gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
Эртний түүхийн сурвалж бичигт Хүннү, Сяньби, Жужаны үед бурхны шашин дэлгэрсэн гэжээ

Хятадын сурвалжид Хүннүгийн алтан хүн хэмээх шүтээнтэй байсан гэж бичсэн байдаг талаар манай улсын нэрт эрдэмтэн Г.Сүхбаатар судлаад энэ нь Бурханы багшийн дүр хэмээн үзсэн байдаг.

Б.Эрдэнэчимэг
Хүмүүс
2023-11-11
 1465
Facebook
Twitter

Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалантай ярилцав.  Тэрээр Өв соёлын Голомт төслийн багт ажиллаж, эртний туурь балгаснаас олсон бурхны шашны эл өлгийн зүйлсийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран судалжээ.     
-Юуны  өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би 1978 онд Улаанбаатар хотод төрсөн, 1985 онд Нийслэлийн 34-р сургууль, 1995 онд Өндөр гэгээн Занабазар хутагтын нэрэмжит Шашны дээд сургууль, 2000 оноос Улаанбаатарын их сургуулиудад суралцан төгссөн. 2002 онд хэл бичгийн ухааны магистр хамгаалсан юм.

2004 онд Буддын гүн ухааны Дашчойнпэл дацанд гэвшийн дамжаа барьж, 2018 оноос Япон улсын  Отани их сургуульд докторын зэрэг хамгаалахаар судалгааны ажлаа хийж байна. Монголын бурхны шашны түүх, монголын эрдэмтэн лам нарын зохиол бүтээлийн судлал, шашны түүхэнд холбогдох сурвалж судлалын чиглэлээр судалгаа хийдэг. Наймдугаар ангиасаа бурхны ном үзэж эхэлсэн. Хүүхэд байхдаа эмч болно гэж боддог байв. Манай аав ээжийн талуудад эрдэмтэй сайхан лам нар байсан юм.

1993 онд Уламжлалт анагаах ухааны Манба дацан хийдэд эмч болохоор зорьж орсон ч бурхны ном заасан багш нарынхаа ачаар лам болохоор шийдсэн. Бага байхад эмээ өвөө рүүгээ сургууль амраад очдог, эмээгийн ах лам Шагай өвөө, аавын талын Наваанжамц өвөө нарын сан уншлагыг харж өссөн маань ч их нөлөөлсөн байх. Аав маань Гандан хийд нээлттэй болсон 1991 оны үед найз лам дээрээ намайг аваачин, үсэг заалгаж эхэлсэн нь миний Га үсэг заасан ачит багш Пүрэвдорж гэдэг лам байв.

-Эрдэм соёлын хүрээлэн Өв соёлын Голомт төсөлд хэзээнээс оролцов, та бүхэн ямар үүрэгтэй оролцож байна вэ?
-Манай хүрээлэн энэхүү төсөлд хоёр жилийн өмнөөс хамтран ажиллаж байна. Энэ төсөл Монголын соёл уламжлал, түүх, бурхны шашны түүхийг нарийвчлан судлах зорилготой. Бичгийн сурвалжийн мэдээ, археологийн олдворууд шинжлэх ухаанд үнэ цэнтэй чухал нотолгоо юм.

Бурхны шашны түүхийг судлахдаа Монголын эртний улсуудын үеийн бурхны шашны түүх, Монголын эзэнт гүрэн, Юань гүрний үеүдэд дэлгэрсэн шашны түүх, хожуу 16 дугаар зуунаас хойш дэлгэрсэн үечлэлд хуваадаг. “Монголын эртний түүхийн сурвалж бичиг, ном зохиол”-д  Хүннү, Сяньби, Жужаны үед бурхны шашин дэлгэрсэн талаар өгүүлдэг.

