gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     3.18
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 0
Зурхай
 3.18
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 3.18
Валютын ханш
$ 3566₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
Уран гулгалтын энэ цагийн эзэд, шинэ одод түгсэн “Степпе Арена”-гийн үдэш

Монголчууд хоёр өдөр уран гулгалтаар амьсгалав. ОХУ-ын Уран гулгалтын үндэсний шигшээ багийн тамирчид болох олимп, тив, дэлхий, ОХУ-ын аварга тамирчдын шоу тоглолт “Степпе Арена” мөсөн өргөөнд хоёр өдөр амжилттай болж өндөрлөлөө. ОХУ-ын Уран гулгалтын холбооны Ерөнхийлөгч Сихарулидзе Антон, Гүйцэтгэх захирал Александр Коган нар шигшээ багийн 17 тамирчин, зургаан дасгалжуулагчийн хамт Монголд хүрэлцэн ирсэн билээ.

Э.Энхмаа
Спорт
2023-05-14
 2462
Facebook
Twitter

Монголчууд хоёр өдөр уран гулгалтаар амьсгалав. ОХУ-ын Уран гулгалтын үндэсний шигшээ багийн тамирчид болох олимп, тив, дэлхий, ОХУ-ын аварга тамирчдын шоу тоглолт “Степпе Арена” мөсөн өргөөнд хоёр өдөр амжилттай болж өндөрлөлөө. ОХУ-ын Уран гулгалтын холбооны Ерөнхийлөгч Сихарулидзе Антон, Гүйцэтгэх захирал Александр Коган нар шигшээ багийн 17 тамирчин, зургаан дасгалжуулагчийн хамт Монголд хүрэлцэн ирсэн билээ. 

Уран гулгалтын спортын дэлхийн дээд амжилтыг эзэмшигч алдарт Камила Валиева, мөсний хатан Евгения Туктамышева, хосын төрлийн дэлхийн топ тамирчид болох Александра Бойкова, Дмитрий Козловский, Евгегия Тарасова, Владимир Морозов нарын шилдгүүдээс бүрдсэн уран гулгалтын шоу тоглолтын тасалбар худалдаанд гараад удалгүй дууссан бөгөөд мөсөн талбайн суудал хоёр өдөр үзэгчдээр дүүрэн байв. 

Дэлгэцээр харж шүтэн биширч ирсэн уран гулгалтын дэлхийд супер одуудыг дэргэдээс нь  харах боломж монголчуудад олдсон нь энэ ээ. 

МОНГОЛЫН АНХНЫ МЭРГЭЖЛИЙН УРАН ГУЛГАГЧ О.МИШЭЭЛ МӨСӨН ШОУГ НЭЭВ

Отгонбаатарын Мишээл

Оросын уран гулгагчид улс орнуудын урилгаар шоу тоглолтуудыг зохион байгуулдаг. Аль ч улсад шоу хийсэн тухайн улсынх нь уран гулгагчийн үзүүлбэрээр тоглолтыг нээдэг уламжлалтай аж. Энэ уламжлалын дагуу Монголын анхны мэргэжлийн уран гулгагч Отгонбаатарын Мишээл мөсөн шоуны эхний үзүүлбэрийг тавилаа. Найм дахь жилдээ энэ спортоор хичээллэж буй О.Мишээл АНУ-д сурч, амьдардаг бөгөөд 2019 онд АНУ-ын бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон. 2020 онд мужийнхаа аварга шалгаруулах тэмцээнээс алтан медалийн эзэн болсон монгол охин Indila “Love story” дуун дээр үзүүлбэрээ дэглэлээ.

Дэлхийн шилдэг уран гулгагчидтэй нэг тоглолтод оролцож буй монгол охины мөсөн дээрх замнал, гайхалтай карьерийн амжилттай эхлэл энэ байгаасай хэмээн үзэгчид баяр хүргэж, халуун алга ташилтаар урам зориг өгсөн юм. 

ОХУ-ЫН ШИНЭ ОД, 14 НАСТАЙ АДЕЛИЯ ПЕТРОСЯН

ОХУ-ын Уран гулгалтын холбооныхон тамирчдаа сонгохдоо мөсөн талбай дахь энэ цагийн супер одуудаас гадна ирээдүйд цахиур хагалах шинэ одуудаас оруулжээ. Тэдний нэг нь 2023 оны ОХУ-ын аварга Аделия Петросян. 14 настай энэ охин алдарт Этери Тутберизе-гийн танилцуулж буй ээлжит нэгэн шинэ од. Петросян гурвалсан аксель, тулуп гэх мэт хүнд элементүүдийг төвөггүй хийж, уран гулгалтын ертөнцөд өөрийн орон зайг эзлэх цаг ойртож буйг чадварлаг үзүүлбэрээрээ харууллаа хэмээн хөтлөгч дүгнэж байв.  

