ОХУ-ын нийслэл Москва хотноо дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд болох “Trans Russia/Trans Logistica” олон улсын тээвэр ложистикийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг 23 дахь удаагийн үзэсгэлэн болон дөрөвдүгээр сарын 18-ны өдөр зохион явуулах “Транзит Монгол-2018” чуулганыг GoGo мэдээний агентлагийн сэтгүүлч А.Наранцацрал, фото сурвалжлагч Д.Жавхлантөгс нар газар дээрээс нь сурвалжилна.
Тус чуулганыг өнгөрсөн онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо анх удаа Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг /УБТЗ ХНН/ хамтран зохион байгуулсан билээ. Түүний үр дүнд 2017 онд хөрш орнуудын манай улсыг сонирхох үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн байна. УБТЗ ХНН-ийн 2017 оны ажлын амжилтын товч мэдээллийг хүргэе.
УБТЗ-ЫН АМЖИЛТУУД
1. АЧАА ТЭЭВРИЙН ХЭМЖЭЭ НЭМЭГДЭВ
- 2017 онд 22,8 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргаж, ачаа тээврийн хэмжээ 14 хувийн өсөлттэй гарлаа.
- 2018 он гарсаар ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 гаруй хувийн өсөлттэй байна.
- Зорчигч тээврийн орлого 106 хувиар давж биеллээ.
Тээврийн хэмжээ өсөхөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ. Үүнд:
Нэгдүгээрт, манай улсын эдийн засаг сайжирч, гадаад зах зээлийн таатай нөхцөл нөлөөлсөн. Манай улсын экспортын бүтээгдэхүүний үнэ гадаад зах зээл дээр тогтвортой өндөр байлаа. Үүнтэй холбоотойгоор УБТЗ-аар дамжуулан өөрсдийн бүтээгдэхүүнийг экспортод гаргадаг байгууллага аж ахуйн нэгжүүдийн экспортын хэмжээ нэмэгдсэн.
Хоёрдугаарт, УБТЗ ачаа тээврийнхээ ажлыг илүү сайн гүйцэтгэхэд анхаарч, технологийн оновчтой зөв шийдлүүдийг хийж чадсан нь ачаа тээврийн хэмжээ нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлсэн.
2. ДАМЖИН ӨНГӨРӨХ ТРАНЗИТ ТЭЭВЭР НЭМЭГДЭВ
Манай улсаар дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээ өмнөх оноосоо 30,8 хувиар өссөн. 2017 онд дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний үнийг бууруулж, манай нутгаар тээвэр хийх таатай нөхцөлийг үйлчлүүлэгчдэдээ бүрдүүлж өгсөн.
3. МАНАЙ УЛСЫГ СОНИРХОХ ХЯТАДЫН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД НЭМЭГДЭВ
- 2017 оны дөрөвдүгээр сард "Транзит Монгол-2017" чуулганыг Бээжин хотноо анх удаа зохион байгуулж, Хятадын талын үйлчлүүлэгчдэд өөрийн нутгаар дамжин өнгөрүүлэхийн давуу талыг танилцуулж, эдийн засгийн үр ашгийг тайлбарласны үр дүнд манайхыг сонирхох үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн.
4. ЧИНГЭЛГИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ ТОО 168-ААС 556 БОЛЖ 3.3 ДАХИН ӨСӨВ
- Чингэлгийн галт тэрэгний тоо 2016 онд 168 байсан бол 2017 онд 556 болж, 3.3 дахин өслөө.
5. НИЙТ АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ НЭМЖЭЭ
Тээврийн хэмжээ өсч орлого харьцангуй гайгүй байсан учраас ажилтан, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх болон бусад чиглэлдээ зарцуулах санхүүгийн чадамж тодорхой хэмжээгээр өссөн. 2017 онд нийт ажиллагсдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмж, жилийн эцсийн үр дүнгийн шагналыг нь 200 хувиар өгөхөөр шийдвэрлэсэн.
6. ГЭРЭЭТ АЖИЛЛАГСДАА ҮНДСЭН БОЛГОЖЭЭ
441 гэрээт ажилтныг үндсэн орон тоонд шилжүүлж ажлын байрыг нь баталгаажууллаа.
7. ТӨМӨР ЗАМЧДАА ОРОН СУУЦЖУУЛЖ ЭХЛЭВ
Төмөр замчдаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Зүүнхараа, Сүхбаатар, Олон-Овоот өртөөнд баригдаж байгаа орон сууцны барилга эхнээсээ ашиглалтад орж байна.
8. 1000 ВАГОН НЭМЖ АВЧЭЭ
Санхүүгийн боломж нэмэгдэж байгаа болохоор УБТЗ-ын цаашдын хөгжилд нэн шаардлагатай зарим техник технологийн шинэчлэл хийхэд анхаарсан байна. Тухайлбал, шинэ зүтгүүрүүд худалдан авч тээвэрт оруулах, вагон угсрах ажлыг зохион байгуулж, 1000 вагон нэмж авчээ. Үүний хүчинд ачаа тээврийн өндөр өсөлтийг дааж чадах боломж бүрдсэн байна.