь буюу ОХУ түрэмгийлэгч болчихсон, хөрш зэргэлдээ жижиг улс руугаа бүрэн хэмжээний дайн дэгдээснийг олон улс орнууд шүүмжилж байна. Байнгын гишүүн улс түрэмгийлсэн бодлого явуулж байгаа бол цаашид хэрхэх вэ гэдэг асуудлыг хөндсөн. Тиймээс Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний тоог нэмж байж ийм үйлдлийг хазаарлан зогсоож чадна гэж үзэж байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэх Оросын хориг тавих эрх тус хүчирхэг байгууллагыг шүдгүй арслан болгож хэмээн Киевийн эрх баригчид шүүмжилсэн. Украин НҮБ-ыг үндсээр нь шинэчлэхийг хамгийн ихээр шаардаж буй.
Украины дайн эхэлснээс хойш анх удаа Украины төрийн тэргүүн Володимир Зеленський НҮБ-ын чуулганд биечлэн оролцож, үг хэлсэн. Энэ үеэр тэрбээр Украины ирээдүйн аюулгүй байдлыг баталгаажуулах хоёр зүйл заалт бүхий энхийн төлөвлөгөөгөө танилцуулсны дээр Аюулгүйн зөвлөлийг шинэчлэхийг уриалсан юм. Ерөнхийлөгч Володимир Зеленский "Аюулгүйн зөвлөлийн хоригийг давах бодит эрх мэдлийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейд олгох ёстой. Дайныг зогсоож чадахгүй юм гэхэд хамгийн түрүүнд хийх ёстой алхам бол энэ. Учир нь түрэмгийлэгч эсвэл түүнийг хөхиүлэн дэмжигчдийн хориг бүх хүчин чармайлтыг боогдуулж байна. Аюулгүйн зөвлөлд хориг тавих эрх ашиглах журмыг өөрчлөх шаардлагатай. Мөн эзлэн түрэмгийлэгч орон Аюулгүйн зөвлөлд гишүүн хэвээр үлдэх учиргүй" гэдэг байр суурь илэрхийлсэн байна.
БАЙНГЫН ГИШҮҮДИЙН КЛУБТ ХЭНИЙГ ЭЛСҮҮЛЭХ ВЭ
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд шинэчлэл хийх шаардлагатай байгааг ихэнх улс орнууд хүлээн зөвшөөрч байгаа ч Аюулгүйн зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүнчлэлд аль улс орнуудыг нэр дэвшүүлэх талаар санал нийлэхгүй байна. Тухайлбал, Франц, Их Британи АНУ-ын эрх баригчид Герман, Энэтхэг, Япон, Бразил болон Африкийн зарим оронд байнгын гишүүнчлэл олгохыг дэмжсэн.
НҮБ-ын гишүүдийн бараг гуравны нэгийг бүрдүүлдэг Африкийн орнууд хориг тавих эрхтэй Аюулгүйн зөвлөлд хоёр байнгын суудалтай болохыг шаардаж байгаа юм. Гэхдээ энэ хоёр суудал Африк тивийн аль улсад оногдох нь хараахан тодорхой болоогүй юм.
Харин ОХУ-ын хувьд шинэчлэл хийх шаардлагатай санал нийлж байгаа хэдий ч барууны болон барууны талыг баримтлагч орнууд буюу ХБНГУ, Япон улсыг байнгын гишүүнээр элсүүлэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэ асуудалтай холбоотой байр сууриа Ерөнхий Ассамблейн чуулган эхлэхээс өмнө илэрхийлсэн юм. Тэрбээр байнгын гишүүний тоог нэмэх тэр тусмаа зарим нэг улс орныг нэр зааж хэлсэн. Олон удирдагчид энэ асуудлыг хөндөж, Аюулгүй байдлын зөвлөлд бүс нутгийн нөлөөлөл дутагдаж байгааг онцолсон юм. Африкийн орнууд Африкаас төлөөлөл байх ёстой гэж үзэж байгаа бол Латин Америкийн орнууд Бразил улсыг хамгийн түрүүнд нэрлэж байна. Мөн дэлхийн эдийн засагт эзэлж буй байр сууриар нь Япон эсвэл ХБНГУ-ыг нэмж элсүүлэх байр суурийг илэрхийлж байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэх Африк тивийн төлөөллийг өргөжүүлэх, түүнчлэн байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг дэмжиж байгаагаа Японы Ерөнхий сайд Кишида Фүмио илэрхийлсэн. Мөн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди НҮБ орчин үеийн нөхцөл байдалд нийцэхгүй байгааг шүүмжилж "дэлхийн өмнөд хэсгийн дуу хоолой болох ёстой" гэсэн юм.
АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛ ХАМГИЙН СҮҮЛД 1963 ОНД ШИНЭЧЛЭГДСЭН
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийг анх удаа 1963 онд хийсэн бөгөөд 11 улсаас 15 улс хүртэл байнгын бус гишүүдээр өргөжүүлсэн. Энэ нь тухайн үед Африк тивийн орнууд олноор НҮБ-д элссэнтэй холбоотой байсан юм.
Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх тухай хэлэлцүүлэг 2000-аад оны эхэн үеэс дахин хүчээ авч эхэлсэн. 2005 онд тухайн үеийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан шинэчлэл хийх хэд хэдэн хувилбарыг санал болгосон боловч нэг нь ч дэмжлэг аваагүй.
Аюулгүйн зөвлөлийг шинэчлэхийн тулд эхлээд НҮБ-ын 193 гишүүн орны 128-ынх нь зөвшөөрлийг авах шаардлагатай. Үүний дараа тухайн улс орнуудын парламентаар тус санал мөн батлагдах ёстой. Түүнчлэн Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн бүгд соёрхон батлах ёстой. Тиймээс шинэчлэлийн үйл явц дахин олон жилийн нүүрийг үзэх бололтой.