Аделия Петросян

Уран гулгалтын ертөнцөд шуугиан тарьсан бас нэгэн шинэ тамирчин Степпе Арена-д гайхамшгийг үзүүлсэн нь мөн л Этери Тутберизе, Сергей Дудаков нарын шавь 15 настай Софья Акатьева. ОХУ-ын 2023 оны аварга 15 настай, 151 см өндөр Софья Акатьева өсвөрийн ангилалд уран гулгалтын чөлөөт үзүүлбэрээр Камила Валиевагийн рекордыг эвдэж, дээд амжилт тогтоож, шуугиан тарьжээ. 

Гялтганасан цайвар даашинзтай Софья Акатьева Даниел Пембертон-ы “Welcome to earth” дуунд дэлхийн бөмбөрцөг тойрон бүжих нь эмзэг агаад эрхэмсэг. Софья Акатьева уран гулгалтын үсрэлт, эргэлт, хурд, гоо сайхныг илтгэсэн бүх үзүүлбэрээ төгс гүйцэтгэсэн. 

Явган суугаа байдлаас арагшаа унаж гулгах үзүүлбэрийг ямар ч түвэггүй хийсэн бөгөөд энэ үзүүлбэр нь түүний нэрийн хуудас болж байгааг хөтлөгч, тайлбарлагчид онцолж байв. 

Софья Акатьева

ОХУ-ын Уран гулгалтын холбооны ерөнхийлөгч Ерөнхийлөгч Сихарулидзе Антон “Бид уран гулгагчдын ур чадварыг сорьсон хамгийн чансаатай үзүүлбэрүүдээ Монголын үзэгчдэд хүргэх болно” хэмээн амласандаа хүрч монголчууд бидэнд дэлхийн хэмжээний өндөр түвшний шоу үзүүллээ хэмээн онцолсныг энд тэмдэглэх ёстой. 

Хэдийгээр Монголд уран гулгалт хөгжөөгүй ч Оросын уран гулгалтын шигшээ багийнхан “Степпе Арена”-гийн концертдоо ач холбогдол өгч, хоёр монгол дуун дээр үзүүлбэр бэлдсэн нь үзэгчдэд сюрприз болж чадлаа. 

Анастасия Мишина, Александр Галлямов

Эхнийх нь Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяагийн “Амьдрал” дуун дээр Бээжин-2022 өвлийн олимпын хосын төрлийн хүрэл медаль, багийн алтан медальт, Европын аварга, Дэлхийн аварга, Франц, Япон, ОХУ-ын уран гулгалтын АШТ-ий аварга, дэлхийн шилдэг уран гулгагч хосын нэг Анастасия Мишина, Александр Галлямов нар гэгээн хайрын түүхийг мөсөн дээр сийлж, монголчуудад бэлэг барив. Сараагийн дууг дахин шинээр амилуулав. 

Оросын талаас “Монгол дуун дээр хоёр үзүүлбэр бэлдэж байгаа“ гэдгээ мэдэгдсэн ч чухам ямар дууг сонгосноо тоглолт эхлэх хүртэл нууцалсан аж. Супер одууд монгол дуун дээр гулгасан нь гэнэтийн бэлэг болж чадсан. Үзэгчид дууг намуухан түрж, дэлхийд шилдэг хосод баяр хүргэсэн алга ташилт илгээж байв. Монгол Улс дэлхийн стандартад нийцсэн мөсөн өргөөтэй болж, уран гулгалтын шоуг эх орондоо анх удаа үзэж байгаа нь энэ учир бидэнд мэдэхгүй зүйл их.

Үзэгчид хамгийн их таалагдсан үзүүлбэрийн дараа уран гулгагчид баяр хүргэж мөсөн талбай руу зөөлөн тоглоом шиддэг, цэцгийн баглаа бэлэглэдэг. Монголчууд бид уран гулгалт хөгжсөн орнуудынх шиг бэлтгэгдээгүй үзэгчид болох нь мэдээж. Гэвч “Амьдрал” дууг шинээр амилуулсан одууд багагүй зөөлөн тоглоомтой болно лээ. 