Сяньбид хүчтэй дэлгэрсэн бурханы шашны нөлөө Жужаны үед ихээхэн хөгжиж, төрийн шашин болжээ. Сурвалжийн мэдээгээр Дармаприяа хэмээх хувраг улсын багш байсан байдаг. Эзэнт гүрний үе, Юань гүрний үеүдэд бурхны шашинтай байсан талаар сурвалжууд бий. Манай улсад байгаа эртний сүм хийдүүдийн тууриуд ч үүнийг батална.

Сяньбид хүчтэй дэлгэрсэн бурханы шашны нөлөө Жужаны үед ихээхэн хөгжиж, төрийн шашин болсон.

Хархорумын Цогт их сүм, Мөнх хааны үеийн Шагжаан сүм, Шаргын Чингай балгасаас олсон бурхны олдвор зэрэг сүм хийдүүдийг эрдэмтэн судлаачид нээн илрүүллээ. Судалгаа хийж буй дотоод гадаадын түүхч, археологийн эрдэмтдийн сүүл үеийн судалгаанд бурхны шашны дурсгалт газруудын шинэ илэрц, шашин шүтлэгт холбогдох дурсгалууд ихээр олдож байна.

Үүн дээр шашин судлалын судлаачид хамтран ажиллах, тайлбар хийх, утга бэлэгдэл, шашны учир холбогдол бүхий эд зүйлс, бичиг үсгийн дурсгал дээр шинжлэн нягтлалцах, дүн шинжилгээ хийлцэхээр хамтран ажиллаж байна.  

Тухайн хийд нь бурхан шашны хийд мөн үү, олдвор дээрх хээ угалз бурхны шашинд хамаарах уу? Чимэглэл ямар утга агуулгатай болох бурхан шүтээний урлалын төрөл зүйл, ном судрын хэсгээс бурхны сургаал уу, иргэний зохиол уу гэх мэт зүйлүүд дээр манай хүрээлэнгийн судлаачид  археологичидтой хамтран, Өв соёлын Голомт төслийг хэрэгжүүлж байна.  

Сүм хийдийн барилгууд  өөртөө маш их бэлэгдэл зүйн утгыг шингээсэн байдаг. Ер нь утга билэгдэлгүй зүйл гэж байдаггүй л дээ. Сэтгэлд амар амгалан бий болгох, хилэнц түйтгэр арилах, омог дээрэнгүй сэтгэл номхрох гээд соён гэгээрүүлэх шинж чанартай их мэдлэг агуулсан бэлэгдэл утгын нэгдэл сүм хийдийн уран барилга шүтээн урлалд давамгайлсан байдаг.

Сүм хийдүүд нь бурхан багшийн сургаалаар дамжуулан ёс суртахууны боловсрол олгодог, хоёрдугаарт хүмүүнлэгийн байгууллага, гуравдугаарт тухайн ард түмний соёлын биет болон биет бус өвийг тээн хадгалж ирсэн байдаг.    

Ер нь археологийн томоохон судалгаа хийхэд зардал их тул Голомт банк санхүүжүүлж байгаад талархаж байна. Японы Тоёота, Мицубиши гэх мэт хувийн томоохон корпорацууд шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалт хийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулдаг. Энэ жишиг манай улсад ч нэвтэрлээ.

Археологичид, шашин судлалынхнаас гадна архитектор, геофизикийн эрдэмтэд олдворуудыг тал талаас нь судалж байна. Ялангуяа лабораторийн судалгаа их чухал. Төсөл хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Хэл шинжлэл, угсаатан судлал салбарынхан ч оролцох боломжтой. Буддын шашны холбогдолтой эд зүйлсэд нарийн утга агуулгатай зүйлс олноор гарч ирдэг.

Завхан  аймгийн Алдархаан сумын Ямаан Ус гэдэг газраас хүннүгийн язгууртны булш олдож, 12 жилийн амьтныг дүрсэлсэн сангийн бойпор олсон.

