“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл түүний хэрэгжэлтийн талаарх нотлон баримтыг шинжээч танилцуулав.
Шинжээч "Төрийн захиргааны байгууллагаас "олгох боломжгүй" гэсэн дүгнэлт гаргасан байхад нэр бүхий аймгийн Засаг дарга нар тусгай зөвшөөрөл олгосон байна. Дараах зургаас зөвшөөрөл гаргасан Засаг дарга нар болон он сар болох хугацаа нь харагдаж байна. Мөн хэд хэдэн удаагийн давтан зөрчилд Кадастрын хэлтсийн дарга нар албан бичиг хүргүүлж, зөвшөөрөл олгох боломжгүй гэх мэдэгдэл хүргүүлж байжээ.
Аймгийн Засаг дарга нар түгээмэл тархацтай газарт зөвшөөрөл өгөхдөө Ашигт малтмал, газрын тосны газарт мэдээллээ бүртгүүлэх ёстой. Шинжээч нар судалж үзэхэд тус Засаг дарга нар мэдээллээ зөрүүтэй илгээж байгаа нь нотлогдсон. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн жил олборлосон бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг Засаг даргад хүргүүлж тайлангаа өгөх ёстой.
Засаг дарга тус тайланг холбогдох төрийн байгууллагад хүргүүлж улсын нөөцийн баланс гаргах хуулийн зохицуулалттай. Гэтэл түгээмэл тархацтай холбоотой хууль 10 жил болоход дээрх хууль хэрэгжээгүй байна. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд бүртгэл, тооллого, тайлан баланс огт хийгддэггүй гэж харагдаж байна.
Дараах зурагд ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай зэрэгцүүлэн олгосныг харууллаа. Энэ нь байр зүйн болон геологийн хил заагийн ойлголтыг зөрчиж байна.
Жишээ татвал Дундговь аймгийн Өлзийт суманд ногооноор тэмдэглэсэн нь хайгуулын талбай, ягаанаар тэмдэглэсэн нь ашиглалтын талбайн зөвшөөрлийг олгоод байна. Нэг ёсондоо өөр төрлийн илрэлтэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байна.