ОХУ-ын УАШТ-ий мөнгөн медальт уран гулгагч Петр Гуменик /21 настай/

Дараагийн дуу нь Баруун Германы "Dschinghis Khan" хамтлагийн алдарт “Genghis Khan”. Бээжин-2022 өвлийн Олимпын аварга, Дэлхийн аварга, 2022 оны ОХУ-ын аварга Марк Кондратюк “Чингис хаан” дууг Драмын дөрвөлийн дуулсан хувилбар дээр уран гулгалтын тусгай үзүүлбэрээ бэлтгэсэн байв.

Цэнхэр торгон монгол цамцтай, толгойдоо дөрвөн талт малгай тавьсан Марк нум сум агсаж, харваж байгаагаар үзүүлбэрээ эхлэн үзэгчдийг хөтөлж, цааш үргэлжлэх эрч хүчтэй хэмнэлд тохирсон хурдтай агаад уран гулгалтын гурвалсан сальхов, тулуп, аксель үсрэлтээ гүйцэтгэж, дэлхийн түвшний уран гулгагч гэдгээ нотлов. 

Марк Кондратюк

За тэгээд, мөсний хатан хаан гэж алдаршсан 2015 оны дэлхийн аварга, 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Европын аварга, 2021 онд Шведэд болсон дэлхийн залуучуудын уран  гулгалтын тэмцээний аварга, 13-тайгаасаа олон улсын тэмцээнд орж эхэлсэн Елизабета Туктамышева ирсэн.

Евгения Туктамышева

Дөрвөн наснаасаа уран гулгалтаар хичээллэсэн 26 настай тэрбээр 15, 16 настай шинэ үеийнхэнтэй мөр зэрэгцэн гулгаж, мөсөн талбайгаа эзэгнэсээр байна. Туктамышева Елена Ваенга “Снег” буюу Цас дуун дээр үзүүлбэрээ үзүүлсэн.  

Дэлхийн шилдэг хос гулгагчдын үзүүлбэр бас л гайхшируулсан. Бээжин-2022 олимпын багийн төрлийн аварга, 2022 оны дэлхийн аварга, Европын хошой аварга Виктория Синицина, Никита Кацалапов нар бүжгийн дэлхийн шилдэг хос. 

Энэ цагийн дэлхийн шилдэг спортын төрлийн хос гулгагч, Бээжингийн олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Евгения Тарасова, Владимир Морозов, ОХУ-ын 2023 аварга, 2022 оны Европын аварга, Александра Бойкова, Дмитрий Козловский нар уран гулгалт хэмээх мөсөн дээрх урлаг нь жүжиг, бүжиг, гоо сайхан, ур чадварын төгс илэрхийлэл болж байна. 

Александра Бойкова, Дмитрий Козловский

Эцэст нь  уран гулгалтын спортын энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг уран гулгагч Камила Валиева. Уран гулгалтын шоу тоглолт хоёр хэсэгтэй болсон бөгөөд хоёр хэсгийг алдарт Камила Валиевагийн үзүүлбэрээр хаав. Монголчуудын хүсэн хүлээсэн мөч ирлээ. Камила Валиева эхний хэсэгт Бээжингийн олимпын мөсөн талбайд гайхуулж, нэрийн хуудас болсон Кирилл Рихтерийн домогт “In memoriam”-аа, хоёр дахь хэсэгт Бээжингийн олимпын дуулианаас хойш гаргасан шинэ үзүүлбэр “Wednesday” цувралаараа Монголын ард түмэнтэй мэндчиллээ. 

Камила Валиева

Бээжингийн олимпын алтан медалиа авч чадаагүй ч олимпын аварга хэмээн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн алдарт Камилла Валиева-гийн өмнөх бүтээлүүдээс “Wednesday” тэс өөр. Хар даашинзтай, хурц шийдэмгий хөдөлгөөнтэй эрч хүч мэдрэгдэх энэ бүтээл нь хүчирхэг, бэрхшээл давах нугаршгүй дайчин Камила-г дэлхийд дахинд танилцуулж, шуугиан тарьсан. “Wednesday” цувралаар тэр өөрийнхөө эсэргүүцлийг зарласан гэж дэлхийн хэвлэлүүд бичиж байжээ. 

