Шинэ оны эхний долоо хоногийн үйл явдлын тоймыг хүргэж байна. 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс "Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжиж, хүүхдээ харж байгаа ээжүүд цалинтай болсны зэрэгцээ 1,5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн орлогын албан татвар шатлалтайгаар нэмэгдсэн. Мөн өнгөрч буй долоо хоногт "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах Засгийн газрын тогтоол гарлаа.
ХҮҮХДЭЭ АСАРЧ БУЙ ЭЭЖҮҮД ЦАЛИНТАЙ БОЛЛОО
"Цалинтай ээж" хөтөлбөр 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Энэхүү хөтөлбөрт
- Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж авах эрхтэй.
- Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.
- Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд төрүүлсэн эх нэг удаа тэтгэмж авах эрхтэй.
- 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй ажээ.
Энэхүү хөтөлбөрт хамрагдах эх, эцэг бүрдүүлэх материалын жагсаалтыг эндээс авч сум, хорооны нийгмийн ажилтанд хүсэлтээ гаргах юм.
ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ИРГЭДИЙН 60 ХУВЬД ОЛГОНО
2018 оны улсын төсөвт хүүхдүүдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийн тэтгэмжид зориулан 164 тэрбум төгрөг хуваарилсан бөгөөд энэ нь нийт хүүхдийн 60 хувьд олгох хэмжээний мөнгө аж.
Энэ онд бүх хүүхдэд үргэлжлүүлэн олгохгүй бөгөөд Засгийн газрын тогтоолын дагуу босго оноо тогтоон, босго даваагүй өрхүүдэд л хүүхдийн мөнгө олгох юм байна.
ЦАЛИНГИЙН ТАТВАРЫГ ЭСЭРГҮҮЦЭВ
1,5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн орлогын албан татварыг шатлалтайгаар 15-25 хувиар нэмсэн шийдвэрийг иргэд, тэр дундаа уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарынхан, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон сөрөг хүчин болох Ардчилсан намынхан эсэргүүцэж, мэдэгдэл хийгээд байна.
Иргэд нөхрийн цалингаас 10 хувийн татвар суутгасан хэрнээ эхнэрт нь хүүхдээ харсны 50 мянган төгрөгийн тэтгэмж өгч байгаа нь шударга бус гэж үзэж буйг ч хэлж байлаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажилладаг иргэд татвар нэмсэн нь иргэдийн амьдралд хүндээр тусаж, хүнд хортой нөхцөлд ажилладаг хүмүүсээ бодсонгүй хэмээн эрс эсэргүүцэж цуцлахыг шаардсан юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: ОУВС-ийнхантай татварын асуудлаар ярилцаж, татвар нэмэгдүүлэхгүй байх арга замыг судална
Сөрөг хүчин болох Ардчилсан намын бүлэг энэхүү шийдвэрийг эсэргүүцэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шийдвэрээ эргэн харахыг сануулж, шаардлага хүргүүлжээ. Тэд мэдэгдэл хийхдээ:
"МАН мөрийн хөтөлбөртөө шинээр татвар бий болгож, нэмэхгүй хэмээн амлаж, УИХ-д 65 суудал авсан. Гэтэл одоо ОУВС-гийн шаардлага гэдгээр халхавчилж есөн төрлийн татвар нэмсэн нь иргэдийн амьдралд хүнд тусаж байна" гэв.
Харин эцэстээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх "ОУВС-ийнхантай татварын асуудлаар ярилцаж, татвар нэмэгдүүлэхгүй байх арга замыг судална" гэв.
ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ТӨРИЙН ӨМЧИД АВАХААР БОЛОВ
Өнгөрч буй долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьцааг төрийн өмчид авахаар болсон. Тэгвэл энэхүү шийдвэрийг хувьцаа эзэмшигч "Монголын зэс корпораци" ХХК хууль бус хэмээн үзэж, олон улсын шүүхэд хандахаа мэдэгдэв.