Монголын түүх маш баялаг. Бид нэн эртний соёл иргэншилтэй улс. Монгол оронд дэлгэрсэн Буддын шашны 2000 жилийн түүхийг археологийн шинжлэх ухаанаар нотлох, өмнөх үеийн эрдэмтдийн таамаглалыг бататгах, олон түмэнд танин мэдүүлэх нь чухал.

Бурхны шашны өөрийнх нь түүх 2500 гаруй жил, дэлхийн ууган шашин. Азид эрт үед маш хүчтэй дэлгэрсэн шашин Буддын шашин.  Иймд эртний Хүннүчүүдэд Дундад Азид  дэлгэрсэн буддын шашны нөлөө их байна. Хятадын сурвалжид Хүннүгийн алтан хүн хэмээх шүтээнтэй байсан гэж бичсэн байдаг талаар манай улсын нэрт эрдэмтэн Г.Сүхбаатар судлаад энэ нь Бурханы багшийн дүр хэмээн үзсэн.

Мөн Хүннүгийн язгууртны булшнаас бурхны шашны зан үйлд холбогдох зүйлс гарсныг саяхан үзлээ. Завхан  аймгийн Алдархаан сумын Ямаан Ус гэдэг газраас хүннүгийн язгууртны булш олдсон. Тэндээс 12 жилийн амьтныг дүрсэлсэн сангийн бойпор олжээ. ШУТИС-ийн эрдэмтэд судалгаа хийж илрүүлсэн. Ирэх даваа гарагт болох эрдэм шинжилгээний хурлаар энэ талаар танилцуулагдана.       

Сяньбигийн үеийн томоохон хийдүүд өнөөг хүртэл хадгалагдан үлдсэнээс алдартай агуйн сүм хийд олон байна. Хятадын Шаньси мужын Датунь хотоос баруун хойно Хатан голын эрэг дагуу орших Юньганы чулуун агуйн бурхдууд. Энэ газарт эртний Сяньбичуудын бүтээсэн  Юнгань агуйн сүмд Бурхан багшийн маш том хэмжээтэй шүтээнүүд бий. Сүмийг нийтийн тооллын 396 онд барьж эхлээд 50 гаруй жил барьжээ. Том жижиг нийлсэн 100 гаруй агуйтай, 50 мянга гаруй бурхны хөрөг байна.

Сяньбигийн хуварга Дармагото Энэтхэгт ном үзэн суралцаж ирэхдээ бурхан багшийн шарилын хэсгээс залж ирсэн. Түүнд нь зориулаад томоохон суварга барьсан нь Харчины нутагт одоо ч хэвээр байна.  Гарьд уулын суварга. 

Үүний дараа нийтийн тооллын  330-550 оны үед оршин тогтносон  Жужаны төр улс байв. Энэ үед бурхны шашин төрийн шашин байсан гэж сурвалжуудад тэмдэглэдэг.  Эрдэмтэй хувраг ламыг Улсын багш өргөмжилж байсан. Энэ уламжлал хожмоо эзэнт гүрний үе, юань гүрний үеүүдэд ч уламжлагдсан.

Дармаприяа гэж ламыг улсын багш болгон 3000 өрхийг шавь болгон өгсөн тухай сурвалжид бичжээ. Тухайн үед Энэтхэгээс Монгол руу Дундад Азийн нутгаар дамжин бурхны шашин дэлгэрсэн. Манай улсад Бурхны шашин дэлгэрсэн түүхийг гурван үед хуваан үздэг. Нэн эрт үеийн, Дундад зууны үеийн болон хожуу үеийн гэж нэрлэдэг юм.    

Эрт үе нь Хүннүгээс Киданы үе хүртэлх үед Ли, Согд, Түрэг, Уйгараар дамжин дэлгэрсэн. Дараа нь Төвдийн өндөрлөгт гарсан номын мэргэдээр дамжин Их эзэнт гүрэн болон Юань гүрэнд бурхны шашин дэлгэрсэн. Монголын үед ч бурхны шашны сүм хийдүүд, номт хуваргын аймаг олон байсан.