“Уран гулгалтын одод Монголд” шоуны хоёр дахь өдөр Камила Валиевагийн гулгаж байх үед техникийн саатал гарч хөгжим тасрав. Хөгжимгүй хэдий ч үзэгчдийн халуун алга ташилтын дор Бээжингийн олимпын мөсөн талбайд гайхуулж, “In memoriam”-аа ягаан даашинзтай охин өө сэвгүй гүйцэтгэв. Тооцоолоогүй гэнэтийн саатал байсан ч үзэгчид болон уран гулгагчийн хооронд амьд харилцаа үүссэн мэт халуун дулаан орчин бүрдэх агаад хөгжим тасарлаа гээд үзэгчийн сэтгэл гонсойгоогүй нь танхим дүүрэн үзэгчдийн алга ташилтын түрлэгээс мэдрэгдэх аж. 

20 минут завсарласны дараа шоуны хоёрдугаар хэсэг эхлэв. Тоглолтын эхэнд Камила Валиева үзэгчдээ хүндэтгэж, өөрийн хүсэлтээр хөгжим тасарсан хэсгээс эхлэн үзүүлбэрээ дахин үзүүлж, үзэгчдэд бэлэг барилаа. 

Монгол Улсын Засгийн газар, Биеийн тамир спортын улсын хороо болон ОХУ-ын Спортын яам, Уран гулгалтын холбооны хамтын ажиллагааны үр дүнд энэхүү тоглолт хоёр жилийн турш яригдаж, бэлтгэл хангасны эцэст ийн биеллээ оллоо. 

Монгол Улс олон улсын стандарт шаардлагад нийцсэн мөсөн талбайтай болсон учир дэлхийн түвшний уран гулгагчид манай оронд хүрэлцэн ирснээ хэвлэлийн хурлын үеэр хэлж байв. Мөн Монголд уран гулгалтын спортыг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах, багш бэлтгэх зэрэгт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа ОХУ-ын уран гулгалтын холбооны удирдлагууд мэдэгдсэн билээ.  

