Нийслэлийн агаарын хэт их бохирдлын улмаас хотын дарга орон нутгийн иргэдэд нийслэлд суурьших эрх олгохоо 2018 он хүртэл зогсоосон. Тодруулбал Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан юм.
Энэ захирамжийн хүчинтэй хугацаанд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шалтгааны улмаас орон нутгаас нийслэлд оршин суух иргэдэд зориулж Нийслэлийн эрүүл мэндийн газраас шинэ журам баталлаа. Ингэхдээ эрүүл мэндийн тусламж шаардлагатай иргэн бүрийг биш, доор заасан 17 төрлийн өвчний улмаас эмчилгээ хийлгэх иргэдийг л нийслэлд нэвтрүүлэх аж.
“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шалтгааны улмаас нийслэлд шилжин амьдрах шаардлагатайг нотлох эмнэлгийн тодорхойлолт олгох түр журам”-д дараах жагсаалтыг хавсаргажээ.