Хожуу дэлгэрэлтийн үе буюу 16-р зуунд Гэлүгвагийн урсгал Төвөд оронд дэлгэрэх болсноор бурхны шашны шинэ Гаадамбын ёсны уламжлалтай Богд Зонховагийн номын ёс Монгол оронд дэлгэрсэн. Энэ түүх Түмэдийн Алтан хан, Хутагтай Сэцэн, Халхын Автай сайн хан нартай холбоотой.

-Өнгөрсөн нэг жилд Өв соёлын Голомт төслийн хүрээнд та бүхэн ямар ажлууд хийсэн бэ?
-Хэд хэдэн газарт судалгаа хийлээ. Сонгинохайрхан уулын өвөрт, Туул, Түргэний голын бэлчирт эртний балгасанд малтлага судалгаа хийсэн. Нийслэлд их ойрхон. Хоёр өөр он цагт хамаарах дурсгалт газар, зарим судлаачид Ван хан Тоорилтой холбоотой Хар Түнэ гэж нэрлэж байсан газраас 16 зууны үеийн бурхны шашны хийдийн үлдэц болохыг тогтоогоод байна.

Малтлага судалгаагаар илэрсэн сүм хийдийн барилгын чимэглэл, бурхны шашны дүрс бэлэгдэл бүхий зүйлүүд олдлоо. Цац суварга, үл зохилдох амьтдын дүрс, хийдийн дотор шалны чимэглэл нь бүрэн бүтэн олдсон. Сүм хийд нь хэчнээн уран дүрслэл байсныг хийдийн барилгын чимэглэлүүдээс бүрэн харж болохоор. Бурхан шашны утга билэгдэлтэй чулуу шигтгэн хийсэн шалны дүрслэлүүд нь маш гоёмсог.

Бадам лянхуа, хилэнцэт хорхой, сүм хийд, гоёмсог цэцэг зэргийг хийсэн нь бүтэн гарч ирсэн. Мөн үйсэн дээр монгол бичгээр бичсэн номын хуудас олдсон. Одоо сэргээн засварлаад уншилт хийх гэж байна. Он цаг тогтоох лабораторийн шинжилгээгээр хийдийн үлдцээс дээж шинжлүүлээд байна.          

Тэгэхээр бидний амьдарч буй нийслэл хотод маань их ойрхон эртний нэгэн бурхны шашны хийд байжээ. Богд хан ууланд мөн их эртний чулуун сийлбэртэй Мял богд бий. Энэ цаг үед хамаарна. Ихэнх хүмүүс Манжийн үед бурхны шашин дэлгэрсэн гэж ярьдаг боловч үнэндээ тийм биш, түүнээс өмнө бурхны шашин дэлгэрчээ гэдгийг нотлохуйц хийд орон, сүм шүтээний газрууд олдсоны нэг нь энэ хийдийн үлдэц бүрнээ харуулж байна. Маш их ач холбогдолтой малтлага болсон. Таамаг төдий яригддаг байсан газар маань Бурханы шашны хийдийн үлдэц боллоо.

Богд хан ууланд мөн их эртний чулуун сийлбэртэй Мял богд бий. Энэ цаг үед хамаарна.

Голомт банкнаас археологийн шинжлэх ухааны салбарт хийж  буй төсөл шиг ийм төслүүд хэрэгжих нь манай улсын шинжлэх ухааны аль ч салбарт хэрэгтэй байна. Энэ бол цагаа олсон үндэсний корпорацуудын нийгмийн хариуцлагын хүрээнд хийж болох улс эх орондоо тустай ажил юм.  Шинжлэх ухааны салбар нь хөгжиж байж улс орны хөгжил бий болно. Эрдэмтэн судлаачдын олон жилийн судалгаа шинжилгээний ажлуудад хувийн хэвшлүүдийн дэмжлэг туслалцаа хэрэгтэй үед Голомт банк ийнхүү санаачлан хэрэгжүүлсэн Өв соёлын голомт төсөл шиг олон олон төслүүд бий болоосой.

