Хоёр том гүрний дунд орших Монгол Улс Орос, Хятад төдийгүй Ази, Европыг холбох хамгийн дөт замд тооцогддог. Гэлээ ч ачаа тээврийн ихэнх хувь нь манай улсыг тойрч, Казахстан, Манжуураар дамжин явж байна.
Гурван улсын хоорондын худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөн нэмэгдэж 2015 онд Монгол-Хятадын худалдааны эргэлт 7.3 тэрбум ам.доллар, Хятад-Оросын худалдааны эргэлт 64.2 тэрбум ам долларт хүрчээ.
Дэлхийн хоёр дахь эдийн засаг болж чадсан Хятад улсын “Бүс ба зам” төсөл хэрэгжсэнээр 4.4 тэрбум хүн амтай, 21 их наяд ам.долларын бараа эргэлттэй эдийн засгийн шинэ бүс бий болно.
Тиймээс 2016 оны зургаадугаар сарын 23-нд Ташкент хотноо Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүний уулзалтаар гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөр нь “Бүс ба зам” төслийн хүрээнд бий болох зургаан том коридорын нэг болох юм.
2015 онд хөрш хоёр улсын Монголын худалдааны эргэлт 68 тэрбум ам.доллар байсан бол Монголын талын зам төмөр замын коридорууд байгуулагдсанаар 2020 онд худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж байна.
Монголын төмөр замын гол шугам буюу ОХУ-ыг БНХАУ-тай холбож буй гол төмөр замын урт нь 1110 км жилдээ дунджаар 20 сая тн ачаа тээвэрлэж байна. Европ-Азийг холбосон тээврийн коридоруудын хамгийн өрсөлдөх чадвар бүхий Транс –Сибирийн гол тэтгэгч шугам. Уг коридор Казахстаны корридороос 513, Манжуурын коридороос 748 км дөт юм.
“Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийн хүрээнд таван жилийн хугацаанд нийт 32 төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Үүнд:
- Тээврийн дэд бүтцийг шинэчлэн байгуулах /тэр дундаа төмөр замын коридорууд, авто замын шинэ сүлжээ байгуулах/
- Хилийн боомтын дэд бүтйиг хөгжүүлэх
- Худалдаа хорио цээрийн хяналтыг хөнгөвчлөх
- Аж үйлдвэрийн салбар
- Эрчим хүчний салбар
- Байгаль орчин, экологи
- Боловсрол, шинжлэх ухаан, технологи
- Хүмүүнлэнгийн салбар
- Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар шийдвэрлэжээ.
Монгол Улсын далайд гарах гарц
- БНХАУ
- ОХУ, БНАСАУ
Талын зам бусад боломжит коридорууд
- Газрын тосны хоолой
- Хийн хоолой
- Өндөр хурдны шилэн кабель
Санхүүгийн эх үүсвэрийг:
- Хөтөлбөрийг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк
- БРИКС-ийн Хөгжлийн шинэ банк
- ШХАБ-ын банкны нэгдэл
- Торгоны замын сан
- Бусад олон талт санхүүгийн байгууллагууд гаргах юм.
Монголын нутаг дэвсгэрээр Оросоос Хятад руу, Хятадаас Орос руу дамжин өнгөрч байгаа тээвэрлэлтийн хугацааг богиносгох, хурдыг нэмэгдүүлэх, ачааны бүрэн бүтэн байдлыг хангаж аюулгүй тээвэрлэх, тээврийн тарифыг хямдруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж.
Тиймээс манай улсын хоёр талаар явж байгаа тээврийн коридорт ачаалал их байгаа бөгөөд Монголоор дамжуулахад ихээхэн нөөц боломж байгааг “Транзит Монгол 2017” форумаар танилцуулна.