Шүүхийн шийдвэр манай талд гарсан. Гэтэл Засгийн газар шүүхийн шийдвэрийг давсан тогтоол гаргалаа.
"Монголын зэс корпораци" ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар:
"Шүүхийн шийдвэр манай талд гарсан. Гэтэл Засгийн газар шүүхийн шийдвэрийг давсан тогтоол гаргалаа. Манай компанийн зүгээс Засгийн газартай өмнө нь уулзаж байсан ч өчигдрийг /2018.01.04/ хүртэл хэлцэл дуусаагүй гэж бодож явсан. Гэтэл энэ нь бидний хувьд гэнэтийн шийдвэр байлаа. Засгийн газрын шийдвэр олон улсын гэрээ хэлцэл төдийгүй дотоодын хууль журмыг зөрчлөө" гэв.
1.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ЧИНГИС БОНДЫН 500 САЯЫГ ТӨЛЛӨӨ
2012 онд Засгийн газрын үед 1.5 тэрбум ам.долларын үнэт цаас арилжаалсан. Үүний 500 сая ам.долларыг шилжүүлэх үйл явц Сангийн яаманд боллоо.
Бондын эргэн төлөлт 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сарын 5-нд хийж дуусгахаар төлөвлөсөн бол 10 жилийн хугацаатай 1 тэрбум ам.долларын бондын хүүг 2023 онд хийж дуусгахаар төлөвлөжээ.
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХЫГ ҮҮРЭГДЭВ
Засгийн газрын хуралдаанаар тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг үе шаттай бууруулах чиглэлээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллахыг үүрэгдлээ.
Зээл 12 сарын хугацаатай авах бол сарын нэг хувь, жилийн 12 хувь болгон тогтооно
Тэтгэвэр барьцаалсан зээлийг 12 сарын хугацаатай авах бол сарын нэг хувь, жилийн 12 хувь болгон тогтоож, энэ сараас эхлэн хэрэгжүүлэхээр ХААН болон Төрийн банктай салбарын яам хамтран ажиллаж байна.
Түүнчлэн тэтгэврийн 70 хувийг зээлд суутгаж, үлдэх хувийг ахмадуудад олгохоор боллоо. Өмнө нь тэтгэвэр барьцаалсан зээл авбал сарын тэтгэврийг бүгдийг зээл, хүүд автоматаар суутгаж байв.
ЕРӨНХИЙЛӨГЧ: УТААГ БУУРУУЛАХ ДОРВИТОЙ АЖИЛ ХИЙХГҮЙ БОЛ УИХ-ЫГ ТАРААНА
УИХ агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хэлэлцэж, энэ талаар авах арга хэмжээний талаар УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Энэ үеэр Ерөнхийлөгч "Утаанд зарцуулсан гэх 100-гаад сая ам.долларыг үрсэн хүмүүсийг олж, шийтгэлийг оноох хэрэгтэй. Богд уулаа тойрсон дагуул хотуудыг бий болгоё. ТЭЗҮ гарсан. Их, дээд сургууль, төрийн зарим байгууллагуудыг нүүлгэе. Ажилгүй, орлогогүй иргэдээ насаар нь ангилаад, өөрсдөөр нь орон сууц бариулъя. Ийм зүйлийг шийдэхгүй бол УИХ-ыг тарааж, шинэ засаг байгуулна" гэв.
Утаа онц байдал тогтоох асуудал биш юм байна
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Өвлийн ид утааны үед оюутан, дунд сургуулийн амралтыг өгдөг байх нь зөв" гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Энэ удаагийн УИХ, ЗГ зоригтой шийдвэр, шийдэл гаргамаар байна" гэлээ.
Харин Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Онц байдал тогтоох асуудлаар Засгийн газар ямар нэг санал дүгнэлт гаргах эрхгүй. Утаа бол гамшиг мөн. Гэхдээ урт хугацаанд үүссэн гамшиг юм. Онц байдлын тухай хуульд зааснаас харахад утаа онц байдал тогтоох асуудал биш юм байна" гэв.