Бид өөрсдөө л эх оронч, эх хэл соёл түүхээ анхаарахгүй бол болохгүй. Бид үнэт зүйлсдээ эзэн нь байж, үндэсний бахархал, алдаа оноогоо дүгнэж цэгнэх түүх, соёлын өвөө судлан шинжлэх нь Монголчууд бидний үүрэг. Өөрсдөө л өв соёлоо хайрлан хамгаалж байж бид оршин тогтнон, үндэсний дархлаа бий болно. Энэ төслийн үр дүнд Монголчуудын шашны түүх ихээхэн үнэнээр тодорч байна. Монголын бурхны шашин маш их гүтгэлэг, үзэл суртлын дарангуйлал, зохион байгуулалттай устгалд өртөн маш их хор хохирол амссан шүү дээ. Одоо ч кино зохиол, хуучин нийгмийн үзэл суртлын балаг арилахгүй байна.

1778 онд Богдын хүрээ нүүдэллэн ирэхээс өмнө хийд байсны ул мөр үлдэц нь Нийслэлийн түүхэд чухал ач холбогдолтой.

-Түргэний голын балгаснаас ямар олдворууд гарсан бэ?
-Эндээс сүм хийдийн барилга байгууламжийн олдворууд, дээвэр, нүүр ваар, шашны утга агуулга бүхий дүрслэл чимэглэлүүд, бурхны суурь, жижиг цац суварга, үйсэн дээр бичсэн номын тасархай хэсгүүд, хийдийн урд хэсгээс чулуу шигтгэсэн лянхуа, амьтаны дүрс, сүм хийдийн дүрс бий шал гэх мэт зүйлүүд олдсон.     

Тэгэхээр цаашид Түргэний гол дахь хийдийн балгас гэж нэрлэх байх. Сурвалжийн мэдээ баримт нилээн үзэх хэрэгтэй болж байна, 1778 онд Богдын хүрээ нүүдэллэн ирэхээс өмнө Сүм хийд байсны ул мөр үлдэц илэрсэн нь Нийслэл хотын маань түүхэнд чухал ач холбогдолтой боллоо. Нийслэлийн эргэн тойронд очиж үзэх соёлын дурсгалт газар боллоо гэж үзэж байна.

ХАР ТҮНИЙН ОЛДВОРУУД

    -Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дахь Ингэт толгойн дурсгалыг судалснаар ямар үр дүнд хүрсэн бэ?
    -Судалгаа шинжилгээний эрдэмтдийн дүгнэлтүүд эцэслэгдэх хэрэгтэй. Лабораторийн судалгаа хийгдэнэ, археологийн эрдэмтэд, геофизикийн судлаач, сүм хийдийн архитектур судлаач, шашин судлалынхан гээд хамтын үр дүнгийн хэлэлцүүлэгт эцсийн хариу гардаг.

    Нутгийнхан Ингэт толгойгоо их хүндэтгэдэг, өмнө нь орших хүн чулуун хөшөөг Далх бандад гэж нэрлэн тахисаар  ирсэн юм билээ. Булганд Далх гэсэн чулуун хөшөө хоёр байна. Хөвсгөлд бий. Ингэт толгойн өвөр дэх хүн чулуун хөшөө нь Бурхан багшийн босоо дүр гэж бид үзэж байна. Монголын бурхны шашны эрт үед хамаарах дурсгал байж болохоор байна.

    Эртний Монголчууд Сэлэнгэ мөрний сав газарт сүм хийд байгуулсан гэж судалгааны бүтээлдээ бичсэн. Ингэт толгой нь Сэлэнгэ мөрний хөвөөнд оршдог.