Евгений Семененко

Софья Акатьева

Дмитрий  Алиев

Евгегия Тарасова, Владимир Морозов

Марк Кондратюк

Виктория Синицина, Никита Кацалапов

  • ФОТО: 98 дахь удаагийн Оскарын наадмын улаан хивсний ёслолоос
    ФОТО: 98 дахь удаагийн Оскарын наадмын улаан хивсний ёслолоос
    2026-03-16
  • "Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй. Рио Тинтогийн хариултууд бидэнд таалагдахгүй байна"
    "Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй. Рио Тинтогийн хариултууд бидэнд таалагдахгүй байна"
    2026-03-10
  • Эмэгтэй хүн бол ЦЭЦЭГ, УЛИРАЛ, ЕРТӨНЦИЙН ГОО САЙХАН
    Эмэгтэй хүн бол ЦЭЦЭГ, УЛИРАЛ, ЕРТӨНЦИЙН ГОО САЙХАН
    2026-03-08
  • Казах түмний бүргэдээр ан хийх соёл, заншлыг сурталчилдаг “Бүргэдийн баяр-2026” эхэллээ
    Казах түмний бүргэдээр ан хийх соёл, заншлыг сурталчилдаг “Бүргэдийн баяр-2026” эхэллээ
    2026-03-07
  • ФОТО: Япон Улсын Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт боллоо
    ФОТО: Япон Улсын Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт боллоо
    2026-03-05
  • ФОТО: "Эх орончдын өдөр"-т зориулсан хүчит бөхийн барилдаанаас...
    ФОТО: "Эх орончдын өдөр"-т зориулсан хүчит бөхийн барилдаанаас...
    2026-03-02
  • "Мэдэгдлээ авч байж л усны үйлчилгээний төлбөрөө төлж хэвшсэн айлууд бий"
    "Мэдэгдлээ авч байж л усны үйлчилгээний төлбөрөө төлж хэвшсэн айлууд бий"
    2026-03-01
  • ФОТО: "Ирээдүй, найз минь бийрэндээ салхи оруулаарай!"
    ФОТО: "Ирээдүй, найз минь бийрэндээ салхи оруулаарай!"
    2026-02-25
  • ФОТО: Сүйдсэн, шархадсан, амь хохирсон дөрвөн жил...
    ФОТО: Сүйдсэн, шархадсан, амь хохирсон дөрвөн жил...
    2026-02-24
  • ФОТО: "Милан-Кортина 2026" өвлийн олимпын наадмын хаалтын ёслолоос
    ФОТО: "Милан-Кортина 2026" өвлийн олимпын наадмын хаалтын ёслолоос
    2026-02-23
  • ФОТО: Шинэ жилийн гоёлоо "тайлаагүй" Москва
    ФОТО: Шинэ жилийн гоёлоо "тайлаагүй" Москва
    2026-02-22
  • ФОТО: Азийн хотуудын Цагаан сарын баярын уур амьсгалаас...
    ФОТО: Азийн хотуудын Цагаан сарын баярын уур амьсгалаас...
    2026-02-18
  • ФОТО: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар ахмадуудад золголоо
    ФОТО: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар ахмадуудад золголоо
    2026-02-18
  • Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ахмадын төлөөлөлтэй золгож байна
    Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ахмадын төлөөлөлтэй золгож байна
    2026-02-18
  • ФОТО: Төрийн гурван өндөрлөг Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ
    ФОТО: Төрийн гурван өндөрлөг Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ
    2026-02-18
  • ФОТО: Лхам хурах битүүний ёсон
    ФОТО: Лхам хурах битүүний ёсон
    2026-02-18
  • ФОТО: Улсын цол хүртсэн уяачид
    ФОТО: Улсын цол хүртсэн уяачид
    2026-02-17
  • “Хүүхдүүд крантнаас ус уугаад байна. Болох уу” гэж асууна. Би өөрөө чанарыг хянадаг болохоор зүгээр, уулга гэдэг
    “Хүүхдүүд крантнаас ус уугаад байна. Болох уу” гэж асууна. Би өөрөө чанарыг хянадаг болохоор зүгээр, уулга гэдэг
    2026-02-15
  • Москвад ахмад дипломатч Ж.Самбуугийн нэрээр нэрлэсэн өргөөг нээжээ
    Москвад ахмад дипломатч Ж.Самбуугийн нэрээр нэрлэсэн өргөөг нээжээ
    2026-02-13
  • 35 ММ-ийн дуранд: Үнэ цэн нь өнгө мөнгөнд биш утга учирт багтдаг баяр
    35 ММ-ийн дуранд: Үнэ цэн нь өнгө мөнгөнд биш утга учирт багтдаг баяр
    2026-02-12
  • Банк, ББСБ-аас олгох зээлтэй холбоотой маргаан тогтмол өсөж байна
    Банк, ББСБ-аас олгох зээлтэй холбоотой маргаан тогтмол өсөж байна
    2026-02-12
  • Bad Bunny испани хэлээр Super Bowl-ийн тайзнаа дуулсныг хүмүүс эсэргүүцжээ
    Bad Bunny испани хэлээр Super Bowl-ийн тайзнаа дуулсныг хүмүүс эсэргүүцжээ
    2026-02-09
  • "Melania” баримтат кино сүүлийн үед хамгийн их ашиг олсон энэ төрлийн бүтээл болжээ
    "Melania” баримтат кино сүүлийн үед хамгийн их ашиг олсон энэ төрлийн бүтээл болжээ
    2026-02-02
  • Жастин Бибер “Грэмми”-ийн тайзнаа цээж нүцгэн гарч, хэвлийн булчин, шивээсээ "гайхуулжээ"
    Жастин Бибер “Грэмми”-ийн тайзнаа цээж нүцгэн гарч, хэвлийн булчин, шивээсээ "гайхуулжээ"
    2026-02-02
  • ФОТО: Грэммийн шагнал гардуулах ёслолын эргэн тойронд
    ФОТО: Грэммийн шагнал гардуулах ёслолын эргэн тойронд
    2026-02-02
  • Г.Занданшатар "Рио Тинто" группт шаардлага хүргүүлж захидал илгээжээ
    Г.Занданшатар "Рио Тинто" группт шаардлага хүргүүлж захидал илгээжээ
    2026-01-27
  • ФОТО: Сарлагийн цэвэр шар тос 60 мянган төгрөг
    ФОТО: Сарлагийн цэвэр шар тос 60 мянган төгрөг
    2026-01-26
  • 40 настай америк залуу хамгаалалтын хэрэгсэлгүйгээр 101 давхар барилгын оройд гарлаа
    40 настай америк залуу хамгаалалтын хэрэгсэлгүйгээр 101 давхар барилгын оройд гарлаа
    2026-01-26
  • ФОТО: “Амар байна уу 2026” худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
    ФОТО: “Амар байна уу 2026” худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
    2026-01-23
  • "207 дугаар байрыг нурааж шинээр барьж байгаа хэр нь амь хохирсон хүмүүсийг тоохгүй байна"
    "207 дугаар байрыг нурааж шинээр барьж байгаа хэр нь амь хохирсон хүмүүсийг тоохгүй байна"
    2026-01-23
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан