Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргүүд болон сүүлийн 14 хоногт шийдвэрлэсэн бусад хэргүүдийн талаар мэдээлэл өгөв.
Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Х.Түвшинбаяр "НҮБ-аас гаргасан судалгаагаар дэлхийн хэмжээнд 15-64 насны 275 сая хүн хар тамхи хэрэглэдэг гэж гарчээ. 2017 оноос хойш манай улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэнтэй холбоотой 1,524 гэмт хэрэг бүртгэгдэж, 1,945 хүн холбогдсон байна.
Эцэг эхчүүд манай хүүхэд энэ төрлийн бодисыг хэрэглээд байх шиг байна гэчхээд хаячихдаг.
Хар тамхинаас иргэн бүр сэргийлж чадна. Энэ гэмт хэрэгт өсвөр насныхан ихээр холбогдож байна. Бие биеэ уруу татаж, нийгмийн сүлжээгээр хар тамхийг гоё зүйл мэт буруу зар сурталчилгаа явуулдаг. Энэ төрлийн агуулга бүхий зар сурталчилгааг цагдаагийн байгууллагаас шүүлт хийж, халах арга хэмжээ авсаар байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хараа хяналтыг сайжруулах, хэнтэй найзалж нөхөрлөж байгаа, биеэ авч явж байгаа байдал нь өөрчлөгдөж байгаа эсэхийг анзаарах хэрэгтэй.
Нөгөө талдаа, эцэг эхчүүд манай хүүхэд энэ төрлийн бодисыг хэрэглээд байх шиг байна гэчхээд хаячихдаг. Ингэж болохгүй, нэн даруй таслан зогсоох, цагдаагийн байгууллагад хандах шаардлагатай. Хар тамхи хэрэглэснээр гоо сайхан, эрүүл мэнд, амь насаа ч алдах эрсдэлтэй. Сүүлдээ хар тамхи худалдаж авахын тулд эд хөрөнгөө алдаж байна. Тиймээс энэ төрлийн бодисыг хэрэглэхээс татгалзах, хэрэглэж болохгүйг бусдад уриалах хэрэгтэй" гэлээ.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос үзнэ үү.