    Ингэтийн орой дээрх барилгын малтлагаас вааран дээвэр, нүүр ваар зэрэг хэрэглэгдэхүүн материал гарч ирлээ. Энэ нь Бурхан багшийг залсан тахилга мөргөлийн хийд байсан бололтой байна. Эргэн тойрон дахь хаданд сийлсэн бурхны дүр хөргийг үзэхэд нэн эрт үед чулуун бурхантай нэг цаг үед хамаарч болох дүр дүрслэлтэй байна.  

    Бичгийн сурвалжуудад Сэлэнгэ мөрний сав дагуу эртний сүм хийдүүд бий гэж бичсэн байдаг. Нэрт эрдэмтэн Зава Дамдин гавжийн “Монголын бурхны шашны түүх Алтан дэвтэр”-т  Сэлэнгийн хөвөөнд Бий булгийн зуу гэж хийдийн тухай тэмдэглэсэн юм. Энэ нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг. Эртний хотын туурь байдаг. Сүмийн туурь ч бий.  Мөн Могод сумын нутгаас олдсон Хүйс толгойн бичээс, Баян-Агтын Шивээ улааны дурсгал гээд Булганы нутагт эртний төрт улсын үеийн бурхны шашны дурсгалт газрууд олон бий.          

    Өвөр Монголын нэрт эрдэмтэн Чойжи гуайн бурхны шашны түүхийг олон жил судалсан сурвалж дээр ажилладаг эрдэмтэн байсан. Тэрээр  Эртний Монголчууд Сэлэнгэ мөрний сав газарт сүм хийд байгуулсан гэж судалгааны бүтээлдээ бичсэн байсан.  Ингэт толгой нь Сэлэнгэ мөрний хөвөөнд оршдог. Энэ мэтээр бид Монгол нутаг дахь эртний хот суурин газруудад бурхны шашинтай холбоотой хийдийн туурь, үлдцийг нарийвчлан судална даа.    

    -Чухам хаанаас дамжин нэвтэрснийг яаж тогтоох вэ?
    -Эртний Энэтхэгийн соёл давамгайлсан сүм хийдүүд, уран барилгууд өөрийн онцлогтой. Мөн сүм хийд  барих аргачлалууд нь газар газрын өөрийн онцлог, уламжлал соёл, цаг агаарын нөхцөлүүдээс хамаараад ялгаатай зүйлс бий. Хятадын сүм хийдийн уламжлал, Дундад Азийн орны сүм хийдийн онцлог, Төвөдийн сүм хийдийн хэв шинж, чимэглэл, бэлэгдэл дүрслэлээр нь ялгаж болохоор гэж үздэг эрдэмтэд.

    Манай улсын үндэсний урчуудын шашны урлагийн хөгжил өндөр байсан учраас Монгол уламжлалаа хадгалсан нүүдэлчдийн соёл урлаг шингэсэн сүм хийд, шүтээн урлалын онцгой ур хийц бас бий.      

    -Ирэх даваа гарагт та бүхэн “Буддын шашин ба археологи” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хоёр дахь удаа зохион байгуулна. Энэ талаар мэдээлэл өгөөч.
    -Эхний хурлыг 2021 онд хийж, эрдэмтэн судлаачдын илтгэл саналыг нэгтгэн хэвлүүлсэн. Хүннү, Сяньби, Кидан гээд эрт үеийн бурхны шашны олдворууд, дунд үеийн Монголын эзэнт гүрэн, Юань гүрний үеийн бурхны шашны сүм хийд, тахилга зан үйлд холбогдох дурсгал илэрцийн талаар судлаачид хэлэлцэж байсан. Аливаа судалгааг үр дүнтэй болох үүднээс хоёр жил тутам дундын үе шатны хэлэлцүүлэг, хурал хийж судлаач эрдэмтдийн шинээр судалсан зүйлс,  өмнөх судалгааны үр дүн тайлангуудыг хэлэлцүүлэхээр 2 дахь хурлаа зохион байгуулах гэж байна.

