Ирэх 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг хориглох тухай хотын даргын захирамжийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжсэн байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөө өглөө Төрийн ордонд өргөтгөсөн хуралдаан хийж, агаарын бохирдлын асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдааны дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Үндсэн хуулийн 16 зүйлийн 2-т Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах хэрэгтэй гэж заасан. Мөн 19-р зүйлд төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг тэмцэхтэй хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэний өмнө хариуцна гэж заажээ.
Хотын захиргаа 1.3 сая иргэний өмнө энэ эрхийг нь хангах үүднээс агаарын бохирдлын гамшиг нүүрлээд байгаатай холбогдуулан тодорхой эрхийг нь хязгаарлаж байна гэж хотын дарга С.Батболд хэллээ.
Тэрбээр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан гурван захирамжаа танилцууллаа. Үүнд:
СУУРЬШЛЫН ШИНЭ БҮСИЙГ БАГАНУУР, БАГАХАНГАЙ, НАЛАЙХ, ТӨВ АЙМАГТ БАЙГУУЛНА
Нэгдүгээрт, Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоох. Улаанбаатар хот нийт 400 гаруй мянган га талбайтай. Одоогийн байдлаар үүний 35.206 мянган га газар суурьшлын бүстэй. Сүүлийн жилүүдэд гэр хороолол хэмжээ хязгаартай тэлж байна.
Иймээс суурьшлын бүсийг хязгаарлаж, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд мөн Төв аймагтай зөвшилцөх замаар тус аймгийн нутаг дэвсгэрт шинэ суурьшлын бүс бий болгож, цахилгааны шугам, цэвэр усны асуудал зэрэг дэд бүтцийг нь шийдэх замаар тэлнэ хэмээн хотын дарга С.Батболд хэллээ. Энэхүү захирамжийг өнөөдрөөс эхэлж дагаж мөрдөх юм.
ХҮН БҮР АГААРЫН ЧАНАРЫН БАЙЦААГЧ БОЛНО
Хоёрдугаарт, Нийслэлийн агаарын чанарын бүсийг шинээр дөрвөн бүс болгон хуваажээ. Өмнөхөөсөө онцлогтой нь журмаа шинэчилсэн. Ингэснээр хүн болгон агаарын чанарын байцаагч болно гэдгийг онцоллоо.
- Нэгдүгээр бүсэд хамгийн их бохирдол ихтэй 51 хороо,
- хоёрдугаар бүсэд 21 хороо багтаж байгаа аж. Эдгээр бүсэд ахуйн хэрэглээний стандарт хангасан зуухыг хэрэглүүлнэ. Мөн сайжруулсан биотүлш, газын түлш хэрэглэхийг зөвшөөрнө. Тус бүсэд байгаа ТҮЦ, автомашины засвар, угаалга болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа этгээд халаалтын зуух хэрэглэхийг хориглох аж. Хуучин дугуй, хуванцар зэрэг хог хаягдал түлүүлэхгүй байх шаардлага тавих юм байна. Түүнчлэн нэг, хоёрдугаар бүсэд байгаа 72 хорооны бүс цэцэрлэг сургуульд агаар шүүгч суурилуулна. Мөн энэ бүсэд амьдарч буй жирэмсэн эхчүүд, хүүхдүүд, өндөр настанд маск үнэгүй тараана.
- Харин гуравдугаар бүсэд найм, дөрөвдүгээр бүсэд 49 хороо хамрагдаж байгаа бөгөөд мөн л дээрх бүх зүйлийг хориглоно.
ЗАХУУДАД ЭНГИЙН ХИЙЦТЭЙ ЗУУХ ХУДАЛДААЛАХЫГ ХОРИГЛОНО
Гуравдугаарт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар шилжилт хөдөлгөөнийг нэг жилээр хязгаарлах тухай хотын даргын шийдвэрийг дэмжсэн гэдгийг онцоллоо.
Энэхүү шийдвэр нь Үндсэн хуульд харшилсан зүйл байхгүй Үндсэн хуульд Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй, орчинд амьдрах эрхтэй гэж заасан гэдгийг хотын дарга С.Батболд хэллээ.
Түүнчлэн бас нэгэн чухал шийдвэр нь зуухны стандарт гаргахаар болжээ. Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хотын зах, худалдааны төвүүдэд энгийн хийцтэй зуух худалдаалахыг хориглох аж.
Зургийг: mpa.mn