    Энэ жил 32 судлаач эрдэмтэн  илтгэл хэлэлцүүлэхээр байна. Манай улсын эрдэмтэн судлаачдаас гадна Орос, Хятад, Япон, Солонгосын эрдэмтэд оролцоно. Мөн хурлын үеэр Тусгай үзэсгэлэн гаргана. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөг дэх Бурханы шашны сүм хийд, туурь үлдэц газраас илэрсэн олдворын дээжээр үзэсгэлэн дэглэсэн.

    Олон нийт үзэх боломжтой, 20 гаруй хоног Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд гарна. Энэ жилийн хурлын хамт хийж буй онцлог ажлуудын нэг. Төгсгөлд нь энэ ажлыг дэмжсэн Голомт банкны хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

    -Танд баярлалаа. Эрдэм номын ажилд тань амжилт хүсье.

      Гэрэл зургуудыг Б.Даваа

      Гэрэл зургуудыг Б.Даваа

      • "Цацраг идэвхт бодисын нөлөөлөл хэмжих олон улсын лаборатори байгуулахаар боллоо"
        "Цацраг идэвхт бодисын нөлөөлөл хэмжих олон улсын лаборатори байгуулахаар боллоо"
        2025-05-07
      • "Монголчууд хэдхэн сарын дотор Temu онлайн дэлгүүрээс ₮24 тэрбумын бараа худалдан авчээ"
        "Монголчууд хэдхэн сарын дотор Temu онлайн дэлгүүрээс ₮24 тэрбумын бараа худалдан авчээ"
        2025-05-06
      • ФОТО: "Мет Гала" наадамд ирсэн зочдын этгээд хувцас, гоёл...
        ФОТО: "Мет Гала" наадамд ирсэн зочдын этгээд хувцас, гоёл...
        2025-05-06
      • П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчиллээ
        П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчиллээ
        2025-04-30
      • ФОТО: Пап Францисыг эцсийн замд нь үдлээ
        ФОТО: Пап Францисыг эцсийн замд нь үдлээ
        2025-04-27
      • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна
        Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна
        2025-04-25
      • УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ
        УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ
        2025-04-24
      • ФОТО: “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ
        ФОТО: “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ
        2025-04-24
      • "Засгийн газар Цагаан дэл уул-Өлзий боомтыг нээх тогтоол гаргаж, хууль зөрчсөн"
        "Засгийн газар Цагаан дэл уул-Өлзий боомтыг нээх тогтоол гаргаж, хууль зөрчсөн"
        2025-04-22
      • “Оюу толгой” компани Өмнөговьд 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг хүлээлгэн өглөө
        “Оюу толгой” компани Өмнөговьд 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг хүлээлгэн өглөө
        2025-04-22
      • Уулаар, ой модоор алхахдаа тод хувцас өмсөхийг зөвлөв
        Уулаар, ой модоор алхахдаа тод хувцас өмсөхийг зөвлөв
        2025-04-18
      • УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна
        УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна
        2025-04-17
      • ФОТО: Монголын циркчид төв талбайд тоглож, хүүхэд багачуудыг баясгаж байна
        ФОТО: Монголын циркчид төв талбайд тоглож, хүүхэд багачуудыг баясгаж байна
        2025-04-16
      • ФОТО: Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд тохиосон хүчтэй шороон шуурганы дараах нөхцөл байдал
        ФОТО: Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд тохиосон хүчтэй шороон шуурганы дараах нөхцөл байдал
        2025-04-14
      • Youtube-д 38 сая дагагчтай IshowSpeed Монгол дахь аяллаа шууд дамжуулж байна
        Youtube-д 38 сая дагагчтай IshowSpeed Монгол дахь аяллаа шууд дамжуулж байна
        2025-04-11
      • "Ерөнхий Прокурорын гаргасан дүрэм журам Хууль зүйн яаманд бүртгэлгүй байдгийг нээлттэй болгох хэрэгтэй"
        "Ерөнхий Прокурорын гаргасан дүрэм журам Хууль зүйн яаманд бүртгэлгүй байдгийг нээлттэй болгох хэрэгтэй"
        2025-04-10
      • “Төгрөг нуур” ордыг $250 саяар худалдахдаа бидний 20 хувийг зөвшөөрөлгүй авч, шилжүүлсэн”
        “Төгрөг нуур” ордыг $250 саяар худалдахдаа бидний 20 хувийг зөвшөөрөлгүй авч, шилжүүлсэн”
        2025-04-08
      • “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДЭЭС
        “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДЭЭС
        2025-04-07
      • ФОТО: БЗД-ийн 10-р хороонд экстрем спортын талбайг тохижуулж дуусжээ
        ФОТО: БЗД-ийн 10-р хороонд экстрем спортын талбайг тохижуулж дуусжээ
        2025-04-04
      • ФОТО: Сүхбаатарын талбайд 3333 сурагч "Тусгаар тогтнол" шүлэг уншлаа
        ФОТО: Сүхбаатарын талбайд 3333 сурагч "Тусгаар тогтнол" шүлэг уншлаа
        2025-04-04
      • Дараах шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандахыг зөвлөж байна
        Дараах шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандахыг зөвлөж байна
        2025-04-04
      • "Гэр бүлийн хүчирхийлэлд биеийн хохирол учруулаагүй бол заавал баривчлах шаардлагагүй болно"
        "Гэр бүлийн хүчирхийлэлд биеийн хохирол учруулаагүй бол заавал баривчлах шаардлагагүй болно"
        2025-04-03
      • С.Бямбацогт: ХХОАТ-ыг 1 хувь болговол сөрөг үр дагавартай. Аливааг тал талаас нь хардаг байя
        С.Бямбацогт: ХХОАТ-ыг 1 хувь болговол сөрөг үр дагавартай. Аливааг тал талаас нь хардаг байя
        2025-04-03
      • "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жил тутамд тогтооно гэж заасан ч 3 жил дараалан нэмлээ"
        "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жил тутамд тогтооно гэж заасан ч 3 жил дараалан нэмлээ"
        2025-04-03
      • Нийслэлийн 2025 оны төсвийг тодотголоо
        Нийслэлийн 2025 оны төсвийг тодотголоо
        2025-03-28
      • "УИХ-д олон сонгогдсон, эрх нь дархлагдсан хүмүүс залуу гишүүдийн боломжийг хаадгаа боль"
        "УИХ-д олон сонгогдсон, эрх нь дархлагдсан хүмүүс залуу гишүүдийн боломжийг хаадгаа боль"
        2025-03-27
      • "Шивээхүрэн боомтоор Гашуунсухайтаас дутахааргүй хэмжээний нүүрс экспортлох боломжтой"
        "Шивээхүрэн боомтоор Гашуунсухайтаас дутахааргүй хэмжээний нүүрс экспортлох боломжтой"
        2025-03-26
      • Б.Батзориг: Сайд "Ноорог"-ийн асуудлыг өндөр түвшинд анхаарч байгаа нь нэг зүйлээс эмээж байгаагийн илрэл
        Б.Батзориг: Сайд "Ноорог"-ийн асуудлыг өндөр түвшинд анхаарч байгаа нь нэг зүйлээс эмээж байгаагийн илрэл
        2025-03-23
      • ФОТО: ЗХУ, БНМАУ-ын ухуулгын зурагт хуудас, захидал зэргийг багтаасан үзэсгэлэнг дэлгэлээ
        ФОТО: ЗХУ, БНМАУ-ын ухуулгын зурагт хуудас, захидал зэргийг багтаасан үзэсгэлэнг дэлгэлээ
        2025-03-19
      • Н.Амаржин: Фэйсбүүкийн хуурамч хаягийн хүсэлтээр шалгадаг юм бол хууль байгаад яах юм
        Н.Амаржин: Фэйсбүүкийн хуурамч хаягийн хүсэлтээр шалгадаг юм бол хууль байгаад яах юм
        2025-03-18
      gogo logo
      gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

      © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан